| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхтуул |
| Хэргийн индекс | 309/2026/00027/И |
| Дугаар | 309/ШШ2026/00272 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 309/ШШ2026/00272
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 796 073 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь ******* овогтой *******тай 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 430 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.25 хувийн хуула 2000677493 τοот зээл, 2. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 111 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.0 хувийн хүүг 2000795405 тоот зээл, 3. 2024 оны 12 дүгээр сарын 29-ний өдөр 73 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.0 хувийн хүүтэй 2000803071 тоот зээлийг ХААН банк дахь ******* тоот дансанд зээлдэгч Т.******* шилжүүлэн авсан. Хариуцагч Т.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-07-ний өдрийн байдлаар 1. 2000677493 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр дуусч үндсэн зээлээс 43 000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 387 000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 271 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 211 + 1 удаагийн сунгалтаар 30 хоног/-ийн хүү 186 695 төгрөг шимтгэл 0 төгрөг хүү төлсөн 31 605 төгрөгийг хасаж нийт хүү 155 090 төгрөг, нийт дүн 542 090 төгрөг, 2. 2000795405 τοот зээл 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасах үлдэгдэл дүн 111 000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 223 хоног /зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 193 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 41 255 төгрөг шимтгэл 1 110 төгрөг төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 41 255 төгрөг, нийт дүн 153 365 төгрөг, 3. 2000803071 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 73 000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 221 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 191 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 26 888 төгрөг шимтгэл 730 төгрөг хүү төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 26 888 төгрөг, нийт дүн 100 618 төгрөг, нийт үндсэн зээл 571 000 төгрөг, нийт хүү 223 233 төгрөг, шимтгэл нийлбэр 1 840 төгрөг, нийт 796 073 / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 796 073 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 796 073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь зээлийн гэрээний үүрэгт 796 073 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.******* нь зээлийн гэрээний үүрэгт 796 073 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 655.75 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11 827.875 төгрөг, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 11 827.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ О.ЭНХТУУЛ