2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/02177

 

 

 

 

 

 

 

2026 02 06 191/ШШ2026/02177

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:   тоотод байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  өөрийн байранд байрлах ******* ******* ******* ******* /Регистрийн дугаар *******/-нд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 102,966,685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь *******, ******* ******* *******ны захиалгийн дагуу /улсын төсвийн хөрөнгө оруулалтаар/   хорооны нутаг дэвсгэрт ортой, хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай барилгын ажлыг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ТӨБЗГ/2019-ХП.1.1.322 дугаар бүхий гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. ******* ******* ХХК нь уг ажлыг хүлээн аваад гэрээний дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд бидний хийж, гүйцэтгэсэн барилгын ажлыг улсын комисс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан. Хэдийгээр ажлыг хүлээн авсан цаг хугацаа дэлхий нийтийг хамарсан цар тахал корона-ын хүнд цаг үетэй давхцан таарсан, үүээс шатгаалан бидний ажилд ихээхэн хэмжээний хүндрэл, бэрхшээл гарсан хэдий ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу бүрэн биелүүлж, хийсэн ажлаа хүлээлгэсэн билээ. Гэвч захиалагч тал болох *******, ******* ******* *******ны зүгээс бидний хууль ёсны дагуу хүлээн авах ёстой үлдэгдэл санхүүжилт болох 124,405,021 төгрөгийг одоо болтол өгөхгүй, манай компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсаар байна. Манай компанийн зүгээс хариуцагч талд удаа дараа үлдэх төлбөрөө авахаар хандсан боловч төлбөрийг өгөхгүй, эс үйлдэл гаргаж байгаа болно. Иймд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ТӨБЗГ/2019-ХП.1.1.322 дугаар бүхий гэрээний үүрэгт үлдэх төлбөр 124,405,021 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. ******* ******* ХХК нь ******* ******* ******* *******ны захиалгын дагуу улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар  хорооны нутаг дэвсгэрт ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. ******* ******* ******* *******ны зүгээс бидний хууль ёсны дагуу хүлээн авах ёстой үлдэгдэл санхүүжилт болох 124,405,021 төгрөгийн нэхэмжлэлийг нөгөө талтай тооцоо нийлсэний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 102,966,685 төгрөг болгож өгнө үү. Хариуцагчаас 102,966,685 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх боломж байгаа. гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******ын *******анд холбогдуулан гаргасан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний үлдэгдэл төлбөрт 124,405,021 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт ХІІ.1.1.322 /Цэцэрлэгийн барилга, ор /Улаанбаатар,   хороо/ төсөл арга хэмжээний төсөвт өртөг 1,500,000,000.0 төгрөгөөр батлагдаж, ************** ХХК-тай барилга угсралтын ажлыг 1,461,100,400.0 төгрөгөөр гүйцэтгэхээр ТӨБЗГ/2019-ХІІ.1.1.322 дугаар гэрээ байгуулж, гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд: 1/. 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдөр ТӨБЗГ/2019-ХІІ.1.1.322+1 дугаар гэрээгээр нэмэлт ажилд шаардагдах 38,899,600.0 төгрөгөөр нэмэгдүүлж 1,500,000,000.0 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр барилга угсралтын ажил дуусгахаар гэрээ сунгасан. 2/. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ТӨБЗГ/2019-ХІІ.1.1.322+2 дугаар гэрээгээр магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан гадна шугам сүлжээнд шаардагдах 250,000,000.0 төгрөг гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж, 1,750,000,000.0 төгрөгөөр 2020 оны 04 дүгээр сарын 21-нээс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр барилга угсралтын ажил дуусгахаар гэрээ сунгасан. 3/. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ТӨБЗГ/2019-ХІІ.1.1.322+3 дугаар гэрээгээр 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр-гэснийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж хугацаа сунгасан. 4/. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ТӨБЗГ/2019-ХІІ.1.1.322+4 дугаар гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр-гэснийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэж тус тус гэрээнд нэмэлт санхүүжилт, хугацаа сунгаж, өөрчлөлт оруулсан. Ковид-19 цар тахлын улмаас барилга угсралтын ажил удааширч хугацаандаа ашиглалтанд ороогүй байдаг. Хариуцагчийн зүгээс холбогдох бүхий л арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлсэн бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр 124,405,021 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* *******анд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан үнийн дүн болох 102,966,685 төгрөгийг талуудын тооцоо нийлсэн актын дүн болохыг зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргах зүйлгүй. Гэхдээ тухайн байгууллагын гэрээний үлдэгдэл төлбөр манай байгууллагад төсөвлөгдөөгүй бөгөөд одоогоор төсөв байхгүй байна. Бус төсөл арга хэмжээний гэрээний төлбөрийг 2025, 2026 оны улсын төсөвт тусгуулахаар удаа дараа уламжилдаг бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төлөвлөсөн төсөвт өртөг тусгаагүй тул гүйцэтгэгч байгууллагад төлбөрийг олгох боломжгүй нөхцөл байдалтай байна. Уг үлдэгдэл төлбөрийг Нийслэлийн Засаг даргын тамгийн газарт албан ёсоор 2026 оны нийслэлийн төсөвт тусгуулахаар хүргүүлсэн боловч мөн батлагдаагүй. Иймд *******ын ******* тухайн байгууллагад гэрээний үлдэгдэл төлбөр олгох боломжгүй байна.

102,966,685 төгрөгийн үнийн дүнд манайх маргаан байхгүй. Төлөх ёстой дүн ойлгомжтой учраас бид ямар нэгэн маргаан үүсгэхгүй. Хариуцагчийн зөвшөөрлийг баталъя. Манайх хүсэлтээ бичээд өгье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* *******анд холбогдуулан гэрээний үүрэгт 102,966,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гэрээний үүрэгт 102,966,685 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ******* хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* *******анд холбогдох гэрээний үүрэгт 102,966,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь 102,966,685 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, ******* ******* ******* *******анд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779,975 төгрөгөөс 389,987.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 389,987.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгож, хариуцагч ******* ******* ******* *******наас 389,987.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч ******* ******* ******* ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР