2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2026/03556

 

  

  

  

   

            2026             04            01

   192/ШШ2026/03556

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: ****************** Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ************************* А /рд: **************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 21,376,289.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь хугацаа тохироод эвлэрлийн байгуулахаар ярилцсан. Манайхаас Б.А-ийн орлогын байдлыг харгалзан үзээд 9 сарын хугацаа олгож, Б.А- нь 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Б.А- нь өөрөө Хэнтий аймгийн хилийн цэргийн ангид ажиллаж байгаа тул ирэх боломжгүй гэдгээ хэлсэн гэв.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан 21,376,289.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч Б.А- нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,376,289.66 төгрөгийг 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс 132,415.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжилсэн 21,376,289.66 төгрөгийг хариуцагч Б.А- нь 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс 132,415.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г  ХК-д олгосугай.  

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН