| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/07997/И |
| Дугаар | 191/ШШ2026/00949 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2026/00949
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаар,
Хариуцагч: ********* тоотод бүртгэлтэй, ********** тоотод оршин суух, Т******* овогт Б******* Э******* /РД:ЦД*******/-т холбогдох,
104,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралды нарийн бичгийн даргаар Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн агуулга: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б.Э******* эгч надтай манай ажил дээр ирж уулзаад ...Яармагт баригдсан Шинэ яармаг хороололоос хямдралтай үнээр 2 ширхэг орон сууц авч өгье, өмчлөх эрхийн гэрчилгээ 2 өдрийн дараа гаргах гээд байна мөнгөө шилжүүл... гэсэн.
...Манай найз тэр тэр, мөн найзын дүү тэр тэр энэ хямд байрнаас авч байгаа, эхнээсээ барьцандаа орчихсон байгаа... гэж итгэл төртөл ярьсан, би ч настай намбатай хүн болохоор итгээд 104.000.000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн.
Ингээд байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Харин Б.Э******* эгч 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ...нөгөө 2 байр бүтэхээ больчихлоо, эгч нь хашаа байшингаа зараад мөнгийг чинь өгье гээд хамт нотариат орж 104,000,000 төгрөгийг зээлсэн хэлцэл хийсэн.
Хэлцэлээр 2025 оны 5 дугаар сарын 8-ны дотор миний мөнгийг эргүүлэн өгөхөөр тохирсон боловч өгөөгүй.
Иймд Б.Э*******ээс 104,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэн өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нар нэгнийгээ танихгүй, сүлжээний бараа зардаг, нэхэмжлэгч бараагаа Б.Э*******т дамжуулж зардаг, Б.Э******* өөрөө байр захиалсан хүнтэйгээ утсаар ярьж байх явцад, Н.Н******* та ямар байр авч байгаа юм гэж асуусан, хариуцагч /Би шинэ яармагт байр авч байгаа гэж хэлсэн/ тэгээд утсаа салгахгүйгээр хамт ажилладаг дүү байр авъя гэж байна гэхэд би хөдөө явж байгаа наад хүн чинь зөвшөөрвөл та дансаараа авчих гэхэд Н.Н******* өөрөө зөвшөөрөөд мөнгийг шилжүүлсэн. Өөрийнхөө дансаар тухайн цаг хугацд нь н.Э гэж хүний данс руу, н.Т гэж хүний дансаар болон өөрийнхөө дансаар н.Эын данс руу шилжүүлсэн. Н.Н*******ийн зөвшөөрсний дагуу мөнгийг шилжүүлсэн болохоос мөнгө авсан зүйл байхгүй. 2024 оны хэлцэл бол зээлийн гэрээний дагуу зээлж авсан гэсэн агуулгатай зүйл бичээгүй учир зээлийн гэрээ гэж үзэхгүй, өөр бусад даалгаврын гэрээ юм уу тухайн үед тулган шаардаж байсан учир нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй гэж үзэж байна.
Нотариатаар гэрээ байгуулахад уулзах ажил байна гэж уулзаад данс руу нь мөнгө шилжүүлсэн баримтад гарын үсэг зуруулах гэсэн юм гэж хэлсэн. Харин чатад тусгагдаж байгаа хүмүүсийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлөөр байр олгож байгаа гэдэг агуулгаар олон хүн залилаад өөрөө амиа хорлосон, нэхэмжлэл гаргасан огноо нь энэ хүнийг зочид буудалд нас барсан байдалтай олдсоны дараа гарсан цаг хугацы асуудал байгаа. Тэгэхээр нас барсан хүнээс мөнгө олж чадахгүйгээс хойш данс руу нь мөнгө хийсэн хүнээс авъя гэж өдөр шөнөгүй дарамталж байсан ийм агуулга байгаа. Нэхэмжлэгч тайлбар дээрээ ч байр авах гэж өгсөн гэж бичсэн байна. Тэгэхээр энэ нотариатаар батлуулсан гэрээ бол халхавч хийгдсэн гэрээ учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.Н*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.Н*******, Б.Э******* нар Нийслэлийн тойргийн дугаартай нотариатчид үйлчлүүлсэн 2024.11.08 18:10: Бүртгэлийн дугаа№1183 Бүртгэлийн хуудас /гэрээ/, 2024.11.08 Хэлцэл, Н.Н*******, Б.Э******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Н*******ээс 52,000,000 төгөгийг Б.Э*******т 2023.02.27-ны өдөр шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Н.Н*******ээс 52,000,000 төгөгийг Б.Э*******т 2023.02.27-ны өдөр шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Н.Н*******ээс М.Ц олгосон 2025.08.14 итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Б.Э*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Э******* ба өмгөөлөгч Б.З хооронд байгуулсан 2025.12.10 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Э*******ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2023.02.26-2023.03.01, Б.Э*******ээс Ш.Эд 2023.02.27-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.02.27-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Т.Тд 2023.02.27-ны өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Т.Тд 2023.02.27-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Т.Тд 2023.02.27-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.02.29-ний өдөр 8,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт,Б.Э*******ээс Ш.Эд 2023.03.20-ны өдөр 8,700,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.02.28-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн 5019549 Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.01.12-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.01.13-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.01.12-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.02.27-ны өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.02.27-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Б.Э*******ээс Ш.Эд 2023.02.27-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Т.Тгээс Ш.Эд 2023.02.27-ны өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Т.Тгээс Ш.Эд 2023.02.27-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт, Т.Тгээс Ш.Эд 2023.02.27-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн Журналын дугаартай Х банкны Шилжүүлгийн баримт,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: N N, B E, A pu нэртэй чатанд 2026.01.15-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл,
Шүүх хуралдаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч А.Н******* нь хариуцагч Б.Э*******т холбогдуулан, 104,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хямдралтай үнээр 2 ширхэг орон сууц авч өгье гээд мөнгө шилжүүлж авсан боловч орон сууц бүтэхгүй боллоо, ...мөнгийг чинь өгье гээд нотариат орж 104,000,000 төгрөг зээлсэн тухай хэлцэл хийж, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор мөнгийг буцааж өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
3. Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Н.Н*******ийн зөвшөөрсний дагуу мөнгийг бусдад шилжүүлсэн, өөртөө мөнгө аваагүй, 2024 оны хэлцэл бол зээлийн гэрээний дагуу зээлж авсан гэх агуулгатай зүйл бичээгүй учир зээлийн гэрээ гэж үзэхгүй, өөр бусад даалгаврын гэрээ юм уу тухайн үед тулган шаардаж байсан учир шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй, уг 104,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э******* хувьдаа аваагүй, өөртөө байр авахаар ярьж байсныг Н.Н******* сонсоод байрны талаар асууж мэдээд, дансаар мөнгө шилжүүлсэн ба Ш.Э гэх хүн рүү Н.Н*******ийн зөвшөөрснөөр шилжүүлсэн, мөнгийг өөртөө аваагүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр байр олгож байгаа гэдэг агуулгаар олон хүн залилсөн хүн нь амиа хорлож, нас барсан хүнээс мөнгө олж чадахгүйд хүрч, данс руу нь мөнгө хийсэн хүнээс авахаар шаардсаныг зөвшөөрөхгүй, нотариатаар батлуулсан гэрээ бол халхавч хэмээн шүүх хуралдд тайлбарлаж, мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдаж, шүүх хуралдаар хэлэлцэгдсэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хэлцлээс үзэхэд, Н овогтой Н*******, Батхүү овогтой Э******* нар харилцан тохиролцож, Б.Э******* нь Н.Н 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлж авсан 104,000,000 төгрөгийг харилцан тохиролцсоны дагуу 2025.05.08-ны дотор эгүүлэн төлнө хэмээн тохиролцож, хэлцлийг Нийслэлийн тойргийн дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Мөн Н.Н*******ийн эзэмшдэг Х банк дахь тоот данснаас Б.Э*******ийн эзэмшдэг Х банк дахь тоот данс руу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 52,000,000 төгрөгөөр 2 удаа, нийт 104,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Х банкы 2023.02.27№, 2023.02.27№ дугаартай Шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч дээрх 104,000,000 төгрөгийг Н.Н*******ээс Б.Э*******т зээлдүүлсэн бус Шинэ яармаг хорооллоос хямдралтай үнээр 2 ширхэг орон сууц авах зорилгоор мөнгө шилжүүлсэн болохыг зохигч талууд хэн аль нь тайлбарлаж байх тул 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хэлцлийн дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй., мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацд буц өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй.
5. Б.Э*******ээс 104,000,000 төгрөгийг Ш.Э гэх хүн рүү дансаар шилжүүлсэн тухай Б.Э*******ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга ба мөнгөн шилжүүлгийн баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Шинэ яармаг гэх хорооллоос хямдралтай үнээр орон сууц авах зорилготой байсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байх ба хариуцагч нь өөрөө байр орон сууц худалдаагүй, гуравдагч өөр бусад этгээдэд нэхэмжлэгчийн мөнгийг шилжүүлэх замаар байртай болгох талаар хэлэлцэж байсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна.
6. Тодруулбал, хариуцагч өөрөө байр санал болгоогүй, утсаар ярьж байхад нь Н.Н******* сонсчихоод өөрөө санал тавьж, улмаар мөнгө шилжүүлсэн, хариуцагч өөрийн дансаа ашиглуулж, дунд нь зуучлал, даалгавар хэрэгжүүлсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь өөрөө байр орон сууц худалдаагүй, гуравдагч өөр бусад этгээдэд нэхэмжлэгчийн мөнгийг шилжүүлэх байсан үзэхээр байх боловч нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хэрхэн захиран зарцуулах, хүссэн орон сууцыг хэрхэн өмчилж авах нь тодорхойгүй байна.
7. Хариуцагч нь өөрийн дансаар нэхэмжлэгчээс 104,000,000 төгрөгийг авсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байх боловч талуудын хэн альны тайлбарлаж буй Шинэ яармаг гэх хорооллоос орон сууц авахад зарцуулагдсан эсэх нь нотлогдоогүй, хөнгөлөлттэй нөхцлөөр байр олгож байгаа гэж олон хүн залилаад амиа хорлосон гэх этгээд нь орон сууцыг борлуулах, бусдад зуучлах этгээд мөн эсэх, хариуцагчийн тайлбарласнаар залилан мэхлэсэн үйлдлээсээ шалтгаалж амиа хорлосон эсэх, дурдсан асуудлаар залилан мэхлэсэн гэмт үйлдлийг шалгасан эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
8. Нэхэмжлэгч Н.Н*******ээс хариуцагч Б.Э******* рүү дансаар шилжүүлсэн 104,000,000 төгрөгийг хариуцагч хэрхэн зарцуулах, хэнд өгөх, байр орон сууцыг барьсан этгээд, эсхүл худалдан борлуулах этгээдэд хэрхэн шилжүүлэх нь тодорхой бус, талуудын хэн альны тайлбарласнаар нэхэмжлэгч орон сууцтай болоход чиглэсэн тодорхой үүрэг үүссэн хэлцэл байгуулагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
9. Мөн түүнчлэн, даалгавар, эсхүл зуучлалын үүрэг хүлээж мөнгийг дансаараа авч бусдад шилжүүлсэн гэх хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж тухайлан зааснаар хариуцагч үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй.
10. Дээр дурдсанаар, талуудын хооронд үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буц шаардах эрхтэй:, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Н******* нь хариуцагч Б.Э*******ээс 104,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э*******ээс 104,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Н*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамж 677,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА