| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/10098/И |
| Дугаар | 191/ШШ2026/03345 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Төрийн өмчлөлийн хувьцаа ноогдол хувийг хувьчлах, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/03345
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо Цагдаагийн хотхон 240 дүгээр байр 18 тоотод оршин суух, Онход овогт Содномбалжирын Чинбат /регистрийн дугаар: РЭ60122600/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: *********** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/ нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Б.*******, Д.*******, хариуцагч Б.*******ийн өмгөөлөгч , гуравдагч этгээд Бизнесийн оргил ХЗХ-ний төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2018 онд орон сууц авч амьдран суух зорилгоор нөхрийнхөө тэтгэвэрт гарсны нэг удаагийн буцалтгүй тусламжийн 13,000,000 төгрөгийг, хүүхдүүдийн өгсөн 10,000,000 төгрөгтэй нийлүүлээд одоогийн амьдарч байгаа ************** тоотод байрлах **** кв.м байрыг 23 сая төгрөгөөр гэрээ байгуулан, худалдан авсан юм.
Гэрээг 2018.01.08-ны өдөр хийж, байрны түлхүүрээ авч, 2018.01.09-нд байрандаа орсон, түүнээс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Тухайн үед бусад айлуудын засвар дуусаагүй байсан учраас бүх айлуудын гэрчилгээг нь хамтад нь гаргаж өгнө гээд хойшлуулсан. Бүх айлуудын засвар дуусаж, айлууд байрандаа орж гүйцэхээр нь байрныхаа гэрчилгээг гаргуулахаар Б.*******оос асуухад "Ордер гараагүй байна хүлээж бай гэсэн хариу өгсөн.
Гэтэл корона вирус гарч эхэлсэн, Б.******* нэг хүн маань гадагшаа гарч яваад хөл хорионд орчихоод Монгол ирж чадахгүй байна гээд хүлээлгэсэн. Хөл хорио тавигдсан ч" ирээгүй байна, зун ирнэ, зун дуусаад асуухаар намар ирнэ, намар нь асуухаар өвел ирнэ, одоо удахгүй ирнэ, хүрээд ирнэ" гэх мэтээр аргацаасаар өдийг хүрлээ.
Миний зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн тул ******** 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгч нь ********* тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.******* нь "...тус байрны ордерыг Д.******* өөрийн нэр дээр гаргасан... хэмээн хариу тайлбар өгсөн учир хамтран хариуцагчаар Д.*******ыг оролцуулахаар хүсэлт гаргасан.
Иймд хамтран хариуцагчаар Д.*******ыг оролцуулах хүсэлт гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар тодруулж байна. Үүнд:
"********нэг өрөө орон сууцны өмчлөгч нь болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах тухай" гэж тодруулж байна гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Д.*******: ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, нарт холбогдох, ******* м.кв нэг өрөө дугаартай орон сууцны өмчлөгч нь болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Д.******* нарт холбогдох ******** нэг өрөө дугаартай орон сууцны өмчлөгч нь болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,950 төгрөгийн 136,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 136,475 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Б.*******, Д.******* нараас 136,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА