Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/17

 

 

 

 

 

 

 2026          02               26                                                2026/ДШМ/17

 

 

 

                                   Ж.Эхолбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор Э.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр,

Шүүгдэгч Ж.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ц.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/567 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Эхолбогдох эрүүгийн 2434000000390 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Төв аймгийн *** суманд *** оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Төв аймгийн ***сумын **** багт оршин суух, урьд нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 2 жил 9 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдасан, ЖЭ /РД:***/.

2.Шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн ****** сум, ***** ***** “Н” гэх газарт оршин суух Ц.Угэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Т.Мзодолдож, түүний цээжин тус газарт нь модон сандлаар цохиж, толгойн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодож зүүн өгзгөн тус газарт нь хутгаар нэг удаа хутгалж амь хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоосны улмаас амь хохирогч Т.М нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан буюу хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч ЖЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч ЖЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 413 /дөрвөн зуун арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн 2434000000390 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн давцантай модон сандал 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Эаас 131.372.652 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч, 99.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Атус тус олгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ЖЭурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

   5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгч Ж.Э нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. Мөн хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг үндэслэн оршуулгын зардал дээр нэмж 131.372.652 төгрөгийг гаргуулсан байтал дахин 99.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байгаа алдаа байгааг хянаж үзнэ үү” гэв.

 6.Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэгт хамаарах болохыг тогтоосон. Мөн 4 дүгээр зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосон байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол төлөх болсон нь эргэлзээтэй байна. Дээр нь прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй иргэний нэхэмжлэгч М.Адээрх төлбөрийг давхцуулж төлөх болсон нь ойлгомжгүй байна. Үүнийг нэг талд нь багтааж ойлгомжтой шийдэж өгнө үү. Эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн дүгнэлт танилцуулахад хохирогчийн өмгөөлөгч Ж.Ань шүүгдэгч гэм буруу дээрээ маргаж байгаа гэж дүгнэлт гаргасан. Шүүгдэгч миний бие үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргах зүйл байдаггүй ба маш их гэмшиж харамсдаг билээ. Улсын яллагчийн гаргасан 15 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн саналыг шүүх 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож зөвхөн яллах талыг баримталсанд гомдолтой байна. Иймд миний бие гэм буруугаа хүлээж, ухаарч гэмшиж хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлж байгаа тул миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр надад оногдох ял шийтгэлийг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

7.Прокурор Э.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын үндэслэн шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хохирол, төлбөрийн тухайд Улсын дээд шүүхээс баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” үйлчилж байгаа. Уг жишиг аргачлалын 3.3-д хохирогч нас барсан тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгаж, нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр илэрхийлэн тооцно гэж хуульчилсан. Энэ зохицуулалтын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 150 дахин нэмэгдүүлж 99,000,000 төгрөгийг гаргуулахаар, мөн оршуулгын зардалд баримтаар нотлогдсон 32,372,652 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шатанд амь хохирогчийн төрсөн охиноос иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу иргэний нэхэмжлэгч АИргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь гэмт хэргийн улмаас амь хохирсон тохиолдолд гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах тухай хуулийн зохицуулалтын дагуу гаргасан шийдвэр юм. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж, шударга ёсны зарчимд нийцүүлэн 20 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Адавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд анхнаасаа илэрхийлж байсан байр суурь нь шүүхийн тогтоолд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, нотлох баримтыг гүйцэд цуглуулж, шалгаж дуусаагүй байна гэсэн агуулгатай оролцсон. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс гэм буруугийн шүүх хуралдаанд шилжихээс өмнө 60 хоногийн хугацаагаар хэргийг буцааж, энэ хугацаанд шаардлагатай нотлох ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байхалд хэргийг шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийг давж заалдах гомдол болон эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах эрх хэмжээтэй тул дараах байр суурийг илэрхийлж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд оролцохдоо тухайн гэмт хэргийг Ж.Э ганцаараа үйлдсэн эсэх, хамтран оролцсон өөр этгээд байсан эсэх, Уранчимэг хамтран оролцсон эсэх зэрэг асуудлаар хэргийн материалтай танилцахад эргэлзээ бүхий нөхцөл байдал байгааг илэрхийлж байсан. Иймд хэргийн бодит байдлыг бүрэн, гүйцэд тогтоосон эсэхэд дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна.

Шүүгдэгчийн хувьд хохирлыг төлөхөө илэрхийлдэг боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүйд хохирогчид гомдолтой байгаа. Ар гэр, ах дүү нар нь төлбөр төлнө гэж уулзаж байсан боловч одоог хүртэл төлбөр төлөгдөөгүй. Шүүгдэгчид оногдуулсан ялын хувьд түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Адавхар нөхөн төлбөр олгосон асуудлын хувьд шүүхийн практик өмнө нь өөр, өөр байсан. Дээд шүүхээс жишиг тогтоосноор хүн нас барсан тохиолдолд шинжээчийн дүгнэлтийн зэрэглэлээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр тооцох чиглэл тогтоогдсон Аолгосон нөхөн төлбөрийг хэрэгсэхгүй болгоход өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Эхолбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.

2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ж.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Э сумын Э4 дүгээр баг “Н” гэх газарт оршин суух Ц.Угэрт амь хохирогч Т.Мтаарамжгүй харьцааны улмаас зодолдож, түүний цээжин тус газарт модон сандлаар,  толгойн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, зүүн өгзөг тус газарт нэг удаа хутгалж  олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож алсан гэмт хэргийн үйл баримт авагдсан байна.

 

2.1.Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч Н.Т“...2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 00 цаг 20 минутын орчим Уранчимэг над руу залгаад “М ёолоод байна, энэ хүнийгээ ирж аваач ээ” гэж хэлсэн...04 цагийн үед дахин миний гар утас дуугараад авч чадаагүй. Тэгээд өөрөө зөрүүлээд залгатал Э утас авсан,би та нар зүгээрүү гэхэд Э хэлэхдээ зүгээрээ унтаж амарцгааж байна гэж хариулсан. Тэгтэл утасны цаанаас Уранчимэг нь “чи хурдан хүрээд ирээ М нь ёолоод байна” гэж байсан. Тэгээд би 05 цагийн үед шууд Налайхаас Төв аймгийн Э сум руу хөдөлсөн. Тэгээд 06 цаг 15 минутын үед Уранчимэг эгчийнд очиж, ...Мыг дуудаж босгох үед түүний баруун талын нүд нь хөхөрсөн, цээж хэсэг нь алаг эрээн болж улайсан байсан. Тэгээд би шууд уурлаад ширээн байсан гурилын илдүүрээр Эыг 2-3 удаа босооч гэж цохих үед гүрийгээд хэвтээд байсан...М нь шанагатай ус уухаар нь би гаднаас цэвэр ус оруулаад ирье гэж хэлээд гараад буцаж ороод ирэх үед М нь баруун талын орон дээр дээшээ хараад таталт өгсөн байдалтай хэвтэж байсан. Тэгээд би сандраад өндийлгөөд цээж хэсгийг илж өгөөд амаараа хиймэл амьсгал өгсөн. Тэр үед Э нь орноосоо босож ирсэн. Тэгээд би түргэн тусламж дуудаад ойролцоогоор 1 цагийн дараа түргэн ирэх үед дүү М нь өөд болсон байсан. Тухайн үед дүү Мы баруун нүд хөхөрсөн, цээж хэсэг нь улаан хүрэн болсон, босгоод хувцаслах үед өмднийх нь бөгс хэсэгт улаан хүрэн өнгийн цус мэт зүйл болсон байсан. Өөр ил харагдах гэмтэл шархгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/, 

 

-Гэрч Ц.У“...Э болон М нар нь хоорондоо дээр доороо ороод ноцолдож байгаад газарт унаад эргэж босож ирээд орон дээр гарч ноцолдож байхаар нь би очиж салгах гэхэд дийлэхгүй байхаар нь 23 цаг өнгөрч байсан байх Т руу залгаад энэ хүн чинь ноцолдоод байх юм аа амраахгүй байна ирж ав гэж хэлэхэд “аан гэж хэлсэн” тэгээд би Э, М нарыг “боль” гэж хэлэхэд хоорондоо салаад М нь баруун талын орон дээрээ амраад би Эын хамтаар зүүн талын орон дээрээ амарсан. Тэгээд шөнийн 04 цагийн үед М нь хэвтэж байгаад бөглөрч байгаа юм шиг эвгүй дуугараад байхаар нь Т руу дахин залгаж энэ хүн чинь “бие нь муу байгаа юм шиг байна, түргэн ир” гэж хэлэхэд “за” гэж хэлээд утсаа тасалсан... 06 цагийн орчим Т нь гэрт ирээд Мыг сэрээх гээд бие нь дээр цохиж байсан. Т нь эмнэлэг дуудахгүй бол болохгүй байна гээд ам руу нь үлээгээд байсан бас Эыг цээжин дээр даралцаадах гээд дарж байсан. Тэгтэл Т нь эмч дуудъя гээд өөрөө утсаараа эмнэлэг дуудаад удалгүй хоёр эмч ирээд үзэхэд “нас барсан байна” гэж хэлээд цагдаад мэдэгдээд явсан. М нь анх манайд ирэхдээ ил харагдах гэмтэл шархгүй халамцуу ирсэн. Намайг унтаж байхад гэнэт түчигнэх чимээ гарахаар нь харахад хоорондоо тэврэлдээд ноцолдож байсан хэн нь хаана хэдэн удаа цохиж гэмтээснийг би сайн хараагүй, бага зэргийн нойрмог байсан учир ил харагдах цус гарсан зүйл анзаарагдаагүй. Намайг сэрэхээс өмнө юу болсныг бол би мэдэхгүй байна. Т.Мы биед үүссэн гэмтлүүдийг гэрт өөр хүн ирээгүй учир Ж.Э, Т.М нар нь хоорондоо ноцолдож байгаад нэг нэгэндээ учруулсан гэж бодож байна. Ж.Э нь гайгүй байсан М нь нэлээн согтуу гэрийн баруун талын орон дээр унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 тал/,

 

-Гэрч Ц.Т“...Намайг явах үед М нь гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Уранчимэг, Э /жараахай/ нь гэрийнхээ голд байх ширээний хажуу талд сууцгаагаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 56-58 тал/,

 

-Шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаартай “... амь хохирогч Т.Мы цогцост зүүн 2,3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал цээжний хөндий дэх цусан хураа /200мл/ зүүн бөөрний эдийн няцрал, үнхэлцэг хальс сэмжний цус хуралт толгойн хуйхны дух зулай чамархай хэсгийн цус хуралт, баруун зулай зүүн өгзөгт шарх, зовхи, чих хөхлөг сэртэн, мөр, цээж, хэвлий бугалга, гуя, ташаа тохой, шуунд цус хуралт, хацар, эрүү, хүзүү, мөр шуу, нуруу хэвлий, зүүн гуя, сарвуу, шилбэнд зулгаралт, зулай, чих хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, бугалга, цээжинд цус хуралт гэмтэл, зүүн өгзөгний шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., зүүн 2,3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, цээжний хөндий дэх цусан хураа /200мл/ зүүн бөөрний эдийн няцрал, үнхэлцэг хальс, сэмжний цус хуралт, толгойн хуйхны дух, зулай, чамархай хэсгийн цус хуралт, баруун зулай, зүүн өгзөгт шарх, зовхи, чих хөхлөг сэртэн, мөр, цээж, хэвлий, бугалга, гуя, ташаа тохой шуунд цус хуралт хацар, эрүү, хүзүү, мөр шуу нуруу, хэвлий, зүүн гуя, сарвуу, шилбэнд зулгаралт, зулай, чих, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд ба амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.., үхэлд хүргэсэн гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна..., үхэлд хүргэсэн цээж, хэвлий болон биеийн гадаргуун хавсарсан битүү гэмтэл нь амьд ахуйд нас барахын өмнө үүссэн байна..., эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврагдах боломжгүй..., амь хохирогч нь цээж, хэвлий, биеийн гадаргуун хавсарсан гэмтлүүдийн улмаас уушгины судасны бүлэнт бөглөрлөөр хүндэрч нас баржээ..., согтолтын зэргийг цусан илэрч буй спиртийн агууламжаар тогтоох ба амь хохирогч нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 101-109 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

3. “Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүн нас барсан, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал  агуулах ба амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг алсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Дээрх хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлсон ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хүнийг алахын өмнө, эсвэл  алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон бол онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэж тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм.

Хэрэгт авагдсан шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1088 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Т.Мы биед учирсан гэмтлийн шинж чанар, шархны тоо, хэр хэмжээ, үхлийн шалтгааныг тогтоосон, тухайн гэмтэл болон шүүгдэгчийн үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн “...шүүгдэгч Ж.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Т.Мзодолдож, түүний цээжин тус газарт нь модон сандлаар цохиж, толгойн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодож зүүн өгзгөн тус газарт нь хутгаар нэг удаа хутгалсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан” гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

5.Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

6.Шүүгдэгч Ж.Э болон түүний өмгөөлөгч Т.Батцэцэг “...шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийг сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэгт хамаарах болохыг тогтоосон ба энэ зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосон байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол төлөх болсон нь эргэлзээтэй байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй иргэний нэхэмжлэгч М.Адээрх төлбөрийг давхцуулж төлөх болсон нь ойлгомжгүй байна, мөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргадаггүй, хохирлоо төлөхөө зөвшөөрч байгаа тул ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

6.1.Шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутайд тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд  оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ээрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг тогтоож, ял оногдуулсан нь дээрх хуулийн зорилго, зарчимд нийцсэн байна.

7.Харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийн хүсэлтээр М.Аг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоож хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гадна иргэний нэхэмжлэгч М.Аолгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ /3-р хх-ийн 186-187/.

Тодруулбал, гэмт үйлдлийн улмаас “хүн нас барсан” бол сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэмт хэргийн төрөл, гэм буруугийн хэлбэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эмгэгийн зэрэглэлээс үл хамаарч гэр бүлийн гишүүн тус бүрт бус амь хохирогчийн ар гэрт олгож байгаа нэг удаагийн шинжтэй нөхөн төлбөр юм.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” нь нэрлэн заасан гэмт хэргүүдийн улмаас  сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэгт хамаарах талаар дүгнэлт гарсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцох ба харин гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99.000.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч олгохоор заасан нь үндэслэлтэй байна. Харин хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн иргэний нэхэмжлэгч М.А сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

8.Шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг устгуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан холбогдох хэсгийг зөв хэрэглээгүй байх тул энэ талаар өөрчлөлт оруулав.

9.Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын “...иргэний нэхэмжлэгч М.Асэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг давхцуулж төлөх болсон нь ойлгомжгүй байна, хянаж өгнө үү” гэх агуулга бүхий хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ж.Эшийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/567 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн давцантай модон сандал 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...” гэснийг

   “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн тавцантай модон сандал 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...” гэж,

 

   6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Эаас 131.372.652 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч, 99.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Атус тус олгосугай...” гэснийг

   “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Эаас 131.372.652 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч олгож, иргэний нэхэмжлэгч Д.Агийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нэхэмжилсэн 99,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧИД                              З.ТҮВШИНТӨГС

 

                   А.ЦЭРЭНХАНД