| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/03871/И |
| Дугаар | 191/ШШ2026/01744 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01744
2026 01 29 191/ШШ2026/01744
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
. тоот орших, улсын бүртгэлийн ******* дугаартай, 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, . д орших, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, улсын дугаартай Toyota sprinter маркийн суудлын автомашин, улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн суудлын автомашин, Капитал банкин дахь тоот дансан дахь 2,445,764 төгрөгийн мөнгөн хадгаламжаас тус тус оногдох хэсгийг тогтоож, улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн автомашины 2015-2022 оны 09 сарын хүртэлх хугацааны албан татвар, төлбөр болох 765,100 хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.*******, өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шинжээч , /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* миний бие 1978.03.24-ний өдөр ын *******ын ууган хүү болон төрсөн. Миний эцэг ын ******* () нь иргэн той хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 1992 онд И.******* гэдэг хүү төрсөн. Миний эцэг Ц.******* нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан бөгөөд миний бие болон И.******* нь хууль ёсны өвлөгчөөр дараах хөрөнгийг тэнцүү хэмжээгээр хуваан өвлөж авах ёстой байсан. Үүнд : Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй . тоот 42м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй , 700 м.кв талбай бүхий газар, улсын дугаартай Тоёота Спринтер маркийн шаргал өнгийн автомашин, улсын дугаартай Жийп Шероки маркийн улаан хүрэн өнгийн автомашин, Капитал банк дахь төгрөгийн дугаар данс дахь дугаартай хадгаламжийн дэвтэр бүхий 2,445,764 төгрөгийн мөнгөн хадгаламж болно. Гэтэл И.******* нь 2014.12.29-ний өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Г.Насанжаргалд хандан дээр дурдсан 2 автомашины өвлөх эрхийн гэрчилгээг, мөн 2015.09.24-ний өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч т хандан дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө болон банк дахь мөнгөн хадгаламжийг өвлөх эрхийн гэрчилгээг тус тус авсан бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ нь *******ын Нотариатчдын танхимын Өвийн нэгдсэн бүртгэлийн 39, 24, 25, 26 дугаарт бүртгэгдсэн байсан. И.******* нь надтай ах дүүгийн харилцаатай байсан, миний бие түүнд байнга тусалж дэмждэг байсан, тэрээр намайг төрсөн ахыгаа гэж мэдсээр атлаа аавын минь амьд сэрүүн байхдаа бий болгосон хөрөнгийг аав минь нас бараад 3 сар гаруйхан хугацаа өнгөрсний дараа надад мэдэгдэлгүй хууль зөрчин ганцаараа өвлөх эрхийн гэрчилгээ авч, зарим эд хөрөнгийг бусдад шилжүүлж, бусад эд хөрөнгийг ганцаараа эзэмшин ашиглаж байгаа нь миний эрхийг зөрчсөн гэж үзэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2016.12.13-ны өдрийн 101/ШШ2016/07027 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг 2017.02.17-ны өдрийн 510 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.05.31-ний өдрийн 001/ХТ2017/00687 дугаар тогтоолоор хянаж, нотариатч Г.Насанжаргалын 2014.12.29-ний 39 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, өвлөх эрхийн гэрчилгээг, нотариатч ийн 2015.09.24-ний 24, 25, 26 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 24, 25, 26 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, *******ын нотариатчдын танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 39, 24, 25, 26 дугаартай бүртгэлийг тус тус хасахыг *******ын нотариатчдын танхимд даалгаж шийдвэрлэсэн болно. Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээс хойш миний бие өвлөх эрхийн гэрчилгээ авахаар нотариатч , , *******ын нотариатчдын танхимд хандсан боловч өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь *******од нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болохгүй бөгөөд хууль ёсны өвлөгчид өвийн талаар маргаантай байгаа тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн агуулгатай тайлбар өгч өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөс татгалзсан. Мөн И.*******тэй уулзаж эвийн журмаар энэ асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч намайг холбогдоход утсаа авдаггүй, одоог хүртэл ганцаараа дээрх хөрөнгүүдийг (Жийп Шерико маркийн автомашиныг 2014 оны 10 сард надад өгсөн боловч бүртгэлийн шилжүүлэг хийгдэх боломжгүй тул эзэмшиж ашиглах боломжгүй) эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд нотариатчид хандахад өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байх тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 8231 улсын дугаартай Жийп Шерико маркийн автомашины бүртгэлийн гэрчилгээг хариуцагч тал одоо хүртэл надад гаргаж өгөөгүй бөгөөд үүний улмаас тус тээврийн хэрэгслийн албан татвар, бусад төлбөр 2015 оноос 2022 оны 09 сарын байдлаар 765,100 төгрөг болон хуримтлагджээ. Ийнхүү албан татвар, төлбөр хуримтлагдсан нь хариуцагчийн буруутай үйлдлээс болсон тул дээрх албан татвар, төлбөрийг гаргуулах. И.******* миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өвлөх эрхийн маргаан бүхий орон сууцанд холбогдох хэсгийг Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй . тоот 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хууль ёсны өвлөгч надад оногдох хэсгийг тогтоож И.*******эс гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй . тоот 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хууль ёсны өвлөгч надад оногдох хэсгийг тогтоож, өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Би энэ хүний юмыг авах гэсэнгүй. Би эцгийнхээ зүйлээс авах гэж байгаа. Энэ хэрэг яагаад үүссэн бэ гэвэл манай аав нас барсан, би энэ хүмүүсээс юу ч нэхээгүй. Шаардах ч эрхгүй. Гэтэл миний захиалсан байрыг авсан хүмүүс, үүнээс эхэлсэн. Байрыг аваад зарж идсэн. 57 сая төгрөгийн байр манай аавын нэр дээр төлбөр төлж, захиалга өгсөн гэрээ байгаа. И.******* гэх хүүхдээ явуулж, ахаа гэж урдуур хойгуур гүйж байсан. Би гэрчилгээ гарахаар нь ахдаа буцааж өгөөрэй гэсэн. Би урьдчилж 4 жил төлөөд захиалсан байрыг энэ хүмүүс авсан. Үүнээс маргаан үүссэн. Ийм байхад хүн юм бодно биз дээ. Жилийн дараа эд зүйлийг нь аваад орчлонд өөр хүүхэд байдаггүй гээд наашаа цаашаа болгочихсон. Нотариат дээр очихоор нотариат нь тойргоо андуурч хийсэн байгаа, ичихгүй одоо болтол ийм байдалтай явж байна. Би ч гэсэн амьдралтай хүн, ганц охинтой. Ганц охиндоо байр захиалсан. Манай охин гудамжинд явах нь шахуу байна. Амьдрал ярьвал ийм л байна. И.******* хүнтэй суугаад хүүхэдтэй болсон гэсэн. Адилхан л амьдрал явж байгаа. Энэ хүмүүс намайг ертөнц дээр байхгүй гэж хэлж, хүн амьтанд янз бүрээр хэлж, оршуулгын үеэр нас барсныг нь мэдэж байсан, жилийн дараа өвлөх хүсэлтээ гаргах ёстой, намайг эрхээсээ татгалзсан гэх зүйл ярьсан. Үүнийг нь шүүхээр явж цуцлуулсан, хавтаст хэрэгт байгаа. Зуслангийн газрыг нь өгөөд, төмөр хашаатай гэж ярьж байна. Төмөр хашааг нь дараа нөхөж сэлбэсэн, тэр газар 1 га маш том газар байсан. Урд талд нь н.Даваажав хурандаа, н.Очир гэх хурандаа байсан. Машиныг би биетээр аваагүй. н.******* гэх манай аав гэрийнхээ гадаа загас барьж ирээд гэртээ орж чадахгүй нас барчихжээ. Гэхдээ орохоосоо айгаад гэр бүлийн хүчирхийлэлд нас барчихжээ. Эмэгтэй хүн ч гэсэн хүчирхийлдэг. Загас нь өмхийрөөд янзлаагүй сар болсон байсан. Би загасыг нь гаргаж, машиныг цэвэрлэж угааж, Сансарын гараажид тавьсан. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.******* би болон миний ээж бид хоёр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 болон 528.2-т зааснаар эцэг Ц.*******оос өвлөгдөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу өвлөн авсан. Нэхэмжлэгч И.******* нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж заасны дагуу тэрээр нотариатад Өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл хүсэлт гаргаагүй тул татгалзсан гэж үзнэ. И.*******од өв хүлээн авах өвлөх эрхийн гэрчилгээг олгохыг хүссэн хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах бүрэн боломж байсан. Учир нь тэрээр талийгаачийн ажилд явдалд оролцсон, талийгаачийн унаж байсан Cherokee жип маркын, улсын дугаартай, улаан хүрэн өнгийн автомашиныг авсан. Иймд өв нээгдсэнийг мэдээгүй гэх үндэслэл байхгүй юм. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй юм.И.******* нэхэмжлэлдээ Улсын дээд шүүх Нотариатч ийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, мөн өдрийн 24, 25, 26 дугаартай И.*******д олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нотариатын Өвийн нэгдсэн бүртгэлийн 24, 25, 26-д бүртгэгдсэн Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тухай бүртгэлийг бүртгэлээс хасахыг *******ын Нотариатын танхимд даалган шийдвэрлэсэн гэжээ. УДШ-ийн тогтоолд Нотариатч нь ...бусад өвлөгчийн талаарх мэдээллийг зөвхөн Нотариатын Танхимын өвийн бүртгэлийн лавлагаагаар хязгаарлаж, түүнийг үндэслэн Өвлөх эрхийг гэрчилгээ олгосон нь Нотариатын үйлдэл хийх зааврыг болгож өгнө үү. Автомашинаас өөрт ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хадгаламж дахь мөнгөнөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч Капитад банк дахь данс дахь 2,445,764 төгрөгийн хадгаламжаас өөрт оногдох хувийг тогтоолгох, И.*******ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч И.******* нь өв нээгдсэнийг мэдсэн. Тэрээр талийгчийг оршуулах ажилд оролцсон. Анд явахдаа загасчлахдаа унадаг автомашиныг нь авсан атлаа Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргах ёстой. Нэхэмжлэгч нь Өв хүлээн авах хүсэлт болон Татгалзсан тухай өргөдөл гаргаагүй *******ын Нотариатчдын танхимын лавлагаагаар нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж заасны дагуу Капитал банк дахь данс дахь 2 445 764 төгрөгийн хадгаламжаас өөрт оногдох хувийг тогтоолгох, И.*******ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талийгаач жирийн нэг цагдаагийн офицер байсан ба 1998 онд тархины анивиризм өвчин тусаж ажил дээрээ ухаан алдан, ОХУ-ын Москва хотод маш хүнд хагалгаанд орж, үхэл сэхлийн ирмэг дээр очин, хөдөлмөрийн чадвараа алдаж, группэд 1 жил байгаад хөнгөн ажил хийх болсон. Нөхөр бид 2 цалин тэтгэврээрээ амьдарч, хурааж хадгалсан хөрөнгөгүй, эгэл жирийн амьдралаар амьдарч ирсэн. Дээрх Хадгаламжинд байсан мөнгөнөөс талийгаачаас авлагатай байсан гэгчид төлбөрийг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй гэж бодож байна.
Талийгаачийг нас барснаас 7-10 хоногийн дараа машиныг биетээр авч явсан. Тэр хугацаанд гэрчилгээгүй унаж байсан, дүүгээс нь очиж гэрчилгээг нь аваарай гэсэн боловч аваагүй байсан. Мөн өөр нэг шүүх хуралдаанд гэрчээр орсон н.Майнбаяр гэх хүн гэрчилгээг өгсөн. Эрхийн зөрчилгүй гэрчилгээг нь өглөө, торгуулийн хувьд бид унаж, хэрэглээгүй. Нэхэмжлэгч хэрэглэж байгаагийн хувьд өөрөө төлөх байх. 50 сая төгрөг гэж ярьж байгаа боловч хуваагаад үзвэл 24-25 сая төгрөг байна. 40 сая төгрөг гэж хангалттай буулт хийж байна. 10 жилийн хугацаанд шинэ хүн төрлөө, олон зүйл боллоо. Энэ маргааныг дуусгая гэдэг үүднээс өөрт хохиролтой боловч нэхэмжлэгчийн тавьсан саналыг зөвшөөрсөн. Одоо хугацаагаа ярилцаад дуусаж байна. Машинаа нэр дээрээ болгоод унах байх. гэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 сарын 29-ний өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: И.*******ын нэхэмжлэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй, тоот 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, нэгж талбарын дугаар гэрчилгээтэй 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, 3728 улсын дугаартай Тоёота Спринтер маркийн шаргал өнгийн автомашин, 8231 улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн улаан хүрэн өнгийн автомашин, Капитал банк дахь 2,445,764 төгрөгийн хадгаламж, зэргээс өөрт ногдох хувийг гаргуулах тухай Иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар дор дурдсанаар эвлэрч, энэхүү гэрээг байгуулав. Нэг 1/ И.Зэндмэнэ-Эрдэний эзэмшилд байгаа д /хуучин нэгж талбар / нэгж төлбөр бүхий 700 м.кв газрын газар эзэмших эрхийг И.*******од шилжүүлэх. 2/ Хариуцагч нь нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг захирамж гарснаас хойш 6 сарын дотор түүний Хаан банк дахь тоот дансанд шилжүүлнэ. 3/ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй. Энэ захирамжийг давж заалдахгүй, хяналтанд гомдол гаргахгүй. 4/ Хэрэв захирамжинд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлнэ. 5/ 8231 улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн автомашины дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, уг машины тоот албан татвар, агаарын бохирдлын төлбөр, төлөгчийн гэрчилгээ, уг автомашины гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн эзэмшилд байсан тоот гэрчилгээг нэхэмжлэгч И.*******од 2026 оны 01 сарын 29-ний өдөр хүлээлгэн өглөө. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч И.*******д холбогдуулан
- . тоот орших, улсын бүртгэлийн ******* дугаартай, 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,
- . д орших, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар,
- улсын дугаартай Toyota sprinter маркийн суудлын автомашин,
- улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн суудлын автомашин,
- Капитал банкин дахь тоот дансан дахь 2,445,764 төгрөгийн мөнгөн хадгаламжаас тус тус оногдох хэсгийг тогтоож,
- улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн автомашины 2015-2022 оны 09 сарын хүртэлх хугацааны албан татвар, төлбөр болох 765,100 хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч И.******* нь улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн автомашины дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тоот албан татвар, агаарын бохирдлын төлбөр, төлөгчийн гэрчилгээ, тоот гэрчилгээг тус тус хүлээлгэн өгч, . д орших, нэгж талбарын /хуучнаар / дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын эзэмших эрхийг хариуцагч И.*******од шилжүүлэхээр, хариуцагч И.******* нь 20,000,000 төгрөгийг 6 сарын дотор нэхэмжлэгч И.*******ын Хаан банк дахь тоот дансанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж И.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч И.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. И.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч И.*******д холбогдох . тоот орших, улсын бүртгэлийн ******* дугаартай, 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, . д орших, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, улсын дугаартай Toyota sprinter маркийн суудлын автомашин, улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн суудлын автомашин, Капитал банкин дахь тоот дансан дахь 2,445,764 төгрөгийн мөнгөн хадгаламжаас тус тус оногдох хэсгийг тогтоож, улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн автомашины 2015-2022 оны 09 сарын хүртэлх хугацааны албан татвар, төлбөр болох 765,100 хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч И.******* нь улсын дугаартай Jeep Chrysler Cherokee маркийн автомашины дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тоот албан татвар, агаарын бохирдлын төлбөр, төлөгчийн гэрчилгээ, тоот гэрчилгээг тус тус хүлээлгэн өгч, . д орших, нэгж талбарын /хуучнаар / дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын эзэмших эрхийг хариуцагч И.*******од шилжүүлэхээр, хариуцагч И.******* нь 20,000,000 төгрөгийг 6 сарын дотор нэхэмжлэгч И.*******ын Хаан банк дахь тоот дансанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж эвлэрснийг баталж, И.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,064.41+22,913 төгрөгнөөс 349,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 349,489 төгрөгийг нэхэмжлэгч И.*******од буцаан олгож, хариуцагч И.*******эс 349,489 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч И.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР