2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/03733

 

           

 

     

     

 

          2026            04              07      192/ШШ2026/03733

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Хүсэлт гаргагч: **************** байрлах, “Х” ХК /рд: ******/-ийн хүсэлттэй, 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц- нь Х ХК-ийн Багатойруу тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/201844165053 тоот зээлийн гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн хээлийн зориулалтаар зээд авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/201844165053 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БГХ/201844165053 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/Ш32025/49952 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

 

Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1,2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3,4/ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, итгэмжлэл /хх 6-8/ төлбөрийн баримт /хх 9,10/ 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/201844165053 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх 11-13/, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн БГХ/201844165053 дугаартай барьцааны гэрээний хуулбар /хх 14-15/, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх 16/ зээлийн бүртгэлийн карт /хх 17,18/ зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 19/ Los программ дээр ажиллах журам /хх 20/ Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 21/ тодорхойлолт /хх 22/ зээл төлөх мэдэгдэл /хх 23-24/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/Ш32025/49952 дугаар захирамжийн хуулбар /хх 26/-ыг тус тус өгсөн байна. 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

“Х” ХК нь Ц-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/Ш32025/49952 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  

Хүсэлт гаргагч Х ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.      

Х ХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.     

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Х ХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:   

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П-г  эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ц-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Х ХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.            

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН