Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 944

 

                                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                               

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Хохирогч Д.Баттуяа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

Шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чад холбогдох эрүүгийн 1710000000110 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Д.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дзвсгэрт байрлах "Амгалан" хотхонд өөрийн гэртээ эхнзр Д.Баттуяатай маргалдан улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 01 дүгэзр сарын 6-наас 2018 оны 1 дүтээр сарын 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 63 б байрны 32 тоотод эхнэр Д.Баттуяаг зсдож зрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энз хуулийн 10.1 дүгзэр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гзр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                      

                     /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1710000000110 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

Хохирогч Д.Баттуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 08 сарын 15-ны өдөр 12 цагийн үед хотын төв орно гэхээр нь миний машиныг орхиод яваарай гэтэл чи машинтай явахдаа охиноо авч явахгүй шүү гэхээр нь яагаад гэж асуутал чи машин муу барьдаг гэхээр нь чи харин илүү аюултай, хурд хэтрүүлнэ, огцом тормозлоно, өөр машины жолоочтой муудалцана гэтэл эргүү новш минь чи юу гээд байгаа юм бэ? Амаа хамих пизда минь чи ур чадваргүй машин барьдаг. Даатгалын компани яагаад шинэ жолоочид өндөр үнээр даатгал хийж өгдөг вэ гэхээр эрсдэл нь өндөр байдаг юм гээд намайг загнасан. Би урдаас нь ойлголоо, охиноо аваад хоюулахнаа машин барьж явахгүй гэж хэлсэн. ... Чи битгий хуцаад бай гэхээр нь чи битгий хүүхдийн хажууд хараагаад бай, миний амнаас " а" гэсэн авиа гарахад чамд хуцаж байгаагаар сонсогддог юм уу гэхэд тийн тэгдэг, яах гэж чам шиг хөгийн амьтантай сууваа, яах гэж чамтай холбогдвоо, чи бол хөгийн новш, ална шүү. Алаад хаячихмаар пизда вэ гээд ил байсан шүдний чигчлүүр аваад миний нүдний шилний гадна талаас хатгаад байхаар нь чи яагаад байгаан намайг сохлох гээд байгаа юм уу гэж асуутал эргүү юм уу чи охиныхоо ээжийг сохолчихвол надад ямар хэрэг байна. Иймхэн юм ойлгохгүй эргүү малтай юу ярихын гэж хэлээд миний баруун шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиод авсан. Би жижиг өрөөнд ороод охиноо хөхүүлээд хэвтэж байхад араас орж ирээд хэрүүл хийгээд намайг харааж байгаад би охиноо авч явна гэхээр нь би охиноо өгөхгүй хөхүүлж байна гэхэд охиньг надаас авах гээд дух руу няслаад миний баруун хавирга хэсгээс базаад мөн хүзүүнээс гараараа базсан. Би охиноо өгөхгүй байсан чинь толгойн баруун хэсэг рүү гараараа 2 удаа цохиод газарт намайг унагаагаад охиноо надаас авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-9/

"...БЗД-ийн 25 хороо 13 хороолсл 63 б байрны 32 тоотод хамт байхдаа чи намайг худлаа хэрэгт гүтэглээ, чиний толгой руу чинь цохьчихвол гэмтэл гарчихдаг ш дээ гээд архи задлаад нэг балгасныхаа дараа, зүүн өвдөг, баруун гуя, эрүүний хэсэг рүү нүцгэн хөлөөрөө өшиглөж, хацар руу зүүн гараараа алгадаж, хоолойноос баруун зүүн гараараа багалзуурдаж 2-3 удаа унагаасан. Хэл амаар маш их доромжилсон. Энэ үйл явдал шөнийн 1 цаг хүртэл үргэлжлээд тасраад унаад өгсөн. Чыг унтасных нь дараа утасаа кармаанаас нь аваад дүү Наранзул руу ирээд аваадахаа намайг зодчихлоо, цагдаад битгий хэлээрэй, эмээг чинь ална гээд занаад байна гэж бичсэн. Өглөө 9 цагийн үед босож ирээд уучлаарай гэхээр нь чамтай ярих юм байхгүй. Зулааг дуудсан би явлаа гэхэд үлдсэн архи ууж эхлээд намайг хараагаад толгой руу гараараа цохиод байсан. цагдаа нар хаалга нээ гэхэд та нарт нээж өгөхгүй гээд хаалганы наана цаанаас хэрэлдэж байснаа болкон дээрээс сүх авах хооронд би хаалга тайлж өгсөн. Цагдаа нарын урдаас сүх барьж эсэргүүцэж ноцолдсон. Намайг Д.Ч нь гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байна. Д.Ч нь сэтгэл санааны дарамтанд оруулж, цохиж зодож байгаа нь 2 дах удаа болж байна. Намайг хэл амаар доромжлохдоо гэр бүл болон хамаатны хүмүүсийг хамтад нь заналхийлдэг. Намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж харааж байдаг. Би Чын өмнөх хэрэг дээр гомдол саналгүй гэж хэлсэндээ харамссан. Ахиж Д.Чд зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөндөө маш их гомдолтой байна. Д.Ч намайг сэтгэл санааны маш их дарамтанд оруулж байна. Одоо бол би Д.Чд гомдолгүй гэж ахиж хэлэхгүй. Энэ хүнд 2 дах удаагаа зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаадаа гомдолтой байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-14/

 

Гэрч Э.Өлзийхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Баттуяа эгч намайг унтлагын өрөө лүү ороход хараад уйлаад намайг Ч гараараа толгой руу цохиод, харвинаас базсан, шүдний чигчлүүр аваад нүд рүү чичээд байсан гэж хэлсэн. Ч миний утсыг авчихаад өгөхгүй байхаар нь цагдаа дуудаад цагдаагаар утсаа авахуулсан гэж хэлсэн. Орой нь Баттуяа эгчийн хотын төв рүү гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь Энхтүвшин эгч Баттуяа эгчийн толгойг нь бариулах гээд хараагүйчүүдийн төв рүү очижтолгойг нь бариулсан гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/

 

Гэрч Т.Пүрэвжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

...Өлзийхишиг бид хоёр унтлагын өрөө рүү ороход Баттуяа орон дээр уйлсан байдалтай хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхаар нь яасан бэ гэж асуухад Баттуяа бид 2-ыг хараад улам ихээр уялаад намайг Ч хана руу шахаж толгой руу цохисон, миний харвингаас базсан, шүдний чигчлүүрээр 2 нүд рүү чичлээд байсан гэж хэлсэн...Маргааш нь манай нөхөр Нармандах Баттуяагийн толгойг бариулах гээд машинаараа хүргэж өгч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/

 

Гэрч Б.Наранзулын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 01 сарын 06-ны 02 цаг өнгөрч байхад миний мессенжер рүү нагац эгч Баттуяа мессеж бичсэн. Тэгээд мессежээр харилцахад нөгөө Ч чинь гэртээ ганцаараа архи уугаад агсам согтуу тавиад болдоггүй, ална тална гээд хараагаад байна гэж хэлэхээр нь одоо таныг би очоод авья гэж бичихэд яах юм бэ, маргааш өглөө архи нь гараад гайгүй болчих байлгүйдээ. Одоо тасраад унтсан байна гэж хэлсэн.  Манай охин ерөөсөө унтаж чадаагүй одоо жоохон унтуулаадахъя гэж хэлсэн. Битгий хамаагүй юм бичээрэй миний мессэжийг уншаад байна. Байнга занаастай байна. Тэр мэдүүлэг өгдөг хамаатан садангуудыг чинь ална, ээжийг чинь ална гэж байна гэсэн. Миний нүүрлүү өшиглөсөн, чамайг толгой руу чинь цохьчихоор гэмтэлтэй гарчихдаг билүү гээд өвдөг, гуяруу өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд би өглөө 11 цагийн үед Баянзүрх дүүрэгт байдаг Чын гэрлүү очиж нагац эгч Баттуяаг авах гээд 7 давхарт гараад гэрийнхэн хаалганы гаднаас чагнахад дотор талд Ч Баттуяа эгчийг харааж загинаад байсан дуу чимээ гарсан. Тэгээд сүүлдээ Баттуяаг цохих шиг дуу чимээ гарахаар нь доошоо гүйж гараад 102 т залгаж манай эгчийн нөхөр согтуудаа зодоод байна гэсэн дуудлага өгөхөд 5-10 минутын дараа  2 цагдаа ирсэн. Тэгээд 2 цагдаа ирээд хаалгаа онгойлго гэж хэлэхэд Ч цагдаа нарыг доромжлоод байсан. Муу сурдаг юмнууд цагдаа болдог, нэр чинь хэн бэ хэдэн зураастай бэ, ажилгүй болмоор байна уу, та нар намайг мэдэх үү, нэрээ хэл би утсаар ярина гэж хэл амаар доромжлоод байсан. Надад сүх байгаа шдээ гээд хаалганаас холдох үед нь би 8 давхар луу гарсан. Тэгэхэд хаалга онгойход 2 цагдаа орсон. 2  цагдаа ороод Чыг аваад явсан. Намайг 8 давхарт байхад Чын гэрт хүмүүс ноцолдоод байгаа чимээ гарч байсан ба Баттуяа цагдаа нар намайг зодоод байна Баттуяа чи бичлэг хийгээчээ гээд орилох дуу нь сонсогдсон.  Тэгээд би Чыг цагдаатай хамт явахаар нь Баттуяа эгчрүү ороход хүүхдээ тэвэрсэн байдалтай салагнасан, уйлсан байдалтай харагдсан. Чи цагдаа цуудчихсан уу гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-18/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 10619 дугаартай:

Д.Баттуяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох  журмын  2.4.1-д  зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 1222 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй:

Хохирогч П.Баттуяагийн биед 2017 оны 08 сарын 19-ний өдрийн үзлэгээр биед тархи доргилт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болох үед буюу 2017 оны 08 сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. Хохирогчийн биед үүссэн тархи доргилт гэх гэмтлийг 2017 оны 08 сарын 15-ны өдөр толгой руу нь гараараа цохиж учруулсан бол толгойн гадна хэсэгт ил гэмтэл үүсгэхгүйгээр тархи доргилт гэмтэл учрах боломжтой. Шинжээч эмчийн гаргасан 10619 дугаартай дүгнэлттэй санал нэгтэй. Дахин гаргасан 3 шинжээчийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 238-239/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 07-ны өдрийн 1200 дугаартай:

Баттуяагийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох  журмын  2.4.1-д  зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 84/

 

Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

Баттуяа нь 2017 оны 08 сарын 19-ний өдөр ШШҮХ-нд ирж үзүүлсэн. Үзүүлэхдээ 2017 оны 08 сарын 18-ны тархины томографи зураг авахуулсан ирсэн. Уг зураг дээр тархины бор цагаан эдийн нягтрал буурсан буюу бага зэргийн  хавантай гэсэн хариу гарсан. Энэ нь тархи доргилтын үед гарах нэг өөрчлөлт гэж үздэг бөгөөд мэдрэлийн ерөнхий үзлэгээр нүдний алимны чичирхийлэлтэй, дагзны булчин 2 хуруу хөшисөн зэрэг тархи доргилтын үед гардаг өөрчлөлтүүд илэрч байсан тул тархи доргилт гэсэн дүгнэлт гаргасан. Эмчилгээ хийлгэсэн эсэхээс хамааран 7-14 хоногийн хугацаанд тархи доргилтын шинжүүд илрэх боломжтой. Биеийн толгой, нүүрний хэсэгт хүч үйлчлэх, зарим тохиолдолд хүчтэй унах болон биеийн ерөнхий доргилтын үед үүсэх боломжтой. Зодуулсан гэх үеэс 4 хоногийн дараа үзүүлсэн байна. Хэрвээ нүүрэнд ямар нэгэн хөхрөлт няцрал үүссэн бол 4 хоногийн дотор бол бүрэн арилахгүй, бүдгэрсэн ул мөр байх ёстой. Харин толгойн хуйханд ил харагдахгүй хаван хавдар байсан бол энэ нь хэмжээнээсээ хамаарч буурах болон арилсан байж болно гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30/

 

Шүүгдэгч Д.Чын шүүх  хуралдаанд өгсөн:

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн болсон явдалд бол би цэвэр гүтгүүлсэн хүн байгаа юм. 2017 оны 7 дугаар сарын ихээр бид хоёр хоорондоо маргадаг болсон. Шалтгаан нь юу вэ гэхээр би хөдөө, нутаг руугаа эцэг, эхтэйгээ явсан, уг нь 2 хоноод ирэх ёстой байсан боловч замдаа саатаад 3 хоноод ирсэн. Энэ явдлаас болж Д.Баттуяа намайг хардаж сэрдэж, элдвээр хэлж загнах болсон. Тухайн өдөр би Д.Баттуяатай маргалдаад Д.Баттуяа ээж рүү залгаж ховлоод, ээж нь цагдаа дуудаад би ээжид нь таагүй үг хэлсэн. Үүнээс болоод бид хоёр муудалцдаг болсон. Энэ байдал үргэлжилж байгаад 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр болсон. Тухайн өдөр юу болсон талаар хавтаст хэрэгт би мэдүүлгээ өгсөн байгаа. Хэрүүл маргаан болох үеэр эхнэр Д.Баттуяа цагдаа дуудсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа Цэрэнсодном гэдэг хүн ирсэн. Энэ хүнийг ирэх үед бид хоёр гэртээ хэрүүл хийсэн байдалтай байж байсан. Эргүүлийн цагдаа Цэрэнсодном Д.Баттуяагаас яаасан талаар өөрөөс нь асуусан. Тэгэхэд Д.Баттуяа манай нөхөр намайг загнаад байна гэсэн. Цэрэнсодном цагдаа энэ хүн чамайг зодож цохисон, архи дарс ууж агсам согтуу тавьсан зүйл байхгүй байна. Энэ хүнийг авч явах үндэслэл байхгүй байна. Та гэр бүлийн хэрүүлээс болж хоёр талдаа 30 км явууллаа. Бид нар ийм завтай хүмүүс биш шүү дээ гэж хэлсэн. Яг энэ үгийг хэлж байх үед манай дүүгийн хүүхэд асрагч нь Д.Баттуяад эм оруулж өгөх гээд орж ирсэн. Тэгээд энэ үгийг сонсчихоод манай дүүгийнд аав, ээж хоёр маань байсан очиж хэлсэн байсан. Тэгээд энэ үгийг сонсчихоод манай аав, ээж хоёр гэрт орж ирсэн. Ээж, аавыг орж ирэхэд цагдаа зөрөөд гарсан. Тухайн үед ямар нэгэн зодоон цохион болоогүй. Баттуяа нөгөө өрөөнд хүүхдээ хөхүүлээд, би нөгөө өрөөндөө байж байсан. Аав, ээжийг орж ирэхээр нь би цагдаа дуудлаа ингэлээ гэж хэлсэн. Тэгээд би хэрүүл маргаан хийж болно, тэгэхдээ юманд хэмжээ хязгаар байх ёстой би явлаа гээд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр аав, ээж хоёртойгоо цуг байж байгаад л цуг явсан. Үүнээс өмнө Д.Баттуяа бид хоёр хэрэлдээд би гараад явсан хойгуур сална гэж уурлаад цүнхээ чирээд явдаг байсан. Намайг орой гэртээ ирэхээр байдаггүй байсан. Сүүлд би энэ байдлаас нь залхаад Д.Баттуяа чи салаад явах гэж байгаа бол өөрөө яваарай, харин би чамд охиноо өгөхгүй шүү гэж хэлсэн. Д.Баттуяа охиноо авахын тулд ийм юм зохиосон байх. 2017 оны 8 дугаар сарын 15-нд энэ асуудал болоод 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл өгсөн байдаг. Өргөдөл өгөхдөө намайг аймар гүтгэсэн байсан. Хичнээн удаа цохисон, багалзуурдсан, хавирганаас татсан гэж өргөдөлдөө бичсэн байсан. Энэ бүх ярьсан зүйл нь шинжээчийн дүгнэлтээр ганц гарч ирээгүй. Тархи доргисон гэсэн асуудал ярьдаг. Би энэ талаар цагдаад хэлж байсан. Цагдаа нар тархи нь доргисон учраас таныг яллаж байна гэсэн. Би тархи доргисон асуудлыг Д.Ч гэдэг хүн яг учруулсан уу, үгүй юу гэдгийг та нар шалгаж тогтоох ёстой биз дээ гэдгийг нь цагдаа нарт өчнөөн хэлсэн. Яагаад ч юм үүнийг ойлгоогүй явсаар байгаад намайг буруутан болгосон. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бид хоёр жижиг тэрэг аваад удаагүй байсан. Д.Баттуяа жолооны курс төгсөөд 4 жил болсон. Энэ хооронд машин барьж үзээгүй байсан. Урагшаа Амгалан хотхоны замд дадлага хийх маягаар жоохон барьдаг байсан. Сар орчим барьж байгаад жоохон зүгширээд нэг өдөр хотын төв рүү машинаа бариад орж ирээд тормозоо гишихгэж байгаад андуураад хаазаа гишгээд замын хашилга мөргөж аваар хийсэн байсан. Үүнээс болсон ч байж магадгүй. Намайг гүтгээд, гүчирдээд өнөөдрийг хүрч байна. Өнөөдөр намайг үр хүүхэдтэй минь ч уулзуулахгүй байгаа. 2018 оны 9 дүгээр сарын ихээр би аав, ээжтэйгээ цуг явж байгаад охиндоо сүү, памперс, хувцас хунар аваад очсон. Тэгээд очоод хаалгыг нь тогштол хүн онгойлгож өгөхгүй байхаар нь хүн байхгүй байгаа юм байна гэж бодоод л орцноос гараад 5 минут болж байтал байцаагч нь над руу залгасан. Чамайг ирээд дарамтлаад байна гэр орноосоо ч гарч чадахгүй байна, яагаад ингээд явуулаад байгаа юм, цаашаа хийдэг газар нь хийгээч гэсэн зүйл яриад байна ш дээ гэж надад хэлсэн. Иймэрхүү маягаар намайг өнгөрсөн намаржингаа дарамтласан. Би худал хэрэгт гүтгэгдсэндээ, нялх үртэйгээ уулзаж чадахгүй байгаадаа үнэхээр стрессдэж, бухимдсан асуудал надад байгаа. Хэдий тэгсэн байсан ч би үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйг нь бодоод ийм байдалд хүрээд яахав хоёулаа гээд Д.Баттуяад эвлэрэх санал тавьж байсан. Эвлэрэх санал тавьж байх явцад Д.Баттуяагаас маш олон ааш авир гардаг байсан.  Нэг эвлэрнэ гэж ярьж байснаа цагийн дараа уйлаад чи миний охиныг аваад ир, би чамаас салдагаараа сална, хүмүүс намайг чамаас сал гээд байна гэхээр нь би тэр болгонд нь тайвшируулаад л хүмүүсийн ингэж ярих яахав, хоёулаа охиноо бодъё, ирээдүйгээ бодъё, хоёулаа хүн шиг ярилцъя, хоорондоо нүүр, нүүрээ хараад ярилцъя гэсэн асуудлыг байнга тавьдаг байсан. Удаан ингэсний эцэст бид хоёр эвлэрэх шийдэлд хүрсэн. Энэ үед цагдаагийн газраас хэрэг шалгагдаж дууслаа хэрэгтэйгээ ирж танилцаа гэж дуудсан. Тэгээд Д.Баттуяа бид хоёр хавтаст хэрэгтэйгээ танцилахаар цуг очсон. Очоод би хавтаст хэрэгтэй танилцаад шоконд орсон. Би танихгүй, бид хоёрын амьдралыг мэдэхгүй хүмүүс амьдралыг маань мушиган гуйвуулсан, намайг гүтгэсэн маягаар асар олон мэдүүлэг өгсөн байсан. Энэ байдлаас болж би Д.Баттуяатай дахин маргасан асуудал байгаа. 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны шилжих шөнө бүтэн намаржингаа явсан стрессээ барьж дийлээгүй дахин эхнэртэйгээ муудалцсан асуудал байгаа.  Энэ бол миний 100 хувь буруу байсан. Охинтойгоо уулзаж чадаагүй, хүнд гүтгүүлээд намаржингаа ингэж явсан стрессээ барьж дийлэлгүй ийм асуудал гаргасан нь миний буруу. Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж, урьд нь гүтгүүлсэн асуудлыг зөв зүйтэйгээр нь шийдэж гүтгэсэн асуудлаас минь цагаатгаж өгөөсэй гэж хүсч байна. Сүүлд болсон асуудал дээр бол би өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхдээ намайг ямар нөхцөлд байсан гэдгийг ойлгож тунгааж үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /1-р хх-ийн 2/

-сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 3-4/

-Д.Чын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /1-р хх-ийн 44-53/

-хохиролын талаарх баримтууд /1-р хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрчээр урд гэрчээр асуугдаж мэдүүлэг нь хэрэгт авагдсан Дамдинсүрэн, Эрдэнэчимэг нарыг оролцуулах хүсэлтийг гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад заасантай зөрчилдөж байна.

Шүүх Д.Чд холбогдох хэргийг 2018 оны 05 сарын 30-ны өдөр хүлээж авсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 хоногийн хугацааг бүрэн дуусгаж, оролцогч нарын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах эрхийг бүрэн хангасан болно. 

Мөн шүүх хуралдаанд оролцуулана гэх гэрч нарыг мөрдөн байцаалтын явцад асууж мэдүүлэг аван хэрэгт хавсаргасан байна. /1-р хх-ийн 14, 17/

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Д.Ч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй учир хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилнэ. Улсын яллагчийн зүгээс зүйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг гэх зүйлчлэлийг болон 2017 оны 08 сарын 15-ны өдөр хохирогч Д.Баттуяаг зодсон гэх үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гээд тусад нь гэмт хэрэг байхаар хуульчилсан байна гэсэн дүгнэлт нь доорхи байдлаар үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Гэр бүлийн харилцаатай хүний эсрэг “байнга” үйлдэгдэх халдлага, хязгаарлалтын талаарх харилцааг зохицуулан хуулчилсан. Д.Чад холбогдох хэргийн тухайд “байнга” гэх шинжийг хангахгүй байх ба “байнга” гэх ойлголт нь 1, 2 удаагийн үйлдлийг бус олон удаагийн үргэлжилсэн давтамжтай байдлаар илрэх үйлдэлийн тохиолдол юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт гэмт хэргийг хүндрүүлж үзэх нөхцөл байдлуудыг хуульчилсан байх ба үүний 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хуульчлагдсан байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан байх тул прокурорын хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Чын гэр бүлийн харилцаатай хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж байх үед хохирогч, шүүгдэгч нар нь охины хамт гуравуулаа байсан байна.

Тухайн гэмт үйлдэлүүд болсоны дараагаар, цаг хугацааны хувьд гэмт үйлдэл төгссөнөөс хойш богино хугацаанд хөндлөнгийн гэрчүүд болох цагдаагийн алба хаагч нар, шүүгдэгчийн эцэг, эх, хүүхэд хардаг хүн, хохирогчийн үеэлүүд гэх хүмүүс тухайн хэрэг болсон газарт очиж байсан байх ба болсон асуудлын талаар тодорхой хэмжээнд ойлголт авсан байгааг үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

 

Тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтойгоор зөрчиж тухайн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд харшлахаар зүйлгүй байна. Үүнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчид танилцуулаагүй, хариу мэдэгдээгүй зэргээр тайлбарлаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтлах хууль зөрчигдсөн” гэж байгаа нь хамаарах ба хэргийн материалыг танилцуулахад, дахин шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргаж танилцуулахад зэрэг байдлаар зөвтгөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Д.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.Чд холбогдох хэргээс 2018 оны 08 сарын 15-ны өдөр хохирогч Д.Баттуяаг зодсон гэх үйлдэл нь дээрх байдлаар нотлогдож байх учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэх саналыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Чын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр болох Д.Баттуяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Баттуяа нь хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгч Д.Ч нь гэмт хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байгааг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Баттуяа нь хохиролын талаарх баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Чаас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ