2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/03740

 

          

 

    

   

   

          2026            04              07

     192/ШШ2026/03740

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хүсэлт гаргагч: *********** тоотод оршин байрлах, “А ” ХХК /рд: ***********/-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.М-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:        

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргын шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 197/Ш32025/74702 захирамжинд заасны дагуу хариуцагч Н овогтой М- нь "Чингэлтэй дүүрэг, 15-р хороо Жаргалантын 23гудамж 0387 тоот хаягын дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргэгчээр хүргүүлэхэд "Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй" гэх Чингэлтэй дүүрэг, 15-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна" мөн хариуцагчийн 80600455 дугаарт залгахад орох ярианы эрх хаагдсан гэжээ". Мөн тус шүүгчийн захирамжын захирамжлах хэсэгт Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа харъяалагдах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж заасан байна гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/ тусгай зөвшөөрөл /хх 4/ итгэмжлэл /хх 5/, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргын шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 197/Ш32025/74702 дугаар захирамжийн хуулбар /хх 6-7/-ыг тус тус өгсөн байна.   

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

А ” ХХК нь Н.М-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргын шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 197/Ш32025/74702 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

“А ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.М-г эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.    

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.М-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “А ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н-ын М- /РД:**********/-г эрэн сурвалжилсугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Н.М-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “А ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.БАЯРСҮРЭН