2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/02466

 

 

 

 

 

 

 

2026 02 12 191/ШШ2026/02466

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, Баянзүрх дүүргийн ******* ******* хүсэлттэй,

 

. тоотод оршин ******* ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/-г архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн ******* газар шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн   тоотод оршин суух хаягтай ******* ******* овгийн *******гийн ******* (РД:*******) нь ******* байгууллагын нэгдсэн системийн гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд 35 удаа бүртгэгдсэнээс 2015.05.21, 2022.04.28 (2022/ЗШ/501), 2024.05.30 (2024/3Ш/865) дугаартай шүүхийн шийдвэрүүдээр 3 удаа 7-30 хоног баривчлагдаж, цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байранд нийт 21 удаа эрүүлжүүлэгдэж, 10 удаа захиргааны зөрчлөөр торгуулийн арга хэмжээ авагдсанаас 2026 он гарснаас хойш 3 удаа Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлөөр 3 удаа тогуулийн арга хэмжээ авахуулсан мөн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байна. ******* байгууллагын нэгдсэн системийн Судалгаа хяналтын бүртгэл, судалгаанд бүлэг, бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн бүртгэл, ажилгүй иргэдийн бүртгэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн бүртгэл, согтууруулах ундаанд донтогчийн бүртгэл, гэмт хэрэгт холбогдож, өртөж хохирч болзошгүй хүний бүртгэлд тус тус бүртгэгдсэн байна. Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байнгын архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй нь оролцогч нарын мэдүүлэг, ар гэрээс гаргасан хүсэлт, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ******* ******* овгийн *******гийн Баттулгыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 12 сард эхнэрээсээ салснаас хойш сэтгэл санаагаар унан хааяа архи уудаг болж, сүүлдээ нэлээдгүй их хэмжээгээр уудаг болсон. Уг нь бол хувиараа эм, тариа хийлгэж, эмчилгээ хийлгүүлэх хүсэлтэй байна. Уг нь бол 2026 оны 02 сарын 07-ны өдөр ээжтэйгээ ярилцаад эм уухаар болсон ч гэсэн тэр эмийг нь олохгүй байгаа. Тийм учир одоо нэг удаа архины эмчилгээнд яваад үзье гэж бодож байна. гэв

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн ******* газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар М.Баттулгыг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад гуравдагч этгээд М.******* нь албадан эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

М.******* нь . тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ М.******* нь байнгын архидан согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь оролцогч нарын мэдүүлэг, тус хорооны хамтарсан багийн хурлын шийдвэр, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж тайлбарласан.

 

Тэрээр 2010 оны 11 дүгээр сарын 30, 2011 оны 03 дугаар сарын 11, 2015 оны 05 дугаар сарын 21, 2016 оны 01 дүгээр сарын 06, 2017 оны 08 дугаар сарын 31, 2018 оны 12 дугаар сарын 29, 2019 оны 05 дугаар сарын 28, 2020 оны 08 дугаар сарын 27, 10 дугаар сарын 03, 2021 оны 08 дугаар сарын 17, 2022 оны 04 дүгээр сарын 25, 11 дүгээр сарын 24, 2023 оны 07 дугаар сарын 06, 2024 оны 01 дүгээр сарын 31, 03 дугаар сарын 14, 04 дүгээр сарын 21, 06 дугаар сарын 12, 18, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 21 удаа эрүүлжүүлэгдсэн, Зөрчлийн тухай хуулиар 9 удаа торгуулсан тухай Баянзүрх дүүргийн ******* ******* цахим лавлагааг ирүүлжээ.

 

Шүүхэд ирүүлсэн материалаас үзэхэд М.******* нь архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн өөрөөр хэлбэл түүнийг согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

 

М.Баттулгын тухайд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно. гэж заасан үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тэрээр сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан болох нь баримтаар тогтоогдсон.

 

Хэрэгт ******* байгууллагын ирүүлсэн баримтууд, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, М.Баттулгын ээж ийн мэдүүлэг авагдсан байх ба М.******* нь мансуурах донтой болох нь, эрүүл мэндийн хувьд архины албадан эмчилгээнд явуулж болох нь эмнэлгийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн ******* ******* хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийхээр Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан . тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/-ыг архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлсүгэй.

 

2. М.Баттулгыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн ******* газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР