| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2026/03415/И |
| Дугаар | 192/ШШ2026/03660 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2026/03660
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: **********тоотод оршин суух, **** овогт **** Д- /рд: *********/-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.А, Б.М нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.А, Б.М нард холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаруулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд П.А, Б.М нарын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа оршин суудаггүй нь Монгол шуудангийн магадлагаа, тодорхойлолотоор тогтоогдсон үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас таталзсан. П.А, Б.М нар нь 2024 оны 8 сарын 19-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, 361 гарам, 1-12в тоот хаягт оршин суудаг байсан ба гэрч бүлээрээ одоог хүртэл Сонгинохайрхан дүүргийн Энхжин худалдааны төв хоёулаа ажиллаж байгаа. Гэвч шүүхээс хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны улмаас тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүйд хүрээд байна. Иймд П.А, Б.М нарийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1,2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/ Ж.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, Ж.Д-гийн оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хх 5/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 197/Ш32025/69014 дүгээр захирамж /хх 7/-ийг тус тус өгсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Д- нь П.А, Б.М нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 197/Ш32025/69014 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хүсэлт гаргагч Ж.Д- нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.А, Б.М нарийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ж.Д-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.А, Б.М нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.А, Б.М нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Ж.Д-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А /РД: ***********/, М /рд:***********/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан П.А, Б.М нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Ж.Д-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН