Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2026/00250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн ... хотхоны ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... хотхоны ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******ид холбогдох 

Хохирол 1,563,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний үүсгэн, тусгайлсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.*******

Хариуцагч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч М.*******ын хариуцагч Б.*******ид холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,563,480 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2025.10.26-ны орой ******* ******* авто угаалгын газарт ******* СҮҮ улсын дугаартай Toyota Sienta маркийн авто машинаа угаалгахаар өгөөд хонуулаад өглөө авъя гэхэд зөвшөөрч авч үлдсэн. Намайг машинаа хүлээлгэж өгөхөд Б.******* байсан. Би энэ хүний дансанд машин угаалгын мөнгөө хийсэн. Маргааш өглөө нь машинаа авахаар очиход миний машин асахгүй болсон байсан. Аймагт засварчин аваачиж үзүүлсэн боловч асааж чадаагүй. Улмаар Улаанбаатар хот руу машинаа ачиж авч явж, оношлуулж засуулсан. Машинаа засварт өгөх, Улаанбаатар хот руу ачуулах, ирэх очих зардал, сэлбэг худалдан авсан зардал, оношилгоо гээд нийт 1,563,480 төгрөгийн зардал гаргасан. Үүнд: Машин угаалгасан 40,000 төгрөг, аймаг дотор чирэгч машинаар чирүүлсэн төлбөр 100,000 төгрөг, аймаг дотор такси барьсан 32,000 төгрөг, Улаанбаатар хот руу машин ачуулсан төлбөр 500,000 төгрөг, Улаанбаатар хотод машин ачиж, буулгах зардал 100,000 төгрөг, Улаанбаатар хот дотор машин чирүүлсэн зардал 100,000 төгрөг, Улаанбаатар хотод такси барьсан зардал 33,000 төгрөг, Улаанбаатар хот руу автобусаар эхнэртэйгээ хамт явсан 2 хүний зардал 87,800 төгрөг, Улаанбаатар хотод машинаа оношлуулсан зардал 400,000 төгрөг, машины сэлбэг 95,000 төгрөг, Улаанбаатар хотоос Баруун-Урт сум руу ирсэн бензиний зардал 75,680 төгрөгийг зарцуулсан. Машины залгуурууд руу ус оруулснаас болж машины төв компьютер, смарт систем нь эвдэрсэн байсан. Иймд Б.*******оос хохирлоо гаргуулна гэв. 

3. Хариуцагч талаас эс зөвшөөрч, Б.******* нь миний бие Боловсрол хороололд байрлах Саг ******* авто угаалгын газрыг 2023 оны 10 дугаар сараас түрээсэлж байгаа. Би энэ газрыг хариуцан ажиллуулдаг. 2025 оны 10 сарын 26-ны өдөр 19 цаг 04 минутад *******-СҮҮ улсын дугаартай Toyota Sienta маркийн машин бүтэн угаалга хийлгээд, дулаан гражид хонуулна гээд орж ирсэн. Машиныг манай угаагч Нямсүрэн угаасан. Маргааш өглөө нь 08 цаг 25 минутад ******* СҮҮ улсын дугаартай Тoyota Sienta машины жолооч машинаа гүйцэд угаагдсан байдлыг шалгаж үзээд хүлээж аваад машинаа асаах гэтэл машины бүх тог нь ирсэн боловч машины хянах самбарт түлхүүрийн алдаа зааж байсан. Аймгийн засварын хүмүүс үзээд түлхүүрийн алдаа зааж байна гэж хэлж байсан. Нэхэмжлэгч машины компьютер шатсан гэж байна. Машины компьютер нь машины мотор дотор байдаг. Харин манайх машины моторыг угаагаагүй. Тэр машин хаагуур яваад ямар гэмтэлтэй байсныг бид мэдэхгүй. Салон дотор байгаа компьютерыг манайх мэдэхгүй. Манайх салоныг чийгтэй алчуураар арчиж, өнгөлдөг. Машин угаахад салон дотор ус орох боломжгүй. Салон дотор устай байсан гэж худлаа ярьж байна. Мөн машины гадна талыг шүршиж угааж дууссаны дараа тухайн машиныг асааж хойш нь ухрааж тавихад машин асаж байсан. Машины дотор талыг нь чийгтэй алчуураар цэвэрлэж, өнгөлсөн. Миний хувьд хариуцагч гэдэгт маргахгүй, зөвшөөрч байгаа. Машинд үүссэн гэмтлийн тухайд бидний буруу байхгүй тул даралттай ус шүршиж, залгуурууд руу ус оруулж, компьютер шатсан гэх тайлбарыг эсэргүүцэж хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 5. Нэхэмжлэгч М.******* нь ******* СҮҮ улсын дугаартай Тoyota Sienta маркийн автомашины эзэмшигч байх бөгөөд тэрээр Боловсрол хороололд байрлах ******* ******* авто угаалгын газарт ******* СҮҮ улсын дугаартай машинаа угаалгахаар 2025 оны 10 сарын 26-ны орой үлдээж, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авахаар тохиролцож машинаа угаалгахаар өгөхөд угаагч Нямсүрэн хүлээн авч гадна талын угаалга,  дотор салоныг угаасан байна. (хх-48х)

6. Нэхэмжлэгч М.******* нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр машинаа авахаар очиход тухайн тээврийн хэрэгсэл бүтэн угаагдсан байсан боловч машин асаагүй үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй. 

7. Мөн нэхэмжлэгч хариуцагчаа Б.******* гэж тодорхойлсныг хариуцагч би тус угаалгын газрыг түрээслэн хариуцан ажиллуулж байгаа тул хариуцагч гэдэгт маргахгүй гэх тайлбар, хэргийн оролцогч нар нь ******* ******* авто угаалгын газрын хуулийн этгээдийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар хэн алин нь гаргаж ирүүлээгүй бөгөөд тус газар аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй эсэх нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар зохигч маргахгүй зөвшөөрч байх тул Б.*******ийг тус газрыг төлөөлөх эрх бүхий этгээд хариуцагч гэж үзлээ. 

8.  Харин нэхэмжлэгчээс хариуцагч угаалгын газар нь машины залгуурууд руу ус оруулснаас болж машины төв компьютер, смарт систем нь эвдэрсэн байсныг Улаанбаатар хотод очиж оношлуулж, засуулсан. Иймд Б.*******оос хохирлоо гаргуулна гэснийг хариуцагч тус угаалгын газар буруугүй, зөвшөөрөхгүй гэж маргасан. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохигч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй. Мөн шүүхэд гаргасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх ёстой. 

10. Нэхэмжлэгч М.******* нь шүүх хуралдаан дээр миний машиныг Сүхбаатар аймагт оношилж чадахгүй байсан учраас Улаанбаатар хотод очиж Дэнжийн мянгын тэнд байрлах хувиараа машин засдаг хүнээр оношлуулж, оношилгооны хөлсөнд 400,000 төгрөгийг тухайн хувь хүний дансанд шилжүүлсэн. Мөн шатсан төв компьютерыг бүтнээр нь солих шаардлагагүй гэсэн учраас эвдэрсэн эд анги смарт систем-ийг 95,000 төгрөгөөр худалдан авч засварлуулсан гэж тайлбарласан боловч оношилгоо хийсэн гэх газрын дүгнэлт хэрэгт авагдаагүй тул уг сэлбэгийг солих болсон шалтгаан, уг гэмтэл үүсэхэд хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. (хх 11-36х) 

11. Харин хариуцагчийн машины гадна талыг угаахдаа талбайн урд хэсэгт байрлуулж, даралттай усаар шүршиж угаадаг буюу гадна талаа угаасны дараа машиныг асааж, ухрааж байрлуулаад салоныг чийгтэй алчуураар арчиж цэвэрлэдэг. Тус машиныг ч тэгж цэвэрлээд, салон цэвэрлэдэг талбайд байсныг ачиж авч явсан гэх тайлбар нь хариуцагчийн тус байрлалд байсан гэж тайлбарлаж ирүүлсэн гэрэл зургуудаар нотлогдож байх ба хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй гэж татгалзаж байгаа татгалзал үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ. (хх 51-60х) 

12. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******оос 1,563,480 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА