Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2026/01760

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,,,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,, *******,****************************/-д холбогдох,

2,656,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д.*******д холбогдуулан ус алдсаны улмаас орон сууцны эд зүйлд учирсан хохиролд 2,656,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны 02 цаг хүртэл манай дээд давхрын 07 тоотоос манай гал тогооны өрөө рүү их хэмжээний ус алдсан. Дээд айл болох хариуцагчийнд энэ талаар хэлэхэд арга хэмжээ аваагүй учраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн үзлэгээр 07 тоотын гал тогооны өрөөний уян задарч ус алдсан гэж дүгнэсэн. Иймд манайх Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд гал тогооны өрөөний тааз, замаск, обой, паркетан шал, гал тогооны тавилга гэх эд зүйлд хийх ажлын хөлстэйгээ нийт 2,656,400 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Энэ хохирлыг өнөөг хүртэл барагдуулаагүй тул хариуцагчаас гаргуулна.. гэжээ.

2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Манай эзэмшлийн шугам сүлжээ, уян холбооноос ус алдсан бол манайд их хэмжээний ус гоожиж, нойтон болж мэдэгдэх байсан. Гэтэл манайд ус алдсан мөр үгүйгээс дүгнэхэд гал тогооны өрөөний цэвэр усны далд буюу дундын эзэмшлийн хэсгийн шугамаас үе, үе ус нэвчиж чийгтэж байснаас энэхүү нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Иймд манай эзэмшлийн шугамаас ус алдаагүй учир манайх биш контор хариуцах ёстой. Иймд дүгнэлт, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

2.3 Зохигчид ус алдсан, хохирол учирсан эсэх үйл баримтад маргаагүй. Харин тухайн ус алдсанд хариуцагч буруутай эсэхэд маргаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1 Зохигчид ус алдсан маргаанд хамаарах *******,*******,*******,*******,ны 03, 07 тоотод байрлах байруудын өмчлөлийн талаар маргаагүй.

3.2 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр*******,*******, 59 байр, 07 тоот байрны гал тогооны уян задарсны улмаас тус байрны 3 тоотод байрлах айлын том өрөө, гал тогооны өрөөний тааз хананы замаск, эмульс, обой хуурч ховхорсон, паркетан шал хөвсийж ховхорсон гэх гэмтлүүд тус тус гарсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц Нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн 01/02 дугаартай, Ус алдсан тодорхойлолт, мөн байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05/25 дугаартай, Техникийн комиссын дүгнэл, гэрч А.Сонинхүүгийн ...дээд талын 07 тоот гээд байгаа айлын гал тогооны хэрэгцээний халуун, хүйтэн усны уян хаалтыг засварлаад зүгээр болсон... гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

3.3 Нэхэмжлэгч нь дээрх ус алдсаны улмаас өөрийн орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-иар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийлгэсэн байх бөгөөд уг үнэлгээгээр ажлын хөлс 1,320,000 төгрөг, материалын зардал 1,284,350 төгрөг, магадлашгүй зардал 25,087 төгрөг, нийт 2,656,437 төгрөгийн хохирол учирсан нь болох нь тогтоогдож байна.

3.4 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дах хэсэгт ...хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дах хэсэгт ...хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтын дагуу 07 тоот орон сууцны өмчлөгч, хариуцагч Д.******* нь өөрийн орон сууцанд хэрэглэгдэх цэвэр, бохирын шугамын бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байх ба энэхүү үүргээ биелүүлээгүйгээс ус алдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.

3.5 Харин хариуцагч Д.******* нь ...дундын эзэмшлийн хэсгийн шугамаас үе, үе ус нэвчиж чийгтэж байснаас энэхүү нөхцөл байдал үүссэн...манай эзэмшлийн шугамаас ус алдаагүй... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу баримтаар нотлоогүй тул түүний энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.6 Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 2,656,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******оос 2,656,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 57,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ДОЛГОРСҮРЭН