| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/02407/И |
| Дугаар | 191/ШШ2026/03760 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/03760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ХХК /рд:5/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 16,838,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.******* /ҮД:*******/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай ******* ******* ******* ******* ХХК нь барилгын бараа материал худалдан борлуулах, нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 16,838,500 төгрөгийн үнэ бүхий “Барилга бараа материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан.
Манай компани нь гэрээний дагуу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1750х300 гишгүүр 191 ширхэг, 20000х2000 эргэх талбай 80 ширхгийг ХХК-д хүлээлгэж өгсөн.
Гэвч ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үнэ болох 16,838,500 төгрөгийг манай компанид төлж барагдуулаагүй байгаа болно.
Хариуцагч компанийн ажилтан Б. нь 2024.01.13-ны өдрөөс 2024.01.25-ны өдрийн хооронд манай ажилтан хангамжийн менежерээр ажиллаж байсан Б.Алтан-Одтой вичатаар холбогдож бараа материалын захиалга өгсөн.
Ингээд захиалгын дагуу 2024.02.15-ны өдөр 191 ширхэг гишгүүр, 80 ширхэг эргэх талбай нийлүүлсэн. Энэ өдөр талууд акт үйлдэж нярав нь гарын үсэг зурж хүлээж авсан. Тус актад тоо хэмжээ бүрэн, эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдсэн. Гэрээгээр тохирсны дагуу чанарын шаардлага хангасан, тоо хэмжээ бүхий барааг хүлээлгэн өгсөн. Хариуцагч талын захиалгын дагуу гэрээ байгуулагдаж барааг хүлээлгэн өгсөн, барааг акт үйлдэж хүлээж авсан мөртлөө чанарын шаардлага хангахгүй гэдгийг зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 255 дугаар зйүлийн 255.1.2-т зааснаар хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардах эрхээ алдана гээд заасны дагуу барааг акт үйлдэн хүлээн авсан мөртлөө төлбөрийг төлөхгүй гэдэг ойлгомжгүй байна.
Иймд ХХК-иас “Барилга бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 16,838,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, өмгөөлөгч Ж.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй худалдах худалдан авах гэрээний дагуу худалдсан гэх хулдаас нь иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үнэ, чанарын шаардлага хангаагүй бөгөөд барилгын үйл ажиллагаанд ашиглах боломжтой байгаагүй.
Манай компани нэхэмжлэгч компаниас эхний удаа хулдаас авахад биет байдлын доголдолтой, тасархай, жижиг жижиг хэмжээтэй, чанар муутай байсан. Тухайн үед нэгэнт захиалсан тул ямар нэгэн тайлбар, шаардлага хэлээгүй өнгөрөөсөн.
Хоёр дахь удаагаа хулдаас захиалахад манай компани Улаанбаатар хот, дугаар хороололд баригдаж буй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын барилгын ажлыг хийж байсан тул “хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй” хүмүүс зорчих, гишгэх, тэрэгтэйгээ явахад зориулагдсан товгор, бас зуурамтгай хулдаас захиалахаар ярилцсан.
Гэтэл авчирсан хулдаас нь дээрх шаардлагыг хангаагүй, гулгадаг, гулсамтгай, нимгэн материалтай байсан тул бид ашиглаагүй болно. Иймд анх гэрээ байгуулах, ви чатаар холбогдохдоо гэрээний дагуу хулдаасны материал, чанарын талаар хүсэл зоригоо илэрхийлээд байхад буруу, хэрэглэх боломжгүй, чанарын шаардлага хангаагүй хулдаас нийлүүлээд, түүнийгээ хүлээлгэн өгсөн хэмээн мөнгө шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ", 251.1 "Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2.Хэрэв гэрэ эд хөрөнгийн чанарын талаар байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан.
Заагаагүй бол гэрэ заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет доголдолтой эд хөрөнгө Манай компанийн зүгээс ашиглах боломжгүй, чанар муутай, биет байдлын байна гэдгийг хэлсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 "Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, гэж заасан.
Иймд "******* ******* ******* *******" ХХК-ийн "Барилгын бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 16,838,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, өмгөөлөгч Ж.******* нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус шүүхэд "******* ******* ******* *******" ХХК нь манай " Констракшн” ХХК-д холбогдуулан “Барилгын бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,838,500 /арван зургаан сая найман зуун гучин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасныг үндэслэн хариуцагч " Констракшн” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Манай " Констракшн” ХХК нь "******* ******* ******* *******" ХХК-тай харилцан тохиролцож хулдаас захиалсан байдаг. Гэтэл энэ хулдаас нь амархан хугарч урагддаг, халтирдаг чанарын шаардлага хангагдаагүй хулдаас ирсэн.
Иймд манай компанийн зүгээс чанарын шаардлага хангагдахгүй байгаа тул хулдаасыг буцаан авна уу гэсэн боловч өнөөдрийг хүртэл буцаан аваагүй ямар нэгэн хариу өгөөгүй. д энэ хулдаасыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төвийн бэрхшээлтэй иргэд ашиглана. шаланд тавих зориулалтаар захиалсан. Уг газарт ашиглагдах хулдаас маш чанартай, халтирдаггүй хугардаггүй байх шаардлагатай учир нь олон хөгжлийн "******* ******* ******* *******" ХХК-иас өмнө нь хулдаас захиалж байсан мөн л чанарын шаардлага хангаагүй хулдаас ирж байсан тухайн үед таньж мэддэг байгууллага гээд чимээгүй өнгөрсөн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1- т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл захиалгаар ирсэн хулдаас нь эд хөрөнгийн доголтой чанарын шаардлага хангахгүй ирсэн тул манай компани энэ талаар мэдэгдэж, хулдаасыг буцаах мэдэгдлийг өгсөн.
Иймд "******* ******* ******* *******” ХХК нь биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангаагүй хулдаас нийлүүлсэн Захиалсан хулдаасыг худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь сөрөг нэхэмжлэлд гаргах татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******" ХХК нь гэрээний дагуу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр: -1750х300 Гишгүүр 191 ширхэг, 20000х2000 Эргэх талбай 80 ширхгийг " Констракшн” ХХК-д хүлээлгэж өгсөн.
Гэвч " Констракшн” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үнэ болох 16,838,500 төгрөгийг манай компанид төлж барагдуулаагүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 251.1, 252.1-т заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 255.1-д "Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана" гээд 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” гэжээ.
Тодруулбал хариуцагч " Констракшн” ХХК нь тухайн бараа материалыг хүлээн авахдаа аливаа төрлийн доголдол илэрсэн тухай манай "******* ******* ******* *******" ХХК-д огт мэдэгдэж байгаагүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч бараа материалын төлбөр гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч нь аливаа хэлбэрээр доголдлын талаар нэхэмжлэгчид огт мэдэгдэх байгаагүй, удахгүй өгнө, түр хүлээ гэсээр өнөөдрийг хүрсэн.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцсан захидал, № дугаартай Нэхэмжлэх, ******* ******* ******* ******* ХХК-иас 2025.02.12-ны өдөр Г.*******ад олгосон 2 жилийн хугацаатай итгэмжлэл, Г.*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, 2024.02.15-ны өдрийн Бараа материал хүлээлцэх акт, /хх 1-12, 46, 54-57
5б.Хариуцагчаас ирүүлсэн: ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-иас 2025.05.07-ны өдөр О. олгосон 1 жилийн хугацаатай итгэмжлэл, ХХК-иас 2025.05.27-ны өдөр Г. олгосон 2 жилийн хугацаатай итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХК-иас 2025.08.22-ны өдөр У.*******т олгосон 2 жилийн хугацаатай итгэмжлэл, өмгөөлөгч Ж.*******г оролцуулах хүсэлт /хх 18-19, 27-30, 36-41, 98-99, 113/
5в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, Б. гэрчээр асуусан тэмдэглэл, /хх 70-83, 88-91, 101-103,/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ” ХХК нь хариуцагч “ ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,838,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч чанарын шаардлага хангахгүй, доголдолтой бараа нийлүүлсэн тул гэрээнээс татгалзах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
2. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ... талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гишгүүр болон эргэх талбайг 2024 оны 02 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн, үнэ төлөх үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхтэй гэж,
хуульд хугацааны дотор бараа доголдолтой талаар шаардлага гаргаагүй, энэ талаар мэдэгдээгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ...бараа бүтээгдэхүүний мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй, нийлүүлсэн бараа нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан учир ашиглах боломжгүй тул үнийг төлөхгүй,
нийлүүлсэн бараа нь ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй учир гэрээнээс татгалзах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргасан.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5а. Нэхэмжлэгчээс, “******* ******* ” ХХК-ийн хангамжийн менежерээр ажиллаж байсан гэх Б.Алтан-Од, “ ” ХХК-ийн ажилтан гэх Б. нарын хооронд 2024.01.13-2024.01.25-ны өдрийн хооронд харилцсан “We Chat” аппликэйшнээр харилцсан групп чат, Б. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, 2024.02.15-ны өдөр бараа материал хүлээлгэн өгсөн акт зэрэг баримтыг тус тус ирүүлсэн. /хх 5-9, 57,59/
5б. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дээр дурдсан талуудын ажилтнуудын хооронд “We Chat” аппликэйшнээр харилцсан групп чатад үзлэг хийсэн, мөн гэрчээр Б. асуусан зүйлийн тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдсан. /хх 70-91, 101-103/
5в. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаас үзэхэд “ ” ХХК нь 2024.01.13-2024.01.25-ны өдрийн хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг “******* ******* ” ХХК-д хүргүүлсэн,
Энэхүү хүсэлтийн үндсэн дээр “******* ******* ” ХХК нь 2024 оны 02 сарын 15-ны өдөр 16,838,500 төгрөгийн үнэ бүхий, 1750х300 харьцаатай, 191 ширхэг гишгүүр, 20000х2000 харьцаатай, 80 ширхэг эргэх талбайг “ ” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
5г. Дээрх тогтоогдож буй үйл баримтыг хариуцагч нь баримтаар няцаасангүй.
6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрэ гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
6а. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу “******* ******* ” ХХК нь 16,838,500 төгрөгийн үнэ бүхий гишгүүр, эргэх талбайг төлбөр нь бүрэн төлөгдөөгүй байхад “ ” ХХК-д худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон гэж ойлгоно.
6б. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.
6в. Гэрээний дагуу 2024 оны 02 сарын 15-ны өдөр ******* ******* ХХК нь 16,838,500 төгрөгийн үнэ бүхий 191 ширхэг гишгүүр, 80 ширхэг эргэх талбайг ХХК-д хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан барааг хүлээн авсан “Тоо хэмжээ бүрэн, эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан” гэх баримтаар тогтоогдож байна. /хх 57/
7. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.6-т “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
7а. Хариуцагч нь татгалзлын үндэслэл болгосон зориулалтын дагуу ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй, тодруулбал биет байдлын доголдолтой гэдгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 2024.02.15-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан шаардлагын аль нэгийг, мөн хуулийн 254.6-т заасан хугацааны дотор нэхэмжлэгчид гаргасныг баримтаар нотлоогүйгээс гадна үүнийг утсаар мэдэгдсэн гэх тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
7б. Түүнээс гадна Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой байх тул хариуцагч нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд энэ талаараа нэхэмжлэгчид мэдэгдсэн байхыг шаардах ба тэрээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, доголдолтой барааг худалдагч талд буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
7в. Үүнээс үзэхэд хариуцагч нь гишгүүр болон эргэх талбайг “зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой” үндэслэлээр үнийг төлөхгүй гэх татгалзлынхаа болон дээрх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотолсонгүй.
8. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл “******* ******* ******* ” ХХК нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч “ ” ХХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй,
хариуцагч “ ” ХХК нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй чанарын шаардлага хангаагүй гэдгийг болон хуульд заасан хугацааны дотор худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгч “******* ******* ******* ” ХХК-д мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэдэг нь тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.
9. Иймд хариуцагч “ ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,838,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* ” ХХК-д олгож,
Нэхэмжлэгч “******* ******* ” ХХК-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай, хариуцагч “ ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул “ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 242,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,300 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,143 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “ ” ХХК-иас 16,838,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ” ХХК-д олгож,
Нэхэмжлэгч “******* ******* ” ХХК-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай, хариуцагч “ ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 242,143 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,300 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,143 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ