Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/17

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны *******0*******5 оны 1******* дугаар сарын 11-ний өдрийн *******0*******5/ШЦТ/649 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох *******51*******003460473 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******6 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, дугаар байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч ******* нь *******0*******5 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 0******* цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум ******* дугаар баг ******* дугаар ******* гадна хохирогч ******* “найз охинтойгоо хардсан” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум хэсгийн хоёрлосон хугарал, зүүн талын хоншоорын өмнөд, ар доод хана, зүүн ухархай ясны хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, ******* нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 4,7*******0,000 төгрөг, хамар ясны эмчилгээ, хийлгэх зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******оос 3,954,000 төгрөг гаргуулж хохирогч 14*******,100 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 9000*******00*******0 тоот дансанд оруулж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээж,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь хохирогч ажилгүй байсан хугацааны цалин 47*******0000 төгрөг, мөн хамар ясны эмчилгээ хийлгэх зардал зэргийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн атлаа 3 сая 954000 төгрөгийг, гаргуулж олгоно гэж заасан нь нийт зардлаас хасагдах эсэх нь ойлгомжгүй байна. Хохирогч олгохоор шийдвэрлэсэн 3 сая 954000 төгрөг нь түүний цалин, эрүүл мэндийн эмчилгээний зардал эсэх нь тодорхойгүй байгаа. нь надад зодуулснаас болж ажлаа хийж чадахгүй болоод ажлаасаа гарсан гэж ярьдаг. Энэ нь ямар ч үндэслэлгүй байсан. Мөн хамар ясны хугарал нь ч гэсэн эргэлзээтэй байдаг. Өмнө нь вагоноос зүүгдэж яваад хугалсан гэдгийг найз охин нь манай ээжид ярьсан байдаг юм. эхлээд намайг боож хэд хэд цохисон.Үүнээс болж түүнийг би цохисон. Энэ асуудлаа би ойлгож гэмшиж байна. Анхан шатны шүүх надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...хөнгөрүүлэх... нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан нөхцөл байдлууд байхгүй байна гэсэн. Гэтэл би энэ хуулийн 1.1.д заагдсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, 1.*******.д заасан хохирогчид эрүүл мэндийн эмчилгээний зардалд ******* сая төгрөг төлсөн мөн хуулийн 1.4.д заагдсан хохирогчийн хууль бус үйлдэл зэргээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн. Энэ болгоныг харгалзан үзээд надад оногдуулсан торгуулийн ялын хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна. Учир нь би ээжийн хамт амьдардаг. Ээж маань ажилгүй, би өөрөө ажил эрхэлдэг боловч сарын цалин маань хэд хэдэн зээлд суутгагддаг учраас нөхцөл байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 4.500.000 төгрөгийн торгох ялыг багасгаж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Миний бие ээж, ******* дүүгийн хамт амьдардаг. Би гаргасан алдаагаа ойлгож байгаа, миний буруу. Торгууль болон хохирогчид өгөх мөнгийг багасгаж өгөөч гэж хүсэж байгаа. Би зээлтэй учраас сарын цалин зээл, төлбөртөө хүрэлцэхгүй байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Давж заалдах гомдлын тухайд *******ын ээж бие муутай хүн байдаг, ******* өөрөө маш их өр зээлтэй, дээрээс нь энэ мөнгийг 10 хувааж төлөхөөр сар бүр 450,000 төгрөг төлөхөд хүрээд санхүүгийн байдал нь хүндэрч байгаа. Тийм учраас энэ хүний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийг 4,500,000 төгрөгөөс доош хасаж өгөөч гэж хүсэж байгаа. Хохирогч Б. хувьд энэ хүнд зодуулсны улмаас ажлаа хийх боломжгүй болж ажлаасаа чөлөөлөгдсөн гэж цалин нэхэмжилсэн байгаа. Гэтэл энэ асуудлаас болж ажлаа хийж чадахгүй болж ажлаа өгөөгүй нөхцөл байдал байдаг. Тийм учраас цалин хөлсний тухайд шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Шүүх хуралдаанаас хойш ******* өөртөө дүгнэлт хийгээд миний хийсэн үйлдэл буруу юм байна гэдгийг ойлгож, ухамсарлаад *******,000,000 төгрөг төлсөн байгаа. Цаашид ч хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ байдлыг харгалзан үзэж торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн, гэхдээ 100 хувь нөлөөлсөн гэж үзэхгүй байгаа. Тухайн үед *******ыг машиндаа сууж байхад хохирогч заамдаж авсан, найз эмэгтэйтэйгээ хардсан асуудал үүссэн. Ингээд салгасны дараа ******* орилж чарлаад, хувцас хунараа тайлж шидээд араас нь очиж зодсон асуудал байгаа. Тийм учраас анхан шатны шүүх *******ын хийсэн үйлдэлд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх байр суурьтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч *******оос давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн *******0*******5 оны 1******* дугаар сарын 11-ний өдрийн 649 дугаар бүхий шийтгэх тогтоолтой *******51*******003460473 дугаартай эрүүгийн хэргийг аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь *******0*******5 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 0******* цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар баг, ******* дугаар Ёотон байрны гадна хохирогч ******* найз охинтойгоо хардаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нум хэсгийн хоёрлосон хугарал, зүүн талын хоншоорын өмнөд, ар доод хана, зүүн ухархай ясны хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, ******* нүдний зовхинд цус хуралт. зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

*******0*******5 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

*******0*******5 оны 0******* сарын 06-ны өдрийн “...******* хохирогчоор тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хохирогч Б. өгсөн “...манай эхнэртэй уулзаад байгаа юм болов уу гэж бодоод тухайн ******* гэх залуугийн хажууд очоод чи манай эхнэртэй уулзаад байгаа юм уу гэж хэлэхэд нь миний нүүр хэсэгт хоёр гараараа 7-******* удаа цохисон бөгөөд би тухайн үед ухаан алдаад газар уначихсан. Инээд удалгүй манай ээж Отгонцэцэг нь гэрээс гарч ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Ийм л асуудал болсон. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дахь тал),

Гэрч өгсөн: “... нэг жолооч замаас машинаа холдуулаач гээд байхаар нь би *******ын машиныг жолоодож замаас холдуулсан. Би *******ын машиныг зам чөлөөлөөд буугаад ирсэн чинь ******* миний өөдөөс хүрээд ирсэн. Би юу болов гэсэн чинь ******* өөрөө өдчихөөд цохилт даахгүй уначихлаа гэсэн. Би ахыг харсан чинь Ёотон *******-р байрны урд зам дээр газарт уначихсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 144-145 дахь тал),

Гэрч өгсөн: “...Би *******0*******5 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрөэс 03-ны өдөр шилжих шөнө 1 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байсан. Гадаа хүн орилох чимээ гарсан. Манайх 1 давхарт байдаг тул цонхоор хартал нэг залуу өөр нэг залууг газарт унагаагаад толгой руу нь цохиод, өшиглөөд зодож байсан. Зодуулж байгаа залуу нь ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй газарт атиралдаад хэвтчихсэн байсан. Би цонхоороо “болиоч ээ нэгнийгээ аллаа шүү дээ” гээд хэлтэл болихгүй байсан бөгөөд дээгүүрх хувцас хунараа тайлчихсан цээж нүцгэлчхээд “би атаман байна” гэсэн утгатай зүйл хэлээд орилоод байсан.

Намайг гарч очиход зодсон залуу нь цээж нүцгэлчихсэн "Би толгойн атаман байна" гэсэн утгатай зүйл хэлж байх шиг байсан. Тэгээд тэр залуу цагаан өнгийн суудлын машин руу суух гэж байгаа бололтой явж байхад нь эргүүлийн цагдаа нар хүрч ирсэн. зодсон залууг би эргүүлийн ******* цагдаад зааж өгч бариулж хүлээлгэж өгсөн. Тэр залуу шар царайтай, дунд зэргийн махлаг биетэй, ойролцоогоор 170-175 см орчим өндөртэй, насны хувьд үеийн залуу байх шиг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-5*******, 157-15******* дахь тал),

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн *******0*******5 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4*******9 дугаартай “...Б. биед зүүн хацар ясны нум хэсгийн хоёрлосон хугарал, зүүн талын хоншоорын өмнөд, ар доод хана, зүүн ухархай ясны хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, ******* нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, учирсан гэмтлүүд нь бүгд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн *******0*******5 оны 06 дугаар сарын *******7-ны өдрийн 619 дугаартай “...*******ын биед хүзүү, баруун шанаанд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна, дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.7.3-д зааснаар хохирлыг зэрэг тогтоогдохгүй, цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6*******-69 дэх тал),

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн *******0*******5 оны 07 дугаар сарын *******5-ны өдрийн ДАР0**************5/017 дугаартай “хохирогч Б. сэтгэцэд *******0*******5 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлт хамаарч байна, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 91-*******9 дахь тал),

*******0*******5 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн “гэрч гар утасны галерэй цэсэд нэвтэрч утасны камераар дарсан зургуудад үзлэг хийхэд *******0*******5 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04 цаг *******9 минутад дарсан 6 ширхэг зураг авч баримтжуулсан” эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” (хавтаст хэргийн 16******* дахь тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчид сонсгосон хуулийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлтэд:

“ ...Шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд бензин шатахууны үнэ *******69,000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээний зардал 1,7*******5,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 79*******,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцож 3,960,000, нийт 5,954,000 төгрөгийг *******оос гаргуулж хохирогч олгохоор шийдвэрлэв.” гэжээ

Гэтэл  хэргийн 119-р талд авагдсан *******69,000 төгрөгийн бензин шатахууны төлбөр төлсөн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай гэдэг нь нотлогдоогүйгээс гадна эрүүл мэндийн үйлчилгээний зардал *******0*******5 оны 05-р сарын 07-ны өдөр Нэргүй овогтой “Саран элит” эмнэлгээс үйлчилгээ авсны төлбөр 51000 төгрөгийн баримтыг хавсаргажээ.

гэгч нь хохирогчтой харилцан хамаарал бүхий этгээд болох талаар түүнчлэн эрүүгийн хэрэгт дээрх хохирлын баримтын талаар гаас гэрчээс асуусан баримт байхгүй байхаас гадна иргэн ******* хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан тэмдэглэлд /хх-7 тал/ ам бүлийн байдлаа эцэг, эх, ах , дүү нарын хамт амьдардаг гэж мэдүүлсэн байгааг үндэслэн хохирлын тооцоонд хохирогчтой хамааралгүй этгээдээс төлсөн төлбөрийн баримтыг оруулсан байна гэж үзээд нийт 3*******0 000 төгрөгийг эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас хасаж тооцохоор давж заалдах шатны шүүхээс тогтов.

Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан, хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад шаардлагуудыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх, шүүгдэгч Г.од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэм хэмжээний хүрээнд 4500 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 1******* дугаар сарын 11-ний өдрийн *******0*******5/ШЦТ/649 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг:

-“4. Шүүгдэгч *******оос 3,954,000 төгрөг гаргуулж хохирогч  бензиний зардал *******69.000 төгрөг, эмчилгээний зардал 51.000 төгрөг, нийт 3*******0.000 төгрөг гаргуулахыг хасаж, 3.634.000 төгрөгийг гаргуулсугай гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

*******. Шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                            Б.МАНЛАЙБААТАР