2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2026/04071

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ********* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 25,468,577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр З.*******тэй аман гэрээ байгуулж Б.******* би ны хугацаатай хадгаламжийн тоот данснаас хадгаламж барьцаалсан зээл авч 20,000,000 төгрөгийг жилийн 17.80 хувийн хүүтэй авч, өөрийн ны харилцах тоот данснаас З.*******ийн ны тоот данс руу шилжүүлсэн. наас зээл авсан гэрээ, хариуцагчийн дансруу шилжүүлсэн хуулга хавсаргав. З.******* тухайн үедээ ОХУ-руу сэлбэг зарах гэсэн юм яаралтай мөнгө хэрэгтэй байна, удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн болохоор би итгээд мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө хэзээ өгөх вэ гэж асуухад удахгүй өгнө гэж хэлсээр мөнгө өгөөгүй өдийг хүрсэн. Хэдийгээр бид бичгээр гэрээ байгуулаагүй ч бодит нөхцөл байдал дээр 2025 оны 10 дугаар сарын 13-ны байдлаар инд 5,468,577 төгрөгийн хүүг төлсөн байна. 2024 оны 4 сарын 13- ны өдрөөс 2025 оны 4 сарын 13-ны өдрийг хүртэл 1 жилийн төлсөн хүү 20,000,000*17,8%= 3.560.000 төгрөг, 2025 оны 04 сарын 13-ны өдрөөс 2025 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл 193 хоногийн хүүнд 1,908,577 төгрөг, нийт 5,468,577 төгрөгийг зээлийн хүүнд төлөөд байна.

20,000,000*17.80%=3.560.000 /12 сар=296.667/30 хоног=9.889 өдрийн хүү.

Иймд З.*******ээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 5,468,577 төгрөг, нийт 25,468,577 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З.*******, түүний эхнэр нар гэрлэлт бүртгэлтэй байх үед гийн эх Б.******* нь З.*******, нарт буюу хоёр хүүхдэдээ өгсөн мөнгийг гэрлэлт цуцалсаны дараа З.*******ээс шаардсан тул 25,468,577 төгрөгийн талыг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй.

З.******* нар хамтран амьдарч байхад хадам ээж З.******* нь та хоёрт тусалъя бизнес хий гээд мөнгө өгсөн нь үнэн. Энэ дансаар 4 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг авсан. Энэ 20,000,000 төгрөгийг аваад би бизнес хийгээд 7,000,000 төгрөгөөр баттерей авсан. Үлдсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан. Гэр бүлдээ бүх л хүнс хэрэглээг авдаг байсан. Тухайн үед үлдсэн мөнгийг гэр бүлдээ зарцуулсан. Тухайн үед би энэ мөнгийг ээж надад зээллээ шүү, авна шүү гэж гарын үсэг зуруулсан үйлдэл байхгүй. Үнэхээр ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай гээд өгсөн. Яагаад энэ мөнгийг нэхэх болсон бэ гэхээр энэ мөнгийг аваад би орос руу наймаанд явж байхад эхнэр маань араар тавиад бидний хооронд маргаан гараад гэр бүлээ цуцлуулсан. Ингээд л бид салсан. Би энэ мөнгийг дансаар авснаа хүлээн зөвшөөрч байгаа. гэхдээ үнэхээр зээл гэж өгөөгүй. Түүнээс биш биднийг салаагүй байсан бол энэ мөнгийг нэхэхгүй байсан., би гэрлэлт цуцлуулах хүсэлт өгөхөд энэ мөнгийг нэхэж эхэлсэн. Миний зүгээс харахад , З.******* хоёр амьдарч байх хугацаанд энэ мөнгө орж ирсэн. Нөгөө талаар Б.*******тэй байгуулсан гэрээ байхгүй, Б.******* өөрөө зээл авсан. Тийм болохоор дундын өмчлөл болгон тай хамтран амьдарч байх хугацаанд энэ мөнгийг авсан, мөн энэ мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан нь үнэн, тийм учраас дундын өмчлөлд байгаа гэрлэгчдийн эд хөрөнгө, өр өглөгийг өөрт ногдох хэсгийг төлөх ёстой гэсэн байр суурьтай байна. Нэгдүгээрт гэрээ байхгүй, тухайн мөнгийг авах үед гэрлэлт цуцлаагүй байсан учир өөрт ногдох хэсгийг төлөх байр суурьтай байна. гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ба Б.*******ийн хооронд байгуулагдсан Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ 2024.04.13№ЗГ/202455653669, депозит дансны хуулга, дансыг ******* ******* эзэмшдэг гэх гар утасны дэлгэцийн зураг, З.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******т олгосон 2026.02.03№0118 итгэмжлэл,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, т олгосон 2026.03.18№0274 итгэмжлэл, З.*******, нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хариуцагч З.*******ээс 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 15,468,577 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч З.*******т холбогдуулан, үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 5,468,577 төгрөг, нийт 25,468,577 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд З.******* ОХУ-руу сэлбэг зарна, яаралтай хэрэгтэй, удахгүй өгнө гэснээр хадгаламж барьцаалсан зээл 20,000,000 төгрөгийг жилийн 17.80 хувийн хүүтэйгээр наас авч, 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр З.*******т шилжүүлсэн, бичгээр гэрээ байгуулаагүй, 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5,468,5777 төгрөгийн хүүг инд төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг эс зөвшөөрч, хариуцагч З.*******, түүний эхнэр нар гэрлэлт бүртгэлтэй байх үед гийн эх Б.******* нь З.*******, нарт буюу хоёр хүүхдэдээ өгсөн мөнгийг гэрлэлт цуцалсаны дараа З.*******ээс шаардсан тул 25,468,577 төгрөгийн талыг төлнө хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд ба талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшдэг дахь тоот данснаас хариуцагч З.*******ийн эзэмшдэг дахь тоот данс руу 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба ийнхүү дансаар мөнгө хүлээн авсан эсэх талаар хариуцагч маргаагүй.

Дээр дурдсанаар 20,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэхдээ ажил үйлс нь бүтэх болтугай хүү гэх утгаар шилжүүлсан.

Хариуцагч З.******* ба түүний эхнэр нарын гэрлэлт 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цуцлагдсан болох нь гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь гийн эцэг, эх байна.

5. Талуудын хооронд ийнхүү мөнгө шилжүүлсэн нь хариуцагч З.******* хувьдаа эд хөрөнгө олж авсан гэж үзэхээргүй буюу нэхэмжлэгч Б.******* нь хүргэн хүүдээ хандсан агуулгаар мөнгө шилжүүлсэн нь З.*******ийн амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.3.-т Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна. гэж зааснаар, гэр бүлийн гишүүн нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцах бөгөөд Б.*******ээс З.*******т шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагчийн хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүрэгт хамааруулах үндэслэлгүй байна.

7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2.-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;-ийг Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж заасан бөгөөд гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах үл хөдлөх болох хөдлөх хөрөнгийг бусдад эзэмшүүлж, ашиглуулснаас олсон орлого, мөн дундын эзэмшлийн эрхийн шимтгэл, ногдол ашгийн орлого, зээлийн ба хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг, хууль буюу гэрээний дагуу авч байгаа хүү, анз, үл хөдлөх хийгээд хөдлөх хөрөнгө, үнэт цаас борлуулсны орлогоор бий болсон эд хөрөнгийг тус тус хамааруулан ойлгоно.

8. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т заасан олсон ашиг орлого гэдэгт Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлого, хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлснээс олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх болох хөдлөх хөрөнгө, ногдол хувь, үнэт цаасны ашиг зэрэг хамаарна.

9. Дээр дурдсанаар, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 126.2.2, 128 дугаар зүйлийн 128.4-т тус тус зааснаар Б.*******ээс З.*******т шилжүүлсэн 20,000,000 төгрөг нь гэр бүлийн гишүүдийн хамтрөн өмчлөх дундын хөрөнгөд хамаарах үндэслэлтэй байна.

10. Хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ цуцлуулснаас хойш гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд аливаа эрх, үүрэггүй буюу 20,000,000 төгрөгийн зээлийг дангаар хариуцах үндэслэлгүй байх тул талыг нь хариуцаж төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн татгалзсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 25,468,577 төгрөгийн тал хувийг төлөхөөр зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч талууд эвлэрлийн гэрээ байгуулаагүй, хариуцагчийн хэсэгчлэн зөвшөөрсөн хэмжээнд шүүх шийдвэрлэх үндэслэлгүйгээс гадна, талууд хүү төлөх эсэх талаар тохиролцоогүй, Б.******* нь З.*******ийн данс руу шилжүүлэх мөнгөний эх үүсвэрийг Хадгаламж барьцаалсан зээл наас авах замаар бүрдүүлэх эсэх, түүний хүүг З.******* төлөх эсэх талаар тохиролцоогүй, үүрэг үүссэн хэлцэл байгуулагдаагүй байна.

12. Талуудын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасантай нийцсэн тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй тул дээр дурдсанаар хариуцагч З.*******ээс 20,000,000 төгрөгийн тал хувийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

13. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., мөн зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус зааснаар хүү 5,468,577 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч З.*******ээс 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 15,468,577 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,293 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА