Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 04

 

 

      2026       02         10                                             2026/ДШМ/0004

 

******* нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг, Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Нямдорж, шүүгдэгч ******* өмгөөлөгч Л.Ганболд, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 2025/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436004820378 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун хараа суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн сумын Рашаант багийн 10-06 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигон овгийн *******ийн Хүрэлхүү, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө, хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлсөн,

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай анийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон,

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 10 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-д галч ажилтай, Ховд аймгийн сумын Рашаант багийн задгайд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, Харакас овгийн ******* Хайрол

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 8, ээж, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, “******* ” хоршооны дарга ажилтай, Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, Жантекей тасбике овгийн Нурлан

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, ам бүл 8, нөхөр, хадам ээж 5 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, Харакас овгийн ******* Хуралай

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн сумын Бичигт багт үйл ажиллагаа явуулдаг "Марал-Эрдэнийн төгөл" нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 300,000 төгрөг, Ерөөл нэртэй 0.75  литрийн архи 3 ширхэг, кастер нэртэй тамхи 1 ширхэг, Iphone 6 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч д 495,350 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын Алагтолгой багт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захын үүд хэсэгт байрлах алт, мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогч т 27,118,200 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы газраас хулгайлагдсан мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг буудалд шүүгдэгч *******гээс 2,500,000 төгрөгөөр худалдан авсан.

 Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы газраас хулгайлагдсан мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг буудалд шүүгдэгч *******гээс 2,500,000 төгрөгөөр худалдан авсан.

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы газраас хулгайлагдсан мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг буудалд шүүгдэгч *******гээс 2,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Т.Нурлан, Б.Хайрол, Б.Хуралай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Боржигон овгийн *******ийн Хүрэлхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Харакас овгийн ******* Хайролыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Жантекей таскибе овгийн Нурланыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Харакас овгийн ******* Хуралайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч *******г 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******г 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч *******д оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг “Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги”-д даалгаж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт тайлбарлаж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 291/хоёр зуун ерэн нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

4.7 Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 346,000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулан хохирогч д, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч *******гээс 11,512,021 төгрөг 60 мөнгийг, шүүгдэгч *******оос 4,583,010 төгрөг 80 мөнгийг, шүүгдэгч *******аас 3,303,010 төгрөг 80 мөнгийг,  шүүгдэгч *******гаас 3,433,010 төгрөг 80 мөнгийг тус тус гаргуулан хохирогч т олгож,

4.8  Хохирогч ийн тавиур, лангуу, цонх зэрэг эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч , нарын эд хөрөнгөд учирсан гэмт хорын нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч нь сэтгэцэд учирсан гэх хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээчийн зардалд шүүгдэгч *******гээс 150,880 төгрөг, шүүгдэгч *******оос 75,440 төгрөгийг, шүүгдэгч *******аас 75,440 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 75,440 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч т олгож,

4.10 Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэхүү эрүүгийн хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдаж,

4.11 Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.12 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/287 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

5.1 Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан" гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутайгаа маргаагүй. *******, ******* нар нь гэрлэлтийн үндсэн дээр, гэр бүлийн харилцаатай бөгөөд охин Т., , , хүү , гэх 5 хүүхэдтэй. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч т 2,280,000 төгрөгийн хохирлыг төлсөн, үлдэгдэл 3,303,010 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч ийн 17 дугаарын дансанд үлдэгдэл хохирол болох 3,303,010 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахгүйгээр заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх... гэж заажээ.

5.2 Анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 2025/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх" гэсэн заалтыг үндэслэл болгохгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд Гомдолтой байна. Шүүгдэгч ******* нь өндөр настай ээж, эхнэр, бага насны 5 хүүхдийн хамт амьдардаг, "” нэртэй зочид буудал ажиллуулдаг, хувиараа ногоо тариалдаг, тодорхой орлоготой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Ховд аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байх бөгөөд тухайн хорих ялыг оногдуулахдаа шүүгдэгчийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн байр суурийг илэрхийлдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч өмгөөлөгчийн хамт хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байсан тул гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэжээ.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч *******ыг хохирогч А.Оюунмэдэрт 2,280,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж өгсөн байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1-т" Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх талаар зааж өгсөн.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд анхны мэдүүлэг өгөх үеэсээ эхлэн бодит бодит байдлыг үнэн зөвөөр нь тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн гэм буруугийн маргаангүй байдлаар байр сууриа илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хэсэгчлэн төлж үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Гэтэл шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн хамт зүйлчлэлээ хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байсан нь Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь шүүгдэгчийн хувьд хууль эрх зүйн мэдлэг эзэмшээгүй хэргийн зүйлчлэлийн талаар түүний шинжийн талаар ямар нэгэн мэдлэггүй тул гэмт буруу дээрээ маргаж хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т "Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх"-ийг хэлэлцэж тогтоохоор хуульчилсан байдаг бөгөөд энэхүү үндэслэл нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх гол шалгуур болдог. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ы хувьд энэхүү нөхцөл байдал байгаа эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байдаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан" Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн" гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байгаагүй, тодорхой оршин суух хаяг, тогтсон ажил, орлоготой. 7,13, 16,18,19 настай 5 хүүхэд, эхнэр болон өндөр настай ээж хөгжлийн бэрхшээлтэй дүү нийт 9 ам бүлийг тэжээн тэтгэж, асран хамгаалдаг, зан харьцаа ёс суртахууны доголдолгүй хүн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

7.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн улмаас хохирогч А.Оюунмэдэрд нийт 27,118,200 төгрөгийн хохирол учруулж, үлдэгдэл хохирол 17,205,054 төгрөг бөгөөд үүнээс ******* нь 9,054,021 төгрөгийг хохиролд төлөх үлдэгдэлтэй байгаа бөгөөд тус мөнгийг төлөхөө бичгээр илэрхийлсэн. Мөн түүнчлэн ******* 30 настай. Ам бүл 3. Ээж, дүүгийн хамт амьдардаг. Ээж нь өндөр настай. Цаашид өндөр настай ээжийн харж хандах, тэжээн тэтгэх хүн байхгүй. ******* нь ажил эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх хүсэл эрмэлзэлтэй. Шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ял нь учруулсан хохирол, цаашид төлөх хохирол, насны онцлог, мөн ар гэрийнхэн нөхцөл байдал болон хувийн байдалд тохироогүй

 

Ял бол дарамт учруулах ёсгүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх, хохирол төлүүлэхэд чиглэгдэх ёстой. Шүүгдэгч Э.Хүрэлхуу нь гэр бүл зохиож, хөдөлмөр эрхлэх насан дээрээ байна. Гэтэл олон жилийн хорих ялаа эдэлж, дуусаад хорихоос суллагдахад нийгэмшээд, дэмжээд явах гэр бүл, үр хүүхэдгүй бол дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй билээ. Учруулсан хохирол нь үлэмж хэмжээний хохирол хамаарч байгаа байна.

Иймд шүүгдэгч *******д 7 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй тул Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/287 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

8. Хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* болон ******* нарын тухайд анхан шатны шүүхээс тогтоосон хохирол, хор уршиг бус эрүүгийн хариуцлагын тухайд маргаж, давж заалдах гомдол гаргасан байна гэж ойлголоо. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгч миний зүгээс дүгнэж байгаа. Учир нь шүүгдэгч ******* өөрийн гэм буруугийн тухайд маргаж байсан гэдгийг хэлмээр байна. Гэвч анхан шатны шүүх хуралдаан болоход тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн байсан ба түүний дараа хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Харин шүүгдэгч *******гийн тухайд одоогийн байдлаар хохиролд төлсөн зүйл огт байхгүй нөхцөл байдал байгаа. Миний зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлыг нөхөн төлөх хугацааг шийтгэх тогтоолд тусгуулах санал гаргасан боловч шүүхээс тус саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******ын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

10. *******гийн өмгөөлөгч Л.Ганболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч миний бие шүүгдэгч *******н өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *******н зүгээс анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн тул давж заалдах гомдол гаргаагүй болно. Шүүгдэгч ******* болон ******* нар нь эхнэр, нөхөр ба бага насны 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд шүүгдэгч *******ы зүгээс анхан шатны шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оноосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч *******гийн тухайд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн мөн хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оноосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г 2024 оны 09 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн сумын Бичигт багт үйл ажиллагаа явуулдаг "Марал-Эрдэнийн төгөл" нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 300,000 төгрөг, Ерөөл нэртэй 0.75  литрийн архи 3 ширхэг, кастер нэртэй тамхи 1 ширхэг, Iphone 6 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч д 495,350 төгрөгийн хохирол учруулсан”,

мөн шүүгдэгч *******г 2024 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын Алагтолгой багт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захын үүд хэсэгт байрлах алт, мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогч т 27,118,200 төгрөгийн хохирол учруулсан”,

 шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******, ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы газраас хулгайлагдсан мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг буудалд шүүгдэгч *******гээс 2,500,000 төгрөгөөр худалдан авсан”,

 шүүгдэгч *******ыг “шүүгдэгч *******, ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы газраас хулгайлагдсан мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг буудалд шүүгдэгч *******гээс 2,500,000 төгрөгөөр худалдан авсан

шүүгдэгч *******г шүүгдэгч *******, ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы газраас хулгайлагдсан мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг буудалд шүүгдэгч *******гээс 2,500,000 төгрөгөөр худалдан авсан” гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдсон гэж дүгнэн, *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Т.Нурлан, Б.Хайрол, Б.Хуралай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн сумын Бичигт багт үйл ажиллагаа явуулдаг "Марал-Эрдэнийн төгөл" нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 300,000 төгрөг, Ерөөл нэртэй 0.75  литрийн архи 3 ширхэг, кастер нэртэй тамхи 1 ширхэг, Iphone 6 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч д 495,350 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” болох нь “хохирогч гийн мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Ц.Ононбатын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан эд зүйлүүдийг хохирогч д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч *******гээс шар өнгийн ултай, үдээстэй, түрийтэй, шар өнгийн гутал хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөн  шүүгдэгч ******* нь “2024 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын Алагтолгой багт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захын үүд хэсэгт байрлах алт, мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогч т 27,118,200 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн”,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж худалдан авч “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч , гэрч Х.Гүльнар, Э.Үүрцайх, нарын мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ц.Ононбатын 2024 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Э.Үүрцайх,  , шүүгдэгч ******* нараас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан эд зүйлүүдийг хохирогч т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******г “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******г 8 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шийдвэрлэсэн байна.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо ”..шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн бол шүүгдэгч *******ы өмгөөлөгч Б.Ганзориг нь “..шүүгдэгч *******ы хувийн байдал, хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

6.1 Шүүгдэгч ******* нь “*******, ******* нартай бүлэглэн шүүгдэгч *******гийн алт, мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч хулгайлсан мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд хөрөнгийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж, 2,500,000 төгрөгөөр худалдан авч “мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэх хэргийн үйл баримт тогтоогдсон, зүйлчлэл тохирсон байна.

6.2 Анхан шатны шүүх шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим”-д тус тус нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын  “..Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх, шүүгдэгч *******ы өмгөөлөгч Б.Ганзоригийн “..хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо ”..шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

7.1 Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн сумын Бичигт багт үйл ажиллагаа явуулдаг "Марал-Эрдэнийн төгөл" нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 300,000 төгрөг, Ерөөл нэртэй 0.75  литрийн архи 3 ширхэг, кастер нэртэй тамхи 1 ширхэг, Iphone 6 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч д 495,350 төгрөгийн хохирол учруулсан”,

Мөн шүүгдэгч *******г 2024 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын Алагтолгой багт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захын үүд хэсэгт байрлах алт, мөнгөний дарханы газарт хууль бусаар нэвтэрч мөнгө, монет ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогч т 27,118,200 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2 удаагийн үйлдлээр бусдын “үйл ажиллагаа явуулах зориулалттай” орон байранд хууль бусаар нэвтэрч “хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэх хэргийн үйл баримт тогтоогдсон, зүйлчлэл тохирсон байна.

 7.2 Анхан шатны шүүх шүүгдэгч *******г 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж 6 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.

Иймд “шүүгдэгч *******г мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлээр түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Учир нь шүүх “шүүгдэгч ******* нь хохирогч д 346,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч т 9,054,021 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 2,112,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулахаар дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 346,000 төгрөгийн хохирлыг д, 11,166,021 төгрөгийн хохирлыг т нөхөн төлөхөөр шүүх тогтоожээ.

Гэтэл шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар хохирогч д учирсан 346,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг тусад нь гаргуулж шийдвэрлэсэн атлаа хохирогч т 11,512,021 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолын 7 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

9. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож,  ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 2025/ШЦТ/287 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч *******гээс 11,512,021 төгрөг” гэснийг “...шүүгдэгч *******гээс 11,166,021 төгрөггэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                         

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

      ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР