2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/03815

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 12 191/ШШ2026/0381

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* ******* ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* /РД:******* нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулан, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулан 2,690,000.00 /Хоёр сая зургаан зуун ерэн мянган/ төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 /Гучин/ сарын хугацаатайгаар, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* *******тай ЗГ/R001247172 дугаарт зээлийн гэрээ байгуулан 4,00,000.00 /Дөрвөн сая таван зуун мянган төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 10/Арван/ сарын хугацаатайгаар, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулан 2,00,000.00 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 10 /Арван/ сарын хугацаатайгаар, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулан 300,000.00 /Гурван зуун мянган төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 10 /Арван/ сарын хугацаатайгаар, 202 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулан 100,000.00 /Нэг зуун мянган/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 10 /Арван/ сарын хугацаатайгаар, 202 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр ******* *******тай ЗГ/R001247172 дугаарт зээлийн гэрээ байгуулан 300,000.00 /Гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 10/Арван/ сарын хугацаатайгаар 202 оны 02 дугаар сарын 21-ны өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулан 3,000,000.00 /Гурван сая/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 /Гучин/ сарын хугацаатайгаар тус тус зээл авсан болно.

Хариуцагч Ж.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийг хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан ******* ******* , -р баг хаягт оршин суудаггүй нь ******* Аймаг Дахь Сум Дундын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор нотлогдсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.*******ийг эрэн сурвалжлуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаар Эрх олгох тухай тушаал, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18/08/064 тоот Итгэмжлэл, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 202 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 202 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 202 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, ******* ******* дахь дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 202 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 303/ШЗ202/0312 дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2026/11976 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Ж.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Ж.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ....******* ******* дахь дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 202 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 303/ШЗ202/0312 дугаар захирамжаар Ж.******* нь ******* *******, , дугаар баг гэх хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ж.******* нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 202 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 202 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 202 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-R001247172 дугаартай Дижитал зээлийн гэрээ зэргээр Ж.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Ж.******* нь *******, , дугаар баг, тоот хаягт бүртгэлтэй гэжээ.

3.3 Ж.******* нь *******, , дугаар баг, тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3, 1.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  *******гийн ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас: 8836-631/-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119., 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА