| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/00154/И |
| Дугаар | 306/ШШ2026/00166 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 306/ШШ2026/00166
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дугаар хороо, Олимп 5 гудамж, Аюуд тауэр""""""""тоот, """""""" ББСБ ХХК /РД:"""""""7, утас: """"""""""",/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 1-р байрны """""оотод оршин суух, """""""" /РД:"""""""", утас:""""""/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 563,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч """""""" ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. ...Зээлдэгч """"""""" овогтой """""2021 оны 07 сарын 26-ны 65 дугаартай цахим зээлийн гэрээгээр 200,000 төгрөгийг, сарын 4.2 % хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай гэрээ байгуулж зээлдүүлсэн.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 65 дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 563,696 төгрөгийг """"""""гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч """"" нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Бид " ББСБ ХХК нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл 563,696 төгрөгийг төлөхийг ямар нэгэн маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. """""""" үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 563,696 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч """"нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,561 төгрөгийн тавин хувь болох 8,780.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,780.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,780.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч """"""""" ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 563,696 төгрөгийг хариуцагч """"""""" төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,561 төгрөгийн тавин хувь болох 8,780.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,780.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч """"""""" нь улсын тэмдэгтийн хураамжид 8,780.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч """"""""""" ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ