| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2026/04478/И |
| Дугаар | 192/ШШ2026/03736 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2026/03736
2026 04 07 192/ШШ2026/03736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *************** давхарт байрлах, С ХХК /рд:******/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ч-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Ч- нь 2023 оны 5-р сарын 02-ны өдөр С ХХК-тай 552897, 547543, 548024 дугаартай 102,950 худалдан авалт хйиж төлбөрөө 4 хувааж 45 хоногийн хугацаатайгаар хуваан төлөх үйлчилгээг Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцан, хүлээн зөвшөөрч авсан байна. Худалдан авалтын эргэн төлөх хугацаа дууссан боловч гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй. Иймд "С " ХХК-ийн зүгээж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 305/Ш32026/00330 дугаар захирамжаар Б.Ч- нь нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Б.Ч-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/ С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх 5/ итгэмжлэл /хх 6/ үйлчилгээний нөхцөл /хх 7-10/ бүртгэл баталгаажуулсан тодорхойлолт /хх 11/ төлбөрийн баримт /хх 12-17/ худалдан авалт, эргэн төлөлтийн хүснэгт /хх 18-20/ Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 305/Ш32026/00330 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 21-23/-ийг тус тус өгсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ч-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
“С ” ХХК нь Б.Ч-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 305/Ш32026/00330 дугаар захирамжаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
“С ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ч-г эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ч-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “С ” ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ийн Ч- /рд: *******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Ч-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “С ” ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН