Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 306/ШШ2026/00159

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Баянсоёмбо хотхон 65А байрны """"" тоотод оршин суух, ......... овогтой ........ /ИБД""""""""""", утас:"""""""/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Цагаан-Усны 3-р гудамж, """"""" тоотод оршин суух, """"""""""""""" /РД: """"""""""", утас:"""""/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч""""""""""" шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Миний үеэл эгч """"" нь 2025 оны 03 дугаар сард над руу өөрийн 99068294 дугаарын гар утсаар залган автомашиныхаа зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй байна. 2,000,000 төгрөг хэрэгтэй байна миний дүү туслаач, зээлэх боломж байна уу, эгч нь удаахгүй буцаагаад өгчихнө гэж гуйсны дагуу 2025 оны 03 сарын 28-ны өдөр үеэл эгч """"""""""""" ХААН банкны """""""" дугаарын дансанд 2,000,000 төгрөгийг өөрийн ХАС банкны """""""" дугаарын данснаас """""гэсэн утгатайгаар шилжүүлсэн. 2025 оны 12 сарын 23-ны өдөр 99068294 дугаарын утсаар зээлсэн мөнгөө шаардаж мессеж бичихэд 4 дэх юм уу 5 дахь өдрөөс цалин бууна, тэгээд өгнө гэсэн утгатай хариу ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрэхгүй, гар утсаа авахгүй, ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул"""""""""" 2025 оны 03 сарын 28-ны өдөр зээлүүлсэн 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч"""""" шүүхэд гаргасан тайлбартаа:

2.1. Миний бие """"""""" 2,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. """""" нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг 2 хуваагаад төлнө. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч """"""2025 оны 03 сарын 28-ны өдөр зээлүүлсэн 2,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч """"""""""""нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тавин хувь болох 23,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 23,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч """"""""" нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 03 сарын 28-ны өдөр зээлүүлсэн 2,000,000 төгрөгийг хариуцагч """""""" нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тавин хувь болох 23,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 23,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч """""""" улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч """"""""""" олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Н.АРИУНЖАРГАЛ