Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 306/ШШ2026/00154

 

 

 

 

 

     

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16 а, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах, """""""""""""""""""""""-ыг төлөөлж, зээл, төслийн газрын өр, авлага хариуцсан мэргэжилтэн """"""""""""""""", утас: """""""

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, """""""тоотод оршин суух, """"""""""""""""""""""""" /РД:"""""""""""", УБД:"""""""""""""/-г төлөөлж, түүний захирал """"""""""""""""" овогтой """""""""""""""" РД:""""""""""""", УБД:"""""""""""""", утас:"""""""""""""/

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, """""-р байрны """"" тоотод оршин суух, Боржигон овогт """""""""""""""" овогт """"""""""""""""" /РД:""""""""""""""", утас:""""""""""""""""""/

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 15-р байрны 06 тоотод оршин суух, """"""""""""""" овогт """"""""""""""""""" РД:"""""""""""""", утас:94878080/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч """""""""""""""""" нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний төлбөрт 69,955,100.08 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч """"""""""""""""""""""""""" төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч""""""""""""" шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, """""""" үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч """""""""""""""""""""" /РД:"""""""", УБД:""""""/ түүнийг төлөөлж захирал """""""""""" /РД:""""""""""""/, хамтран үүрэг гүйцэтгэгч """""""""""" /РД:"""""""/ нар нь жижиг, дунд үйлдвэрийн газар-аас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр SME-22-00754 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан болно.

""""""""""""""""""" /РД:""""""""""/-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Оюутан """""" гудамж, """""" тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Y-"""""""""", гэрчилгээний """"""0 дугаар бүхий 138.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн, хаягт байрлах улсын бүртгэлийн Э-"""""", гэрчилгээний 000140004 нэгж талбарын """""""" дугаар бүхий 1000 м.кв талбайтай эзэмших эрхийн газрын хамт барьцаалан зээлийг авсан. Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд, """"""төлөөлж, захирал """"""""""""" нартай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн SME-22-00754 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 121,472,471.13 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч """"""""""""" төлөөлж, захирал """""""""""" шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1 """""""""""""""""" төлөөлж, захирал """""""""""", миний бие"""""""" газраас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 121,472,471.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч """"""""" шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Миний бие """"""" газраас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 121,472,471.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч"""""""""""" шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Миний бие """"""""" газраас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 121,472,471.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Я""""""""" хоршоог төлөөлж, захирал """""""""""""""""""""" нартай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн SME-22-00754 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 121,472,471.13 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 558,052 төгрөгийн тавин хувь болох 279,026 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч """""""""""" төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч """"""""""""" гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн SME-22-00754 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 121,472,471.13 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч """"""""""""" болон """""""""""""""""""""нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 765,312 төгрөгийн тавин хувь болох 382,656 төгрөгийг хариуцагч """""""" болон """""""""""""""""""" нараас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ