2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/02720

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 24 191/ШШ2026/02720

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн /Регистрийн дугаар /-г төрсөн эцэг ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүйг дурдсугай.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч 2026 оны 01 сарын 06-ны өдөр байгуулсан нотариатын бүртгэлийн 012 дугаартай Эвлэрлийн гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн дугаартай,   тоот хаягт байрлах, 138.35 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Ж.*******, хүү З. нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч А.******* өмчлөх эрхээс татгалзах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай,  тоот хаягт байрлах, 79.86 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүү ын өмчлөлд шилжүүлэхээр, нотариатын бүртгэлийн 012 дугаартай Эвлэрлийн гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн дугаартай,  тоот хаягт байрлах, 55 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай,   тоот хаягт байрлах 344 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өөрийн өмчлөх эрхээс Ж.******* татгалзаж, А.*******ийн өмчлөлд 100 хувь шилжүүлэх, А.******* нь 60,000,000 төгрөгийг Ж.*******т шилжүүлэн өгөх, Ж.******* өөрт ногдох хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж тус тус харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 1,757,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаар данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР