| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/01320/И |
| Дугаар | 191/ШШ2025/07120 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/07120
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Д.Батхуяг, шүүгч А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ********* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ******* тоотод бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг, ****** хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******/РД:*******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ****** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг, ******* хаягт оршин суух, Сумчин овогт *******гийн /РД:/,
Хариуцагч: Төв аймаг, З*******тоотод бүртгэлтэй ч, Баянгол дүүрэг, ******** тоотод оршин суух, Сумчин овогт гийн /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******* тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт *******базарын /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж.******* нарын хооронд 2017.05.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Ж.*******, хариуцагч Б. нарын хооронд 2021.10.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаарт бүртгэлтэй байсан) 700 м.кв газрын 677 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.*******ийн нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,
Нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газарт хариуцагч Д.гийн хийж суурилуулсан ариутгах татуургын шугам буюу бохирын худгийг уг нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газраас албадан чөлөөлүүлэх, хариуцагч Д.гээс нийт 1,393,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Х.аас гэм хорын хохиролд 967,914 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, хариуцагч Ж.*******, Б., Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь 2022.03.30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* надад Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэд байрлах нэгж талбарын дугаар бүхий 700 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газрын алба надтай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, газар эзэмших эрхийн 000655817 дугаартай гэрчилгээ олгосон. Миний эзэмшдэг дээр дурдсан газраас ертөнцийн зүгээр баруун талд миний нөхөр Ө. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 8 сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжаар нэгж талбарын 18650326031690 дугаар бүхий 700 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Анх энэ хоёр газрыг Р.Баярмаагаас шүүхийн шийдвэрийн дагуу бид 2016 онд шилжүүлж авсан байсан. Ертөнцийн зүгээр зүүн талд иргэн Ж.******* мөн газар эзэмшдэг. Гэтэл 2017 оны 5 дугаар сард иргэн Ж.******* манай гэрт нөхрийн хамт ирж уулзахдаа чи өөрийн газраа миний нэр дээр шилжүүлчих, оронд нь би танай нөхөр Ө.гийн эзэмшиж байгаа газрын баруун талд байрлах Э. гэж хүний эзэмшиж байгаа газрыг чиний нэр дээр шилжүүлж өгье. Уг асуудлыг миний дүүгийн найз Х. гэдэг хүн зохицуулж өгнө гэсэн санал тавьсан бөгөөд бид зөвшөөрсөн. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би Ж.*******тэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж түүнээс ямар нэг төлбөр авахгүйгээр уг газраа түүнд шилжүүлсэн. Х. тухайн үедээ бид хоёрт "Би Сүхбаатар дүүргийн Газрын албанд танил талтай. Танай нөхрийн эзэмшиж байгаа газрын баруун талын газрыг Э. гэдэг хүн эзэмшдэг" гэж хэлээд газар эзэмших эрхийн гэрчилгээг кадастрын зургийн хамт бидэнд харуулсан. Мөн Х. нь тухайн үед нөхөр бид хоёрт Би одоо Газрын алба руy Б.*******ээс Ж.******* рүү газар шилжүүлэх тухай, мөн Э.ас Б.******* рүү газар шилжүүлэх тухай материалуудыг оруулах гэж байна. Э.ас Б.*******т газар шилжүүлэх тухай материалд Б.*******ээр гарын үсэг зуруулах шаардлага байхгүй, таньдаг хүн байгаа учраас шууд шилжүүлчихнэ гэж хэлж байсан. Гэтэл Х. нь Б.*******ийн газар эзэмших эрхийг Ж.*******д шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн атлаа иргэн Э.Баттулгын газар эзэмших эрхийг Б.******* миний нэр дээр шилжүүлэх асуудлыг зориуд шийдвэрлэхгүй орхигдуулсан бөгөөд тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон. Одоо миний авахаар тохирсон газарт 2021 оны намраас өөр хүмүүс барилга барьж эхэлсэн бөгөөд энэ талаар Ж.*******гээс асуухад мэдэхгүй гэдэг бөгөөд Б.******* би нэгэнт тохирсон газраа авч чадаагүй учраас эзэмшиж байсан газраа түүнээс буцааж авъя гэхээр Ж.******* нь "Би буцааж өгөхгүй, би танай газрыг авахын тулд Х.т мөнгө төлсөн, түүнтэй уулзаж чадахгүй байна, олдохгүй байна" гэсэн үндэслэлгүй тайлбар хэлдэг. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл Ж.*******, Х. нар анхнаасаа бусдын /Э.Баттулгын/ эзэмшиж байгаа газрыг миний нэр дээр шилжүүлэхгүй, мөн Б.******* миний эзэмшиж байгаа газрыг үнэ хөлс төлөхгүйгээр авах гэсэн санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлэхдээ биднийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.******* миний эзэмшиж байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэд байрлах нэгж талбарын дугаартай, 700 мкв талбай бүхий зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулан Ж.*******гийн нэр дээр шилжүүлж, уг гэрээгээр халхавчлан намайг залилж хохирол учруулсан нь тодорхой харагдана. Тиймээс Б.******* би иргэн Ж.*******, Х. нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн байгууллагад залилах гэмт хэргийн улмаас хохирсон тухай гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан. Уг гомдлыг цагдаагийн байгууллага шалгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3671 дугаартай тогтоолоор иргэн Б.*******ийн гаргасан бүртгэлийн СБ1-7567 дугаартай гэмт хэргийн талаархи гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэртээ ...Б.******* нь өөрт нь газар шилжүүлж өгнө хэмээн Х.т итгэж улмаар хохирсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Харин гомдол гаргагч Б.******* өөрийн эрхээ хамгаалуулахаар иргэний журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй ..." гэж дүгнэсэн байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар дээрх этгээдүүдийн хамтын үүрэг хуульд зааснаар үүсч байгаа бөгөөд "нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэсэн нь гэм хорыг учруулахад нөлөөлсөн тэдний оролцоог үл харгалзан гэм хорын хохирлыг тэнцүү хэмжээнд хариуцуулахыг хуулиар тогтоожээ. Иймд хариуцагч Ж.*******, Х. нар 2017 оны 5 сарын 15-ны өдөр Б.*******, Ж.******* нарын хооронд байгуулагдсан "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-гээр халхавчлан Б.******* намайг хуурч улмаар Ж.******* ямар ч үнэ хөлс төлөхгүйгээр миний газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч гэм хор учруулсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар уг гэрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Б.*******, Ж.******* нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэгч Б.*******ийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа тохиолдолд уг хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл болох Ж.*******, Б. нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд Ж.*******, Б. нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэгч Б.*******ийн миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эцсийн байдлаар буюу /2025.03.10/ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ихэсгэсэн шаардлагадаа:
1.2. Хариуцагч Ж.*******, Б. нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: А) Нэхэмжлэгч Б.******* надад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016.08.16-ны өдрийн А/303 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, хуучнаар нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (одоо нэгж талбарын дугаарт бүртгэлтэй), 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Миний эзэмшдэг дээр дурдсан газраас ертөнцийн зүгээр баруун талд нь миний нөхөр Ө. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016.08.16-ны өдрийн А/303 дугаар захирамжаар нэгж талбарын 18650326031690 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг бол ертөнцийн зүгээр зүүн талд нь хариуцагч Д. нэгж талбарын 1462705432 дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын 18650326052645 дугаарт бүртгэлтэй) газрыг эзэмшдэг бөгөөд түүний эхнэр нь хариуцагч Ж.******* юм. Гэтэл 2017 оны 05 сард хариуцагч Ж.******* Баянгол дүүрэг, ******* тоотод байрлах манай гэрт өөрийн нөхөр буюу хариуцагч Д.гийн хамт ирж манай нөхөр Ө. бид хоёртой анх удаа уулзсан бөгөөд тийнхүү уулзахдаа Б.*******ээ чи өөрийн эзэмшиж байгаа газраа миний нэр дээр шилжүүлчих, оронд нь би танай нөхөр Ө.гийн эзэмшиж байгаа газрын баруун талд байрлах Э. гэх хүний эзэмшиж байгаа газрыг чиний нэр дээр шилжүүлж өгье. Уг асуудлыг миний дүүгийн найз Х. гэдэг хүн зохицуулж өгнө гэсэн санал тавьсан бөгөөд нөхөр бид хоёр уг саналыг нь хүлээн зөвшөөрч 2017.05.15-ны өдөр би Ж.*******тэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г бичгээр байгуулан түүнээс ямар нэгэн төлбөр авалгүйгээр уг газар эзэмших эрхээ түүнд шилжүүлсэн. Ж.******* нь дээр дурдсан газрыг 2017.05.15-ны өдөр надаас шилжүүлж авахын өмнөхөн Х. гэдэг хүнийг манай нөхөр Ө. бид хоёртой уулзуулсан бөгөөд Х. нь тухайн үед бид хоёрт"... Би Сүхбаатар дүүргийн Газрын албанд танил талтай. Танай нөхрийн эзэмшиж байгаа газрын баруун талын газрыг Э. гэдэг хүн эзэмшдэг ... гэж хэлээд газар эзэмших эрхийн гэрчилгээг кадастрын зургийн хамт бидэнд харуулсан бөгөөд уг баримт бичгээс харахад уг газар нь иргэн Энхбаатарын /РД: АЯ97120403/ гэдэг хүний эзэмшиж байгаа Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын 18650326020713 дугаар бүхий манай нөхөр Ө.гийн эзэмшиж буй газартай зэрэгцээ 700 м.кв газар байсан. Мөн Х. нь тухайн үед нөхөр бид хоёрт Би одоо Газрын алба руу Б.*******ээс Ж.******* рүү газар шилжүүлэх тухай, мөн Э.ас Б.******* рүү газар шилжүүлэх тухай материалуудыг оруулах гэж байна. Э.ас Б.*******т газар шилжүүлэх тухай материалд Б.*******ээр гарын үсэг зуруулах шаардлага байхгүй, таньдаг хүн байгаа учраас шууд шилжүүлчихнэ гэж хэлж байсан. Гэтэл Х. нь Б.*******ийн газар эзэмших эрхийг Ж.*******д шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн атлаа Э.Баттулгын газар эзэмших эрхийг Б.******* миний нэр дээр шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхгүй өнөөдрийг хүргэсэн. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Б.******* би хариуцагч Х.ын надад хэлсэн үгэнд итгэж ноцтой төөрөгдсөний улмаас хариуцагч Ж.*******тэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан тул ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.
Б) Нэхэмжлэгч Б.******* би тийнхүү Х.ын үгэнд итгэж ноцтой төөрөгдсөний улмаас хуучнаар нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхээ 2017.05.15-ны өдөр Ж.*******д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлснээс хойш 2021 оны 09 сарыг хүртэлх хугацаанд Ж.*******, Х. нар нь нэгж талбарын 18650326020713 дугаарт бүртгэлтэй, иргэн Э.Баттулгын газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Тиймээс 2021 оны 09 сарын сүүлчээр миний нөхөр Ө. хариуцагч Ж.*******тэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах гэрт нь очиж уулзан түүнд Та миний эхнэр Б.*******т шилжүүлэхээр тохирсон газраа өгөөгүй учраас танаас эзэмшиж байсан газраа буцааж авъя" гэхэд Ж.******* Би танай газрыг авахын тулд Х.т мөнгө төлсөн. Тиймээс буцааж өгөх боломжгүй. Та нар энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн байдаг. Ингээд Б.******* би 2021.11.17-ны өдөр Ж.*******, Х. нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст залилах гэмт хэргийн улмаас хохирсон тухай гомдол гаргасан боловч тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021.12.20-ны өдрийн 3671 дугаартай тогтоолоор Б.******* нь өөрт нь газар шилжүүлж өгнө" хэмээн Х.т итгэж улмаар хохирсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэн миний гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар би хариуцагч Ж.*******, Х. нарт холбогдуулан Б.*******, Ж.******* нар 2017.05.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, Б.******* миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хуучнаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.03.30-ны өдөр гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлд 2022.04.06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн. Харин уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох хуучнаар нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (одоо нэгж талбарын дугаарт бүртгэлтэй) газар эзэмших эрхийг өөрийн төрсөн охин гийн д үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг 2021.10.15-ны өдөр байгуулж, мөн өдөртөө Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг Б.гийн нэр дээр гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2021.12.22-ны өдрийн А/466 дугаар захирамжаар Ж.*******гийн эзэмшиж байсан хуучнаар нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.д шилжүүлж, газар эзэмших эрхийн 0000046055 дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон болох нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.******* нь 2021 оны 09 сарын сүүлчээр манай нөхөр Ө. түүнтэй уулзаж миний газрыг буцаах өгөхийг шаардсанаас хойш удалгүй 2021.10.15-ны өдөр өөрийн төрсөн охин Б.д тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн нь газрыг маань буцааж өгөх зорилгогүй, охин Б.г шударга эзэмшигч болсон мэт харагдуулах дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарахаар байна. Түүнчлэн 3 дугаар хавтаст хэргийн 82-91 дүгээр хуудсанд байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчдийн 2024.01.05-ны өдрийн 2024/02 дугаартай дүгнэлтэд: "... Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023.11.07-ны өдрийн мэдээллээс үзэхэд нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаар бүхий 699 м.кв талбайтай газрыг 2017.06.06-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэн иргэн Ж.*******гийн нэр дээр бүртгэсэн байна. Нэгж талбарын 1462705648 (хуучин нэгж талбарын дугаар 18650326073683) дугаар бүхий 699 м.кв талбайтай газрыг 2018.02.14-ний өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэн Ж.*******гийн нэр дээр бүртгэсэн байх бөгөөд 2021.10.15-ны өдөр иргэн Ж.*******гээс газар эзэмших эрхийг шилжүүлэн иргэн Б.гийн нэр дээр бүртгэсэн байна. Харин Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй иргэн Б.гийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 1462705648 (хуучин нэгж талбарын дугаар 18650326073683) дугаар бүхий 699 м.кв талбайтай газрын хувийн хэргийн материалд Нийслэлийн тойргийн нотариатчийн 2021.10.15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд иргэн Ж.*******гийн эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Б.д шилжүүлсэн байна.
Гэтэл уг газрын зүүн талд байрлах нэгж талбарын 1462705648 (хуучин нэгж талбарын дугаар 18650326073683) дугаартай газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн мэдээллийн санд бүртгэсэн байна ... гэж, мөн 3 дугаар хавтаст хэргийн 134-141 дүгээр хуудсанд байгаа тус газрын шинжээчдийн 2024.06.17-ны өдрийн 2024/23 дугаартай нэмэлт дүгнэлтэд: "... Тус дүүргийн ****** зусланд иргэн Ж.******* нь нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.д шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний эрх шилжүүлэх өргөдлийг бүртгэх явцад Ж.*******гийн эзэмшлийн нэгж талбарын 1462705648 (хуучин нэгж талбарын дугаар 18650326073683) дугаар бүхий газартай солигдож газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн байна ... гэж тус тус тусгажээ. Дээрхээс үзэхэд 2021.10.15-ны өдөр Ж.*******, Б. нарын дүр үзүүлэн хийсэн нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаарт бүртгэлтэй газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021.12.22-ны өдрийн А/466 дугаар захирамжаар нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрыг эзэмших эрхийг Б.д олгосон боловч Газрын кадастрын мэдээллийн санд Б.гийн уг газар эзэмших эрхийг бүртгэхдээ нэгж талбарын 1462705648 (хуучин нэгж талбарын дугаар 18650326073683) дугаарт бүртгэлтэй, Ж.*******гийн эзэмшдэг бас нэг өөр газрыг нь андуурч Б.гийн нэр дээр бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б. нь нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаарт бүртгэлтэй газрыг Газрын кадастрын мэдээллийн санд болон газар дээр нь бодитойгоор эзэмшээгүй байх тул ...өөрийгөө уг газрыг шударгаар эзэмшиж байгаа гэсэн түүний тайлбар үндэслэлгүй болох нь харагдана. Тиймээс хариуцагч Ж.******* бид хоёрын 2017.05.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл учраас уг хэлцлийн үндсэн дээр хариуцагч Ж.*******, хариуцагч Б. нарын 2021.10.15-ны өдөр дүр үзүүлэн хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь мөн л хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд хариуцагч Ж.*******, хариуцагч Б. нарын 2021.10.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр бусдад шилжсэн газар эзэмших эрхийг минь надад буцаан шилжүүлж, Б.******* миний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү.
1.3. Хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021.12.22-ны өдрийн А/466 дугаартай захирамжаар нэгж талбарын 1462705432 (хуучин нэгж талбарын дугаар 18650326052645) дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрын эзэмших эрхийг хариуцагч Д.д олгосон байна. Тэгвэл 3 дугаар хавтаст хэргийн 82-91 дүгээр хуудсанд байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчдийн 2024.01.05-ны өдрийн 2024/02 дугаартай дүгнэлтэд: "... Ажлын хэсэг 2023.11.03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.*******, Б., Д. нарын хашаалсан гэх газрыг хэмжихэд 1473 м.кв талбайтай, хашаан дотор ариутгах татуургын шугамын худаг 1, байшин 115 м.кв талбайтай байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023.11.07-ны өдрийн мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд дараах байдалтай байна. Үүнд: Иргэн Ж.*******гийн эзэмшлийн нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаар бүхий газартай ариутгах татуургын шугамын худаг, хашаалсан газар 692 м.кв, байшин 23 м.кв талбайгаар,
Иргэн Д.гийн эзэмшлийн нэгж талбарын 1462705432 дугаар бүхий газартай байшин 92 м.кв, хашаалсан газар 689 м.кв талбайгаар тус тус давхцаж байх бөгөөд иргэн Б.гийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 1462705648 (хуучин нэгж талбарын дугаар 18650326073683) дугаартай газартай давхцалгүй байна. (Хавсралт 3)... гэж дүгнэсэн байна. Дээрхээс үзэхэд нэгж талбарын 1462705432 дугаарт бүртгэлтэй газрын эзэмшигч буюу хариуцагч Д. нь уг газартаа 115 м.кв талбайтай байшин барихдаа уг байшингийн 23 м.кв-ыг нь нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшиж байсан буюу одоо Ж.*******гийн эзэмшиж буй нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаарт бүртгэлтэй газартай давхцуулж барьсан, мөн нэгж талбарын 1462705432 дугаарт бүртгэлтэй газарт барьсан байшингийнхаа ариутгах татуургын шугам буюу бохирын худгийг нэгж талбарын дугаарт бүргэлтэй газарт хийж суурилуулсан байна. Нэхэмжлэгч би өөрийн эзэмшиж байсан буюу одоо хариуцагч Ж.*******гийн эзэмшиж буй нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулах, мөн нэгж талбарын дугаар бүхий газар руу орж баригдсан барилгын доод газрын зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудаар зохих хэмжилт, үнэлгээг хийлгэсэн юм. Тодруулбал газрын кадастрын Классик Лэнд ХХК-иар 2024.04.29-ний өдөр нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын хэмжилтийг хийлгэхэд нэгж талбар руу орж баригдсан барилгын талбайн хэмжээг 25 м.кв гэж тодорхойлсон. Мөн хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024.05.01-ний өдрийн 163 дугаартай үнэлгээгээр нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаарт бүртгэлтэй газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 2024.04.29-ний өдрийн байдлаар 35.700.000 төгрөг, мөн нэгж талбарын дугаар бүхий газар руу орж баригдсан барилгын доорх 25 м.кв талбайтай газрын зах зээлийн үнэ цэнийг 1.275.000 төгрөг буюу 1 м.кв газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 51,000 төгрөг болохыг тус тус тодорхойлсон. Гэхдээ Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын шинжээчдийн 2024.01.05-ны өдрийн 2024/02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ж.*******гийн эзэмшлийн нэгж талбарын (хуучин нэгж талбарын дугаар ) дугаар бүхий газартай Д.гийн эзэмшлийн нэгж талбарын 1462705432 дугаар бүхий газарт барьсан байшин нь 23 м.кв талбайгаар давхацсан гэж дүгнэсэн болно. Тэгвэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024.05.01 -ний өдрийн 163 дугаартай үнэлгээгээр нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн 1 м.кв газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 51,000 төгрөгөөр тодорхойлсон тул дээр дурдсан нэгж талбарын дугаар бүхий газар руу орж баригдсан барилгын доорх 23 м.кв талбайтай газрын зах зээлийн үнэ цэнэ нь 1,173,000 төгрөг болж байна. Мөн нэхэмжлэгчээс Классик Лэнд ХХК-д газрын кадастрын ажлын хөлсөнд 120,000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д газрын үнэлгээний ажлын хөлсөнд 100,000 төгрөгийг тус тус төлсөн болно. Тиймээс шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж.******* нарын 2017.05.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г, мөн хариуцагч Ж.*******, хариуцагч Б. нарын 2021.10.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаарт бүртгэлтэй байсан) 700 м.кв газрын шударга эзэмшигч Б.******* би уг газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Д.гээс уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй юм. Иймд нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газарт хариуцагч Д.гийн хийж суурилуулсан ариутгах татуургын шугам буюу бохирын худгийг уг нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газраас албадан чөлөөлж, хариуцагч Д. нь өөрийн эзэмшлийн, нэгж талбарын 1462705432 дугаарт бүртгэлтэй газарт 115 м.кв байшин барихдаа уг байшингийн 23 м.кв-ыг нь нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газартай давхцуулж барьсан тул уг 23 м.кв газрын зах зээлийн үнэд 1,173,000 төгрөг, нэхэмжлэгчээс газрын үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 100,000 төгрөг, газрын кадастрын ажлын хөлсөнд төлсөн 120,000 төгрөг, нийт 1,393,000 төгрөгийг хариуцагч Д.гээс гаргуулан нэхэмжлэгч Б.******* надад олгуулж өгнө үү.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.******* надаас хариуцагч Ж.*******, Б., Д. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаарт бүртгэлтэй байсан) 700 м.кв газрын 677 м.кв газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.*******ийн миний нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаж өгөхийг шүүхээс хүсч байна.
1.4. Хариуцагч Х.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Х. нь өөртөө ашиг олох зорилгоор, тухайн үед иргэн Энхбаатарын (РД: АЯ97120403)-ын эзэмшиж байсан, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, хуучнаар нэгж талбарын 18650326020713 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрыг эзэмших эрхгүй, мөн газар эзэмшигч Э.Баттулгыг төлөөлөх бүрэн эрхгүй атлаа уг газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.******* надад Би одоо Газрын алба руу Б.*******ээс Ж.******* рүү газар шилжүүлэх тухай, мөн Э.ас Б.******* рүү газар шилжүүлэх тухай материалуудыг оруулах гэж байна. Э.ас Б.*******т газар шилжүүлэх тухай материалд Б.*******ээр гарын үсэг зуруулах шаардлага байхгүй, таньдаг хүн байгаа учраас шууд шилжүүлчихнэ гэж худал хэлж ноцтой төөрөгдөлд оруулсны улмаас нэхэмжлэгч Б.******* намайг хариуцагч Ж.*******тэй 2017.05.15-ны өдөр нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаарт бүртгэлтэй байсан) 700 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх хүчин төгөлдөр бус хэлцэл хийх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тиймээс би хариуцагч Х.аас дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан шууд бус хохирол буюу гэм хорын хохирлоо түүнээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч гэм буруутай Х.аас гэм хорын хохиролд буюу нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардалд төлсөн 967,914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т надад олгуулж өгнө үү. Иймд,
а/ нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж.******* нарын хооронд 2017.05.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Ж.*******, хариуцагч Б. нарын хооронд 2021.10.15-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаарт бүртгэлтэй байсан) 700 м.кв газрын 677 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.*******ийн нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү.
б/ Нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газарт хариуцагч Д.гийн хийж суурилуулсан ариутгах татуургын шугам буюу бохирын худгийг уг нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газраас албадан чөлөөлж өгнө үү.
в/ Хариуцагч Д. нь өөрийн эзэмшлийн, нэгж талбарын 1462705432 дугаарт бүртгэлтэй газарт 115 м.кв байшин барихдаа уг байшингийн 23 м.кв-ыг нь нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаарт бүртгэлтэй байсан) газартай давхцуулж барьсан тул уг 23 м.кв газрын зах зээлийн үнэд 1,173,000 төгрөг, нэхэмжлэгчээс газрын үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 100,000 төгрөг, газрын кадастрын ажлын хөлсөнд төлсөн 120,000 төгрөг, нийт 1,393,000 төгрөгийг хариуцагч Д.гээс гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгуулж өгнө үү.
г/ Хариуцагч Х.аас гэм хорын хохиролд буюу нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардалд төлсөн 967,914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгуулж өгнө үү гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид маргаантай асуудлаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.д холбогдуулан, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газарт хариуцагч Д.гийн хийж суурилуулсан ариутгах татуургын шугам буюу бохирын худгийг уг нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газраас албадан чөлөөлүүлэх,
мөн 23 м.кв газрын зах зээлийн үнэд 1,173,000 төгрөг, нэхэмжлэгчээс газрын үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 100,000 төгрөг, газрын кадастрын ажлын хөлсөнд төлсөн 120,000 төгрөг, нийт 1,393,000 төгрөгийг гаргуулах тухай,
Хариуцагч Х.т холбогдуулан, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардалд төлсөн 967,914 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах нөхцөлүүдээр харилцан тохирч 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээгээр дараах нөхцөлийг харилцан тохирчээ. Үүнд:
а/ Хариуцагч Д. нь өөрийн эзэмшлийн, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын 1462705432 дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаар 18650326052645), 700 м.кв газарт 115 м.кв байшин барихдаа уг байшингийн 25 м.кв-ыг нь нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшиж байсан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаар ) газартай давхцуулж барьсан, мөн хариуцагч Д. нь нэгж талбарын 1462705432 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газарт барьсан 115 м.кв байшингийнхаа ариутгах татуургын шугам буюу бохирын худгийг нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газарт хийж суурилуулсан байдаг.
Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшиж байсан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрын зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулах, мөн нэгж талбарын дугаар бүхий газартай давхцуулж барьсан барилгын доод газрын болон уг газарт суурилуулсан ариутгах татуургын шугам буюу бохирын худгийн орчны газрын зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудаар зохих хэмжилт, үнэлгээг хийлгэсэн.
Тодруулбал газрын кадастрын "Эрхэс гео инженеринг ХХК-иар нэгж талбарын дугаар бүхий газрын байршлын кадастрын хэмжилтийг хийлгэхэд нэгж талбар руу орж баригдсан барилгын талбайн хэмжээг 25 м.кв, нэгж талбарт хийж суурилуулсан ариутгах татуургын шугам буюу бохирын худгийн орчны газрын хэмжээг 36 м.кв буюу нийт 61 м.кв гэж тодорхойлсон.
Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 163 дугаартай үнэлгээгээр нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрын зах зээлийн үнэ цэнийг 2024.04.29-ний өдрийн байдлаар 35,700,000 төгрөг, мөн нэгж талбарын дугаар бүхий газар руу орж баригдсан барилгын доорх 25 м.кв газар болон нэгж талбарын дугаар бүхий газарт хийж суурилуулсан бохирын худгийн орчны 36 м.кв газар, нийт 61 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг 3,111,000 (Гурван сая нэг зуун арван нэгэн мянга) төгрөг буюу 1 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг 51,000 (Тавин нэгэн мянга) төгрөг болохыг тодорхойлсон.
б/ Зохигч талууд харилцан ярилцаад дараах тохиролцоонд хүрэв.
Үүнд: Хариуцагч Д. нь нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газартай давхцуулж барьсан 25 м.кв газар, мөн уг газарт хийж суурилуулсан ариутгах татуургын шугам буюу бохирын худгийн орчны 36 м.кв газар буюу нийт 61 м.кв газрын зах зээлийн үнэд тооцон 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******ийн ХААН банкин дахь 5022178299 дугаартай дансанд шилжүүлнэ,
-Хариуцагч Ж.*******, Б. нар нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаар ), 700 м.кв газрын 61 м.кв газрыг эзэмших эрхийг өөртөө үлдээж, үлдэх хэсэг болох 639 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.*******т буцаан шилжүүлнэ.
-Хариуцагч Ж.*******, Б. нар нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаар ), 700 м.кв газрын 639 м.кв газрыг нэхэмжлэгч Б.*******т буцаан шилжүүлэх болсонтой холбогдуулан хариуцагч Х. нь 5,000,000 (Таван сая) төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хариуцагч Ж.*******гийн ХААН банкин дахь 5041134859 дугаартай дансанд шилжүүлнэ.
Эвлэрлийн гэрээнд:
1. Эрхэс гео инженеринг ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаар ), 700 м.кв газрын байршлын кадастрын зургийн эх хувь, 1 хуудас,
2. Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2024.05.01-ний өдрийн 163 дугаартай үнэлгээний материалын эх хувь, 25 хуудас буюу нийт 26 (Хорин зургаа) хуудас баримт бичгийг хавсаргав гэжээ.
Зохигчид маргаантай асуудлыг харилцан тохиролцож, тодорхой нөхцөл тохирон эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Ж.*******, Д., Б., Х. нар нь 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээгээр,
а/ Хариуцагч Д. нь нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газартай давхцуулж барьсан 25 м.кв газар, мөн уг газарт хийж суурилуулсан ариутгах татуургын шугам буюу бохирын худгийн орчны 36 м.кв газар буюу нийт 61 м.кв газрын зах зээлийн үнэд тооцон 2,500,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******ийн ХААН банкин дахь 5022178299 дугаартай дансанд шилжүүлэх,
б/ Хариуцагч Ж.*******, Б. нар нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаар ), 700 м.кв газрын 61 м.кв газрыг эзэмших эрхийг өөртөө үлдээж, үлдэх хэсэг болох 639 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.*******т буцаан шилжүүлэх,
в/ Хариуцагч Ж.*******, Б. нар нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаар ), 700 м.кв газрын 639 м.кв газрыг нэхэмжлэгч Б.*******т буцаан шилжүүлэх болсонтой холбогдуулан хариуцагч Х. нь 5,000,000 (Таван сая) төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хариуцагч Ж.*******гийн ХААН банкин дахь 5041134859 дугаартай дансанд шилжүүлэх гэсэн үндсэн нөхцөлүүдээр харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг биелүүлэх, зохигчид тухайн маргаантай асуудлаар харилцан тохирч, эвлэрсэнтэй холбогдуулан энэхүү Тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1.б-д заасан Хариуцагч Ж.*******, Б. нар нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй (хуучин нэгж талбарын дугаар ), 700 м.кв газрын 61 м.кв газрыг эзэмших эрхийг өөртөө үлдээж, үлдэх хэсэг болох 639 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.*******т буцаан шилжүүлэхэд холбогдох бүртгэлүүдийг хуульд заасан журмын дагуу бүртгэхийг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+70,200+27,780/ 168,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардлын 50 хувьд ногдох 483,957 төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувьд ногдох 84,090 төгрөг, нийт 568,047 төгрөгийг хариуцагч тус бүрт тэнцүү хариуцуулж, Ж.*******, Б., Д., Х. нараас тус бүр 142,011 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ
А.МӨНХЗУЛ