Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2026/02323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,,*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******,*******,*******,*******,*********************/-т холбогдох,

5,240,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З., хариуцагч Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч З. нь хариуцагч Т.*******т холбогдуулан граж түрээслүүлсний төлбөр, хэрэглээний төлбөрт нийт 5,240,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч нь миний эзэмшлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах, 96 м.кв талбайтай автогражийг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлсэн ч урьдчилгаа 1,000,000 төгрөгийг л төлсөн. Иймд 2023 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, мөн хугацааны хэрэглээний төлбөр 240,220 төгрөг, нийт 5,240,220 төгрөгийг гаргуулна ... гэж тодорхойлсон.

2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Уг гэрээ нь хүчин төгөлдөр бус, уг гэрээнд би гарын үсгээ зурсан боловч Машка гэдэг хүн түрээсэлсэн. Гэхдээ би ч, Машка ч ашиглаагүй. Би Машка гэх хүнд залилуулсан. Одоо залилуулсан асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа. Анх гэрээг байгуулахад З. түрээсийн гэрээнд гарын үсэг зураагүй, сүүлд шүүхэд өгөхдөө нөхөж гарын үсгээ зурсан байна лээ. Хэрэгт 2 өөр түрээсийн гэрээ байна. Нэг нь нэхэмжлэгч, нөгөөг нь хариуцагч гаргаж өгсөн. Мөн хариуцагч түрээсийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, З. өөрт байгаа гэрээнийхээ доор өөрөө нэмээд бичсэн байна. Мөн тухайн граж нь З.гийнх мөн эсэх, шаардах эрх дээр маргаж байна. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гражийг хэрэглээгүй учир хэрэглээний төлбөр хариуцахгүй... гэж маргасан.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч З. нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах, 96 м.кв талбайтай, автогражийг сарын 1,000,000 төгрөгөөр, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээсэлсэн, гэрээний хугацааг 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан гэж тайлбарлаад, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Түрээсийн гэрээ гэх баримтыг гарган өгсөн./хх-ийн 5-6-р тал/

Хариуцагч Т.******* нь Нэхэмжлэгч надад байгаа гэрээнээс өөр гэрээ гаргаж өгсөн байна. Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч өөрөө байгаагүй, нөхөр надаар зуруулаад явсан. Өөрөө дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нөхөж зурсан байх гэж тайлбарлаад, 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Түрээсийн гэрээ гэх баримтыг шүүхэд гарган өгсөн./хх-ийн 21-22-р тал/

Дээрх 2 гэрээнд зохигчид хэн аль нь гарын үсгээ зурсан гэдэгт маргаагүй.

3.2 Дээрх үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх 2 гэрээний алийг нь ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

3.3 Зохигчид Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах, 96 м.кв талбайтай, автогражийг түрээслүүлэх гэрээг байгуулсан эсэх талаар, түрээсийн гэрээний дагуу хариуцагч автогражийг ашигласан эсэх, түрээсийн зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэх талаар маргаж байна.

3.4 , *******, 10 дугаар хороонд байрлах, авто засварын зориулалттай, 96 м.кв газар нь Т.*******ын эзэмшлийнх, харин түүний дээр барьсан автограж нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан ******* дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

3.5 Мөн тухайн автограж нь бетон цутгалттай, блокоор өрсөн, газраас салгах боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн шинж бүхий объект юм гэж зохигчид харилцан маргахгүй тайлбарлаж байна.

3.6 Хариуцагч нь нэхэмжлэгч нь тухайн түрээсэлсэн эд хөрөнгийн эзэмшигч биш гэж маргасан. Харин нэхэмжлэгч нь газар болон автограж нь хоёул миний эзэмшлийнх мөн. Газрын гэрчилгээ авах үед би аваарт ороод өвчтэй байсан тул ахынхаа нэр дээр гэрчилгээг нь авсан юм. Тэгээд тэр газар дээрээ өөрөө автограж барьсан боловч автогражийн үл хөдлөх хөрөнгө дээрээ гэрчилгээ аваагүй байгаа. Мөн газар маань ахын нэр дээр байгаа гэж тайлбарласан.

3.7 Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хэнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тодруулахад, тэрээр би өөрийн нэрийн өмнөөс, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

3.8 Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний зүйл болох автограж нь газарт бэхлэгдсэн бетон цутгалттай, блокоор өрсөн, газраас салгах боломжгүй, 96 м.кв талбайтай объект болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцохгүй байхаар зохицуулсан.

3.9 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч З. нь , *******, 10 дугаар хороонд байрлах, авто засварын зориулалттай, 96 м.кв талбай бүхий автогражийн өмчлөгч мөн болох, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр бий болгосон эсэх нь тогтоогдохгүй байна.

3.10 Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 28,29-ний өдөр түрээсийн гэрээний хэлцэл хийгдэх үед Т.*******аас З.д , *******, 10 дугаар хороонд байрлах, авто засварын зориулалттай, 96 м.кв газар эзэмших эрхийг түрээслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, газрын албанд бүртгүүлэх эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл хүчин төгөлдөр байсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Т.******* нь нэхэмжлэгч З.д итгэмжлэлээр бүрэн эрх олгосон бол энэ хүрээнд нэхэмжлэгч нь шууд өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

3.11 Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан автогражийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх хэлцэл хийгдсэн, гэрээний гол нөхцлийг талууд тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй ч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй ч нэхэмжлэгч нь тухайн автогражийн өмчлөгч мөн эсэх, эсхүл тухайн хөрөнгийг өөрийн хөрөнгөөр бий болгосон эсэх нь тогтоогдохгүй, мөн тэрээр энэ талаарх нотлох баримтыг гарган өгөх боломжтой байсан ч шүүхэд гарган өгөөгүй тул нэхэмжлэгч З. нь шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэв.

4. Иймд нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*******т холбогдуулан гаргасан, нэхэмжлэгч З.гийн 5,240,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ДОЛГОРСҮРЭН