| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/00005/И |
| Дугаар | 306/ШШ2026/00185 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 306/ШШ2026/00185
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, 3-р баг, """""-р байр """" тоотод оршин суух, """""""""" овогт """"""" /РД:"""", ИБД""""""""" утас:"""""/
Хариуцагч: 1980 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дугаар баг, """"""""" гэх газар оршин суух, """" овогт """"""""""" /РД:""""""""", утас:""""""""/
Нэхэмжлэлийн шаардлага: Машины хохирлын үнэлгээний дүн 12,840,000 төгрөг, үнэлгээний төлбөр 840,000 төгрөг, дүгнэлтийн үнэ 150,000 төгрөг, машин ачилтын төлбөр 600,000 төгрөг, шатахууны зардал 636,000 төгрөг, нийт 15,094,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч """""""""" /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга """"""" нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч """"""""шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. """"""""миний бие 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явж байхдаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт засмал зам дээр шөнийн 00:40 цагийн үед автомашинаар үхэр мөргөж, осол гаргасан. Улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дуудлагад """"""" гэх цагдаагийн албан хаагч ирж шалгалт хийсэн. Мөрдөн шалгалт хийснээр дүгнэлт нь малчин """"""""" буруутай үйлдлээс болсон нь тогтоогдож, """""""" нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан. Энэ асуудлын улмаас миний унаж явсан машины хохирлын үнэлгээний дүн 12,840,000 төгрөг, үнэлгээний төлбөр 840,000 төгрөг, дүгнэлтийн үнэ 150,000 төгрөг, машин ачилтын төлбөр 600,000 төгрөг, шатахууны зардал 636,000 төгрөг, нийт 15,094,000 төгрөгийг """"""""" гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч """"""""" шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1 Иргэн """"""""" нэхэмжилсэн малчин """""надад холбогдох гэм хорын хохирол 15,094,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт би дараах тайлбарыг гаргаж байна. Малчин миний бие нь өдөр бүр бод малаа хотлуулдаг заншлын дагуу осол болсон шөнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны орой зам дагуух хүний өөрийн гэхгүй бүх малыг замаас гаргаж хотлуулсан билээ. Бод мал нь намар цагт шөнөөр идшилж, тарга, хүчээ авдаг билээ. Тэр үдэш үнээ мал минь замын цаана байдаг соргог бэлчээр задгай ус руу гарах явцад энэ осол болж нэг тугал өнчирч, нэг иргэн осол хийжээ. Иргэн """"""нь хэрвээ километр цагийн хурд нь 80 цагийн хурдтай явж байсан бол энэ осол болохгүй байсан. Тухайн үедээ зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан болно. Жолооч яагаад аюул маш тодорхой гарч ирж байхад өөрийгөө болон үнээг хамгаалах үйлдэл хийгээгүй юм бэ. Үүнээс үзэхэд жолооч нь хурд хэтрүүлсэн гэдэг нь тодорхой харагдаж, тухайн жолооч бас арга хэмжээ авахуулсан гэж бодсон. Шийд ганц талыг барьж 15,094,000 төгрөг нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас 15,094,000 төгрөгний 50 хувь буюу 7,500,000 төгрөг төлөх боломжтой. Малчин би ч бас хохиролтой байна. Саалийн үнээ болон саалийн хугацааг тооцвол нилээн мөнгө гарна. Ийм учраас хэтэрхий нэг талыг барилгүй шийдэж, эргэж харж өгнө үү. Монгол улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Хариуцагч"""""" нь нэхэмжлэгч""""""нь 2025 оны 09 сарын 20-ны өдөр 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал суманд миний сүүний чиглэлийн үнээг дайрсан тул үнээний үнэ 2,975,000 төгрөгийг """""""""" гаргуулж өгнө үү гэжээ.
4. Зохигч эвлэрлийн гэрээндээ:
4.1 Нэхэмжлэгч """""""", хариуцагч """""" нар дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч """"""""" нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,094,000 төгрөгийг багасгаж 10,000,000 төгрөгөөр эвлэрч хэлэлцэв. Дээрх 10,000,000 төгрөгийг хариуцагч """"""" нь 2026 оны 03 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, хариуцагч """""""" нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж тохиролцов гэжээ.
5.1 Хариуцагч """"""""" нь нэхэмжлэгч """""" нь 2026 оны 03 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. """"""""" машины хохирлын үнэлгээний дүн 12,840,000 төгрөг, үнэлгээний төлбөр 840,000 төгрөг, дүгнэлтийн үнэ 150,000 төгрөг, машин ачилтын төлбөр 600,000 төгрөг, шатахууны зардал 636,000 төгрөг, нийт 15,094,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч """"""""""нь """""""үнээний үнэ 2,975,000 төгрөг гаргуулна гэжээ.
4. Зохигч шүүх хуралдаанд эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд:
4.1 """""" нэхэмжлэлийн шаардлага болох 15,094,000 төгрөгийг 5,094,000 төгрөгөөр багасгаж, 10,000,000 төгрөг эвлэрэв.
4.4. Хариуцагч """"""""" нь """""" нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үнээний үнэ 2,975,000 төгрөгнөөсөө татгалзаж эвлэрэв.
4.5. Хариуцагч """""""""" нь нэхэмжлэгч """"" 10,000,000 төгрөгийг 2026 оны 03 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлж барагдуулна.
4.6. Хариуцагч """"""""" нь нэхэмжлэгч """"""" 10,000,000 төгрөгийг 2026 оны 03 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, хариуцагч """"""", нэхэмжлэгч """" нар эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.,
106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,420 төгрөгийг орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, зохигчид 10,000,000 төгрөгт эвлэрсэн тул уг үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн 50 хувь болох 87,475 төгрөгийг хариуцагч """" гаргуулж, нэхэмжлэгч """""" олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. """"" нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,094,000 төгрөгийг 5,094,000 төгрөгөөр багасгаж, 10,000,000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасан,
нэхэмжлэгч """""" нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч """""" нь 10,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн,
хариуцагч """""""""""нь нэхэмжлэгч """""" нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2,975,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж,
хариуцагч """""" нь нэхэмжлэгч """""" 10,000,00 төгрөгийг 2026 оны 03 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,420 төгрөгийг орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, зохигч 10,000,000 төгрөгт эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн 50 хувь болох 87,475 төгрөгийг хариуцагч """""""" гаргуулж, нэхэмжлэгч """""""олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан үүргээ эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ