Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 306/ШШ2026/00192

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, """"""""" ХК-ийн төв байранд байрлах, """"""""" ХК-ийн Чойр салбар /РД:""""", УБД:""", утас: """""""""/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дугаар баг, 16-р зөрлөг, 2-р байрны """" тоотод оршин суух, """ овогт """"""" /РД:"""", утас:"""""""/

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дугаар баг, 16-р зөрлөг, 2-р байрны """ тоотод оршин суух, """" овогт """""""/РД:"""""", утас:""""""/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 27,518,417.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч """" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Зээлдэгч """"", хамтран зээлдэгч"""""""" нар нь """"-тай 2024 оны 11 сарын 08-ны өдөр 1120096814 дугаартай цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулан 36,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 11 сарын 08-ны өдөр зээлдэгч """""" """""""дахь 5001542643 дансанд 36,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 9,848,588.35 төгрөг, зээлийн хүүнд 3,446,535.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,088.10 төгрөгийг төлсөн.

2025 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, зээлдэгчийг зээлээ төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 125 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 25,339,206.87 төгрөг, зээлийн хүү 2,339,206.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,094.96 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 27,518,417.48 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

"""""" ХХК нь 2026 оны 03 сарын 18-ны өдрийн 12/190 дугаар албан бичигтээ: Тус банкны харилцагч""""""г овогтой """""" /""""/ 1120096814 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2026 оны 01 сарын 07-ны өдөр 27,518,417.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус харилцагч нь тухайн өдрөөс хойш 2026 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлнээс 2,406,639.81 төгрөг, зээлийн хүүнээс 381,106.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 9,941.91 төгрөгийг тус тус төлж 24,544,958.72 төгрөгийн үлдэгдэлтэй болсон тул нэхэмжлэлийн дүнг тус дүнгээр сольж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч """"нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1 Би """ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 24,544,958.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч """""" нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1 Би """ ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 24,544,958.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Зээлдэгч """", хамтран зээлдэгч """"" нар нь """"""-тай 2024 оны 11 сарын 08-ны өдөр 1120096814 дугаартай цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулан 36,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

1120096814 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2026 оны 01 сарын 07-ны өдөр 27,518,417.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус харилцагч нь тухайн өдрөөс хойш 2026 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлнээс 2,406,639.81 төгрөг, зээлийн хүүнээс 381,106.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 9,941.91 төгрөгийг тус тус төлсөн тул 24,544,958.72 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч """""""""" нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,542 төгрөгийн тавин хувь болох 147,771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 147,771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 147,771 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч """""" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """"""" нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 24,544,958.72 төгрөгийг """"""" нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,542 төгрөгийн тавин хувь болох 147,771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 147,771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч """"""" нараас улсын тэмдэгтийн хураамжид 147,771 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч """""" ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ