2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/03837

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 12

191/ШШ2026/03837

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 40,956,895.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй бөгөөд цаашид биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул гэрээг цуцалж, гэрээний үндсэн төлбөр болох 36,000,000 төгрөг, өнөөдрийн байдлаар хариуцагчтай гэрээ байгуулахын тулд бусад зээл, түүний хүүгийн төлбөрт төлсөн буюу тус гэрээний улмаас надад учирсан хохирол болох 4,956,895.79 төгрөг, нийт 40,956,895.79 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: С.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ХХК-д холбогдох 40,956,895.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 4,956,895.79 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 36,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч ******* ******* ******* ХХК нь, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.*******д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч ******* ******* ******* ХХК нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 40,956,895.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 4,956,895.79 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 36,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч С.*******д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,335 төгрөгийн 50 хувь болох 182,167.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 182,167.5 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 182,167.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох 40,956,895.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 4,956,895.79 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 36,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч С.*******д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,335 төгрөгийн 50 хувь болох 182,167.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 182,167.5 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 182,167.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА