| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/10195/И |
| Дугаар | 197/ШШ2026/01755 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2026/01755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,,, Сууц өмчлөгчдийн холбоо*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,, 24 дүгээр хороо, *******,*******,*******,****************************/-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 5,162,082 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Айдана, хариуцагчийн итгэмжлэгдсэн М.Борхон, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх /1336/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.*******од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 5,162,082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, *******ы*******ны 1-12 тоотын оршин суугч М.******* нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 118 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 5,162,082 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна... гэж тайлбарласан.
2.2 Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах Зөвлөл нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох эрхгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл гаргасан этгээд буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймд хууль бусаар тогтоосон төлбөрийг төлөхгүй... гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8, 10, 12, 14 дүгээр байрны сууц өмчлөгчдийн холбооны эрх үүргийг хэрэгжүүлэх Сууц өмчлөгчдийн холбоог Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж, 175 тоот гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан тус Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна./хх-ийн 8-р тал/
3.2 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор тус холбооны гүйцэтгэх захирлаар Б.*******г томилсон байна. /хх-ийн 11-р тал/
3.3 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор тус холбоонд харьяалагдах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож, мөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25/01 дугаар тогтоолоор төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан байна./хх-ийн 12, 13-р тал/
3.4 Нэхэмжлэгч нь Удирдах Зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 25/01 дугаар тогтоолоор баталсан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хэмжээг үндэслэн хариуцагчаас 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 118 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 5,162,082 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.
3.5 Хариуцагч нь *******,, 24 дүгээр хороо, *******ы*******ны 1-12 тоот байрны өмчлөгч мөн эсэхэд маргаагүй.
3.6 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хэмжээг Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтоохоор байна.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас дүгнэвэл Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах Зөвлөлд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох эрх хуулиар олгогдоогүй байна.
3.7 Хэдийгээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд хуульд зааснаар үүрэг үүсэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахаас өмнөх гурван жилийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч оршин суугчийн сар тутам төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд тогтоогоогүй байх тул хариуцагчийн ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийн хувь хэмжээг Удирдах Зөвлөл тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
3.8 Харин нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлд заасан эрхийнхээ хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн ...нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан... гэх тайлбар үндэслэлгүй байна.
3.9 Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, М.*******од холбогдох, 5,162,082 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 97,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН