| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2427001180201 |
| Дугаар | 2026/ДШМ/08 |
| Огноо | 2026-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/08
2026 оны 02 сарын 13 2026/ДШМ/08
Ц.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /цахимаар/
Шүүгдэгч Ц.Б
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/545 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2427001180201 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ц.Б,
Ц.Б нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойтын гүүр” гэх газар Истана загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.” гэх заалтыг зөрчсөний улмаас Б.А-ийн жолоодож явсан Д загварын улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гарган Б.А нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 2427001180201 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорт буцааж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорт очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч миний бие Ц.Б-д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/545 дугаар захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болж хэргийг прокурорт буцаах тухай захирамж гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-т зааснаар “Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна гэсний дагуу шийдвэр гаргах ёстой байсан. Гэвч тус шүүхийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг баримтлан хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасан нь агуулга, хэлбэрийн хувьд алдаатай шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ" гэж заасан байдаг гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад энэ шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж болох шийдвэрийг өмнө болсон урьдчилсан хэлэлцүүлгүүдэд гаргаагүй шийдвэрээ анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан нь процесс ажиллагаа хуульд нийцээгүй, үе шатын дараалал зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэн тухайн шийдвэрийг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйл 5-т шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ зүйлийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулахаар хуульд тусгасан атал шүүгчийн захирамжид шууд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь илтэд хуулийг буруу хэрэглэж, процессын илтэд зөрчилтэй шийдвэр гаргасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг холбогдох байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа болж байгаа юм.Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/545 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/545 дугаар захирамжаар хэргийг буцаасан. Гэм буруугийн шүүх хуралдаанаар буюу яллах шийтгэл эс үгүй бол цагаатгах, гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаанаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд явагдах дүрэм журмыг баримталж хэргийг буцаасан. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зааж, хэргийг буцааж байгаа нь өөрөө урьдчилсан хэлэлцүүлгээс буцаах хуулийн заалтыг баримталж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн. Ямар тохиолдолд хууль зөрсөн гэвэл нөхцөл байдал тогтоогдох үйл баримттай холбоотой урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Мөн прокурорын дүгнэлт болон улсын яллагчид шүүгч хэргийг хавтаст хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүхэд шилжүүлсэн. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ойлголт байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон процесс ажиллагаанд хэд хэдэн удаагийн заалт байдаг энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэлх хоногоор хойшлуулахаар захирамжид заасан нь хууль зүйн боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 болон мөн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр хэргийг буцаах боломжтой. Гэтэл энэ хуульд заасан эрх хэмжээ нь 60 хоногоор нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн зохицуулалт байсан. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг .баримталж хэргийг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Иймд үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зөрчсөн байгаа учраас хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Үүнтэй холбоотой 60 хоногийн хугацаагаар шүүхэд ажиллагаа хийх ёстой байсан гэдэг саналтай байгаа гэв.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэлдээ: Тухайн хэргийн улмаас хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон. Прокурорын зүгээс Ц.Б-д холбогдох хэргийг хянан шүүхэд шилжүүлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгоогүй. Яагаад гэвэл Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэлттэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүү, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно гэсэн заалтыг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг ашигтайгаар нь шийдвэрлэж шүүхээс тогтоолгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Үүнд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөхдөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч томилон тогтоолгох шаардлагатай гэсэн үндэслэлийг зааж хэргийг прокурорт буцаасан. С.Чулуунгэрэл өмгөөлөгч гомдолдоо хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах гомдол гаргасан. Прокурорын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох шаардлагагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д өнөөдөр үйлчилж байгаа эрх зүйн зохицуулалтаар үүсэж байгаа нөхцөл байдлын аль нь ашигтай гэдэг үүднээс сэтгэцийн хохирлын зэрэглэлийг тогтоож ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэж хохирогчийн хууль төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлын асуудлыг ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг холбогдох байгууллагаар тогтоолгох, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу хуулийн шаардлага хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгахаар заажээ.
Бусдын санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд шүүх ямар нэгэн урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон хэм хэмжээг хэрэглэн амь хохирогчийн ар гэрт олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцнэ.
Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд шүүхийн шатанд шинжээч томилон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулан хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйл 5 дахь хэсэгт шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ зүйлийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулахаар хуульд тусгасан атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах заалтыг баримталж хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн талаарх гомдол үндэслэлтэй байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/545 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: