Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 306/ШШ2026/00156

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр """" давхарт байрлах """""""""" ХК /РД:""""""" УБД:"""""", утас:"""""""/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, """"""""" тоотод оршин суух, """"""""""""""" /РД:""""""""""", утас:""""""""/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 2,052,121.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч """"""""" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """"""""""""""" шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Зээлдэгч """"""""""" нь """"" банк ХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 6000539285 тоот цахим цалингийн зээл авсан. 2025 оны 06 сарын 03-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Банк нь харилцагчтай удаа дараа утсаар холбогдож зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 1,741,407.82 төгрөг, зээлийн хүү 280,216.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,497.10 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 2,052,121.90 төгрөгийг """"""""""" гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч """""""" нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би """""""" банк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 2,052,121.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Зээлдэгч """"""""" нь """""""банк ХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 6000539285 тоот цахим цалингийн зээл авсан. 2025 оны 06 сарын 03-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Банк нь харилцагчтай удаа дараа утсаар холбогдож зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 1,741,407.82 төгрөг, зээлийн хүү 280,216.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,497.10 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 2,052,121.90 төгрөгийг """"""""""""" гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч """"""""" нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,784 төгрөгийн тавин хувь болох 23,892 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 23,892 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,892 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч """""""" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """"""""" нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,741,407.82 төгрөг, зээлийн хүү 280,216.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,497.10 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 2,052,121.90 төгрөгийг хариуцагч """""""""" нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,784 төгрөгийн тавин хувь болох 23,892 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 23,892 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч """""""""""" улсын тэмдэгтийн хураамжид 23,892 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч """""""ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Н.АРИУНЖАРГАЛ