2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03247

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************* давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ" ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон "Зээлийн үйл ажиллагаа" эрхлэх тусгай зөвшөөрлийн эрхтэй үйл ажиллагаа явуулдаг. 

******* ******* ******* ББСБ ХХК нь иргэн *******ы *******тай 2024 оны 12 сарын 26 өдөр 202412260001 дугаартай "Зээлийн гэрээ-г байгуулж зээлдэгчид, 10,000,000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. 

Гэвч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ******* ******* ******* ББСБ ХХК нь А.*******г (*******)-аас Зээлийн гэрээний үүрэгт нийт 12,322,105.7 (арван хоёр сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун таван төгрөг долоон мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 21 өдөр Дүүргийн эрүү, иргэний, хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан. 

2025 оны 10 сарын 29 өдөр Дугаар 197/Ш32025/68986 тоот Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамжийг 2025 оны 11 сарын 19 өдөр шуудангаар гардан авсан. 

Шүүгчийн захирамж нь "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэн иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй" болгоно гэж заасны дагуу ******* ******* ******* ББСБ ХХК хариуцагч А.*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 12,322,105.7 (арван хоёр сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун таван төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

А.******* нь зээл авах үедээ ************ тоотод Иргэний үнэмлэхийн албан ёсны хаягаа бүртгүүлсэн хэдий ч дээрх хаяг дээр оршин суудаггүй байсан бөгөөд одоо хаана оршин суудаг нь тодорхойгүй байгаа тул өгнө үү. 

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарыг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ" ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/51670 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2026/10362 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа ба зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд *******ы ******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна. ********* тоотод оршин суудаггүй болох нь******** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, /утас:, /мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА