| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0894/Э |
| Дугаар | 934 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Т.Э, П.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Э, П.С нарт холбогдох эрүүгийн 1806049471180 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч Т.Э, яллагдагч П.С нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах "Жулиа" нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Ганбаатарын 2.704.000 төгрөгний үнэ бүхий Ай фоне экс маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Э, П.С нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Т.Э, П.С нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 сарын 04-ний өдөр танил Ч гэх эмэгтэйг 95025739 утасруу нь 15:00 цагийн үед залгаад уулзъя БЗД-ийн 6-р хороо Жулиа төвийн 4 давхарт буудалд хүрээд ир гэхэд Ч гэрээсээ ирлээ гээд 15:30 цагийн үед Жулиа төвийн гадаа ирээд дэлгүүрээс 1 шил архи аваад буудлын 401 тоот өрөөнд ороод архиа ууж эхэлж байтал Ч найз Сгаа утсаар дуудаад С нь ирээд гурвуулаа 0,33 Экс архи ууж дуусгаад 0,5 Экс архи хувааж ууж байгаад би согтоод унтсан байсан. Ингээд буудлын хүлээн авагч өрөөнд орж ирээд гарах цаг чинь болсон байна өрөөгөө хүлээлгэж өгөх үү гэхэд миний өмдний халаасанд байсан гар утас алга болсон байсан. Ингээд Ч болон Сруу өөр дугаараас залгахад утсаа авахгүй утсаа салгасан байсан.
Би Чг хөдөө аж ахуй дээр биеэ үнэлэх гээд зогсож байхад нь 2018 оны 05 сарын эхээр авч байсан. Нэг удаа уулзаж байсан. Тэр надад утасны дугаараа өгсөн юм. Би түүний дугаарлуу залгаж түүнтэй уулзсан. С гэх эмэгтэйтэй Чтэй уулзсаны 7 хоногийн дараа түүнрүү дахин уулзий гээд залгахад манай найзтай уулзчих гэхээр нь Сгийн 80529322 дугаарлуу нь залгаж байгаад нэг удаа уулзаж байсан. Ингээд дээрх 2 эмэгтэйг танидаг болсон юм. 2 эмэгтэй хоёулаа 1 цагийн 40.000 төгрөгөөр биеэ үнэлдэг юм. Би 2 эмэгтэйтэй өмнө уулзаж байхдаа дотно харилцаанд орж байсан сүүлд архи хувааж уусан юм.
Миний алдсан гар утас Ай фоне 10 загварын цагаан өнгийн гар утас, гадна талын дэлгэцний шилэн наалт нь хагарсан байсан. Хар гэртэй байсан. Утсаа 3.900.000 төгрөгөөр үнэлнэ. Утсыг 2017 оны 12 сард Мобикомоос 1 жилийн хугацаатай лизенгээр авсан. Сарын 100.000 төгрөг төлдөг. Урьдчилгаа 1.400.000 төгрөг өгч байсан. Утас 359407087262568 эмэй кодтой, G6WQYA9JCL9 сериал дугаартай байсан. 256 гб багтаамжтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн БЗ2-18-1239 дугаартай:
Айфонь экс маркийн 256 гигабайт багтаамжтай гар утас 2018 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар 2.704.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 43-44/
Шүүгдэгч Т.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 сарын 04-ны 12 цагийн үед Ганбаатар өөрийнхөө 99991913 дугаараас наадруу залгад намайг уулзья гэж дуудсан. Тэгээд бид хоёр 14 цагийн үед Хөдөө аж ахуйн урд талд Жулья буудлын хажууд уулзсан. Тэгээд Ганбаатар бид хоёр Баянзүрх захын хажууд талын "Харш" гэх нэртэй зочид буудлын өрөөг 1 цагийн хугацаатай авч орсон. Буудалд ороод Ганбаатар бид хоёр О.ЗЗгр 1 шил архи хувааж уусан тэгээд буудлын цаг дууссан тул тэр буудлаас гарч хажуу талынх нь "Жулья" гэх зочид буудлын 405 тоот өрөөнд орсон. Тэгээд бид хоёр ахиад 0.5гр 1 шил архи авч ороод архиа уугаад сууж байтал Ганбаатар найзыгаа дуудчих гэсэн тул би Срүү залгаж буудал дээр хүрээд ир гэсэн. С ч нээх удалгүй буудал дээр ирсэн. Сийг ирсэний дараа бид хоёр ахиад 1 шил архи авч С бид гурав хувааж уусан. Би сүүлдээ нэлээн согтсон. Ганбаатар ч бас согтсон байсан. Тэгээд 17 цагийн үед С бид хоёр буудлаас гарсан. Би гарах үед Ганбаатарын утас орон дээр байхаар нь аваад пижакныхаа кармайд хийгээд гараад явсан. Өрөөнөөс гарсан хойно Сд утсыг өгч цааш нь хийлгүүлсэн. Тэгээд С бид хоёр такси бариад Сийн гэрт очиж унтсан. Маргааш нь С бид хоёр Сансарын тунелын утас завсар дээр очиж утасны кодыг гаргуулж, Вест-1 ломбарданд 1.500.000 төгрөгөөр би өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. 500.000 төгрөгийг бэлнээр авч, 1.000.000 төгрөгийг нь Сийн дансруу хийлгүүлсэн. Тэгээд бид хоёр 1.000.000 төгрөгийг нь хувааж авсан. Үлдэгдэл 500.000 төгрөг нь Сд байсан. 2018 оны 06 сарын 06-нд Ганбаатар надруу залгаж утсаа авья гэсэн. Тэгэхээр нь би утсыг чинь ломбарданд тавьчихсан байгаа. С бид хоёр мөнгийг нь өгөөд аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 06 сарын 07-ны өглөө Вест-1 ломбарданы үүдэнд Ганбаатартай С бид хоёр уулзсан. Тэгээд Ганбаатар бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр дагуулаад ирсэн. Надад мөнгөний хэрэг байсан учираас утасыг нь авсан гэх мэдүүлэг /хх-ийн 55/
Шүүгдэгч П.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 сарын 04-ны 16 цагийн үед Э эгч надруу залгаад буудалд найзтайгаа байна. Согтоод байх шиг байна ирээд аваадах гэж хэлсэн. Баянзүрх захын хажууд байдаг "Жулья" гэх зочид буудлын 405 тоот өрөөнд 17 цагийн үед яваад очсон. Намайг очиход Э эгч байхгүй өрөөнд Ганбаатар сууж байсан. Тэгээд Э эгчийг удахгүй орж ирнэ гэж хэлээд ширээн дээр байсан тал хүртэл нь уусан байсан Соёрхол гэдэг архинаас надад хундаглаж өгсөн. Би тэр архинаас нь амсчихаад эргүүлээд өгсөн. Тэгээд нээх удаагүй байж байтал Э эгч орж ирсэн. Ширээн дээр байсан архиа нэг нэг тойруулж уугаад дууссан. Тэгээд Ганбаатар намайг буудлын цаг дуусаж байна сунгачихаад нэг шил архи аваад ир гээд 25.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр буудлын цаг сунгуулж, ахиад нэг шил архи авсан. Тэгээд тэр архи бид 3 уугаад талдаа орж байтал Э, Ганбаатар хоёр маргалдаад унасан. Тэгээд Э эгч бөөлжих гээд байна гэж байсанаа цүнхээ аваад гараад явсан. Тэгэхээр нь би гайхаад араас нь гүйж гараад буудлын давхарт Э эгчийг барьж автал Э эгч надад эгч нь хүний үнэтэй утас авчихлаа чи мөөмөндөө хийчих гэсэн. Тэгэхэд Э эгчийн өмсөж явсан ягаан пижакны кармайд утас нь байсан. Тэгээд надад өгөхөөр нь би авч биендээ нуугаад гадаа гараад Э эгчид өөрт нь өгсөн. Тэгээд Э эгч бид хоёр цуг такси бариад Сансарын түнел орж гар утас засвар орж кодыг нь 20.000 төгрөгөөр гаргуулан авч, Вест -1 гэх ломбардад Э эгч өөрийнхөө бичиг баримтаар 1.500.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд бид хоёр 500.000 төгрөгийг бэлнээр авч, би өөрийнхөө дансаар 1000.000 төгрөгийг нь авсан. Тэгээд уг мөнгийг бид хоёр 500.000 төгрөгөөр нь хуваагаад авсан. Надад 500.000 төгрөг нь үлдсэн. Би Э эгчид өгөөгүй, утасны хүн гараад ирж магадгүй гэж бодоод өгөөгүй. Тэгээд байж байтал маргааш орой нь Ганбаатар надруу залгаж утсаа авья гэсэн. Тэгэхээр нь би утсыг нь чинь ломбарданд тавьсан байгаа бид хоёр авч өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 06 сарын 07-ны өглөө Э эгчийг дагуулаад Вест-1 ломбарданы үүдэнд Ганбаатартай уулзахаар очиход Ганбаатар нь бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэх мэдүүлэг /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/
-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-ийн 10-11/
-БЭСТ-1 ломбардны 0007822 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 12/
-гар утас хураан авсан тэмдэглэл /хх-н13/, гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н14/, мөнгө /500.000/ хураан авсан тэмдэглэл /хх-н 15/, мөнгө /500.000/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н16/
-Жи Ти Эс-Баялаг ХХК-ийн Т.Э, П.С нар нь 1.500.000 төгрөгийг манай ломбардад хувааж төлж дуусгасан. Иймд одоо ямарч гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 64/
-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч нарын хүсэлтүүд /хх-ийн 68-69/
Шүүгдэгч нарын хувийн байдалын тухай: П.С, Т.Э нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 28-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Э, П.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Э, П.С нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.Э, П.С нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Т.Э, П.С нар нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Д.Ганбаатарт хулгайлагдсан гар утсыг Бэст-1 ломбарднаас хураан авч хүлээлгэн өгсөн. Иргэний нэхэмжлэгч С.Жавхлантөгс буюу Бэст-1 ломбардад учирсан хохиролыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Т.Э, П.С нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдэснийг хүндэрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдний хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож хийлгэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.С, Т.Э нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С, Т.Э нарт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.С, Т.Э нарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Э, П.С нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ