Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2026/00174

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2026/00174

Архангай аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У хот, Б  дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, С, 0а байрны 00 тоотод оршин суух М.Мнэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Ц-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд А аймгийн Ц хэлтэст ажиллаж байсан боловч төлөгдөөгүй 2009 оны 09 сар, 2010 оны 01, 02, 03, 04, 05, 06, 11, 12 сарууд, 2011 оны 01, 02, 03, 04, 05, 06 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед авч байсан үндсэн цалингаас тооцож М-ийн М /РД:.../-ийн нэр дээр нөхөн төлүүлж баталгаажуулахыг А аймгийн Ц газарт даалгаж өгнө үү...” гэжээ,

 

            Хариуцагч А аймгийн Ц газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Тус Ц газарт ажиллаж байсан М-ийн М гаргасан нэхэмжлэлийн дагуу 2009, 2010, 2011 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд Ц газрын архивд нэхэмжлэхэд дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй. Дээрх нэхэмжлэлийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 2026 оны 03 дугаар сард нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй болно...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.М нь хариуцагч А аймгийн Ц газарт холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч А аймгийн Ц газар нь нэхэмжлэгч М.М нэхэмжилсэн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөг, хариуцагч А аймгийн Ц газраас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М нэхэмжилсэн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А аймгийн Ц газар нь 2026 оны 03 дугаар сард нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөг, хариуцагч А аймгийн Ц газраас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч А аймгийн Ц газар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР