2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/03737

 

                

    

     

     

 

          2026            04              07      192/ШШ2026/03737    

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Хүсэлт гаргагч: ******************, “Т” ХХК /рд: ***************/-ийн хүсэлттэй, 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б- нь "Т" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 93001-9479 дугаартай Барьцааны гэрээ байгуулж 7,000,000.00 төгрөгийг 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр эээлсэн. Зээлдэгч Б.Б- нь 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 93001-9479 дугаартай Цахим зээлийн төлбөрт нийт 400,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш хүсэлт гаргах өдрийн байдлаар 1434 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 7,000,000.00 төгрөг, зээлийн хүү 5,386,881.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 264,563,33 төгрөг, нийт 12,651,444.41 төгрөг юм. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь менген хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас эээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Иймд дээрх үндэслэлээр "Т" ХХК болон зээлдэгчийн хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээг цуцалж, Батзаяа овогтой Б-, зээлийн гэрээний үүрэгт 12,651,444.41 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсед 44,000.00 төгрөг, нийт 12,765,644.41 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул зээлдэгч Б.Б-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

 

Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1,2/ итгэмжлэл /хх 3,4/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн баримт /хх 5,6/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/шз2024/16635 дугаар захирамж /хх 7-9/ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх10/ тусгай зөвшөөрөлийн хуулбар /хх 11/ Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар /хх 12-16/ төлбөрийн баримт /хх 17/-ыг тус тус өгсөн байна.   

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

“Т” ХХК нь Б.Б-ад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/шз2024/16635 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Хүсэлт гаргагч “Т” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.    

“Т” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.           

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Т” ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:     

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ийн Б- /РД:******/-ыг эрэн сурвалжилсугай.          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Б-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Т” ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.            

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН