| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2026/04157/И |
| Дугаар | 192/ШШ2026/03739 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2026/03739
2026 04 07 192/ШШ2026/03739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ************** байрлах П ББСБ ХХК /РД:*****/-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р овогтой Б нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж "Сайн интернешнл"-ээс 48K35PA, Galaxy загварын Нөутбүүк болон гар утас лизингээр авч манай байгууллагаас 2,999,800 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг бид хүлээн авч судлаад зээлийг нь хоёр тал хүсэл зорилгоо чөлөөтөй илэрхийлсэний үндсэн дээр сарын 3.3% хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийг олгосон. Гэвч зээлдэгч зээлээ тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 197/шз2026/15149 тоот шүүгчийн захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул Рагчаа овогтой Б /*********/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 197/шз2026/15149 дугаартай захирамж /хх 4,5/ 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ /хх 6-9/, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн барьцааны гэрээ /хх 10/, зээлийн дансны хуулга /хх 11/ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 12/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 13/ Хур системийн лавлагаа /хх 14/-ийг тус тус шүүхэд өгсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
П ББСБ ХХК нь Б-эд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 197/шз2026/15149 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
П ББСБ ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч П ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р-ийн Б /рд: *****/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч П ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН