Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2026/01761

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,,/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , ,,,, /-т холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жайнагүл, Г.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд миний 3 өрөө орон сууцыг 193,040,844 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувиар буюу 135,128,590.8 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулсан нь миний хөрөнгийг үнэгүйдүүлсэн тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тодорхойлсон.

2.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамжаар Засагчандмань Майнз ХХК, Т. нар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 380,533,660 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, сайн дураар шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нарын эд хөрөнгөөс албадан гаргуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.2. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

3.3 Зохигчид эд хөрөнгө хураан авсан, битүүмжилсэн ажиллагааны тухайд маргаагүй. Эдгээр ажиллагаа хүчин төгөлдөр болсон байна.

3.4 Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Т.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******18 дугаарт бүртгэлтэй, , *******,*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт заасантай нийцнэ.

3.5 Шинжээчээр томилогдсон Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн шинжээч нь Т.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******18 дугаарт бүртгэлтэй, , *******,*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 193,040,844 /нэг зуун ерэн гурван сая дөчин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04-121/705 тоот мэдэгдлээр мэдэгдэж, гардуулсан талаар тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

3.6 Нэхэмжлэгч нь Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хийсэн дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд дахин хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхгүй.

3.7 Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, 8.2 дах хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна гэж, 8.2.4 дэх хэсэгт мэргэжлийн байгууллага гэж тус тус зохицуулсан. Хариуцагч нь шинжээчээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-г томилсон, дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Батзаяа нь хөрөнгийн үнэлгээчний эрхтэй болох нь тайланд хавсаргасан гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

3.8 Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шинжээч нь хөрөнгийг өртгийн хандлагын аргаар үнэлэхэд 61,991,030 төгрөг, орлогын хандлагын аргаар үнэлэхэд 134,815,068 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар үнэлэхэд 193,040,844 төгрөг болсон тул зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа тайланд тусгасан байна. Мөн шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдалд тулгуурлан ашигласан талаараа тайландаа тусгасан, дээрх хөрөнгүүдийг зах зээлийн хандлагын аргаар 193,040,844 төгрөг гэж тогтоох болсон үндэслэлийнхээ талаар тайландаа дурдсан, мөн харьцуулсан 3 хөрөнгийн мэдээллийг хавсралтаар үзүүлсэн байна.

3.9 Нэхэмжлэгч нь ...дээрхи хөрөнгийн үнэлгээгээр 193,040,844 төгрөг гэж тогтоогдсон үнэлгээг зөвшөөрч байгаа боловч үүний 70 хувиар буюу 135,128,590.8 төгрөгөөр үнэлэн худалдан борлуулсан тул үнэлгээг хүчингүй болгуулна... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж буй нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлд хамаарахгүй.

Мөн нэхэмжлэгч нь зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтаа шүүхэд гарган өгөөгүй болно.

3.10 Иймд үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаархи Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дах хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т.ы хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН