Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 964

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Иргэний нэхэмжлэгч Г.Батцэцэг,   

Шүүгдэгч Б.Онарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оюунмаад холбогдох эрүүгийн 1806018201178 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Б.Онь 2018 оны 02 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март худалдааны төв дотор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Хас банкнаас Солонгос улсын 1.068.000 воныг солиулахад теллер Г.Батцэцэг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийсний улмаас воныг 1.680.000 вон гэж андууран худалдан авч 1.297.440 төгрөгийг илүү өгсөнийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.                                               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оюунмаад холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Б.Онь алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсагы улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Л.Төмөрцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай Хас банкны И-Март тооцооны төвд 2018.02.17-ны өдөр 19:45 цагийн үед МЖ87092807 регистрийн дугаартай Б.Оюумаа гэх эмэгтэй хүн теллер Батцэцэгт 1.068.000 вон /БНСУ-ын мөнгөн тэмдэгт/ солиулахаар өгсөн. Теллер Батцэцэг алдаа гаргаж 1.068.000 воныг 1.680.000 вон гэж тооцон 1 воныг 2.12 төгрөгөөр бодож нийт 3.561.600 төгрөгийг сольж өгсөн. Алдаатай гүйлгээ хийснийг ажил тарах үе буюу 22.00 цагийн үед Батцэцэг өөрөө мэдэж нягтлан бодогч Жаргаланд мэдэгдсэн. Баримт дээрх Оюумаагийн 99838352 дугаар руу залгаад холбогдож чадаагүй. 2018.02.19-ний өдөр манай тооцооны төвийн захирал Жавхлан дээрхи дугаараар холбогдоход Оийн нөхөр гэх хүн "би өөрөө гүйлгээ хийгээгүй болохоор яг хэдэн төгрөг өгч, авсан талаар мэдэхгүй байна" гэж хэлсэн. Оюумаатай 99794365 дугаарын утсаар холбогдож ярихад "бид нар Солонгосоос ирсэн даруйдаа танай банкинд воноо солиулсан, яг хэдэн вон солиулснаа мэдэхгүй байна" гэсэн. Хяналтын камерт О воноо тоолж өгөөд, төгрөг тоолж авч байгаа бичлэг байсан талаар хэлээд, зөрүү мөнгө өг, өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандах талаар сануулахад О2018.02.21-ний өдрийн дотор зөрүү мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх дансны дугаарыг авсан. Үүнээс хойш зөрүү мөнгө төлөөгүй ба утсаар холбогдож чадахгүй байсан учир өргөдөл гаргаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдөр 19-20 цагийн үед байхад тухайн эмэгтэй вон солиулая гээд нөхөр нь бололтой эрэгтэй хүний хэтэвчнээс вон гаргаж ирээд өөрөө болон нөхөртэйгээ 1-2 удаа тоолсон. Нөхөр нь тухайн үед зоосон мөнгө авах уу гэж асууж байсан. Тэгээд тухайн үед 50000 дэвсгэрт 20 ширхэг, 10000-ийн дэвсгэрт 6 ширхэг, 1000 дэвсгэрт 8 ширхэг ингээд нийт 1.068.000 вон байсныг тухайн үед би андуураад 1.680.000 вон гээд тухайн үеийн ханш 1 воныг 2 төгрөг 12 мөнгөөөр бодож нийт 3.561.600 төгрөгийг үйлчлүүлэгч эмэгтэйд өгч баримт зуруулж хүлээн авч, хүлээлгэн өгсөн байсан. Тухайн үед би баримтан дээр дэвсгэр тус бүрээр нь бичээгүй боловч бид нарын ажлыг хянаж байдаг камерт бичигдсэн байгаа. Ингээд би өөрийн буруутай үйлдлийг үйлчлүүлэгчийг гарч яваад 20-30 минутын дараа мэдсэн. Ингээд холбогдох ажилтанд хэлээд үйлчүүлэгч эмэгтэйн 99838352 гэсэн дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариуг өгч байсан. Тэгээд 22-23 цагийн хооронд дахин залгахад утас нь дуудаж байсан боловч авахгүй байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

-хохирогч байгууллагын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/

-эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, валют арилжааны маягт /хх-ийн 5-6/

-хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 7-8/

-иргэний нэхэмжлэгч Г.Батцэцэгийн дансны хуулга /хх-ийн 49-59/

 

Шүүгдэгч Б.Оюунмаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 02 сарын 17-ны өдөр өөрийн цуглуулсан 1.680.000 воныг солиулах гээд 19001917 лавпах утаснаас ажиллаж байгаа банк байгаа эсэхийг лавлаж асуусан. Цагаан сарын баяр болж Шинийн 2-ны өдөр байсан. Би тухайн үед Бөхийн өргөөний ойролцоо байсан болохоор лавлах ажилтан И-Март худалдааны төв дотор байлах Хас банк ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Үүний дагуу 19:20 цагийн үед нөхөр, хүүгийн хамт И-Март худалдааны төвийн 3-р давхарт байрлах Хас банкны салбарт очиж нөхөр Мөнхцогтоос 1.680.000 вон авч банкны теллерт өгч, 3.561.600 төгрөгөөр солиулсан. Мөнгө солиулахад теллер мөнгө тоолж ажлаа хийж байхдаа хажуу талын ажилчидтай ярилцаж, зураг авахуулж анхаарал сул байсан. 15 ммнут орчим болоод надад багцалсан мөнгө өгснийг аваад гарсан. 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр багцалсан байсан бусад нь задгайгаар өгсөн. Теллер өөрөө тоолох машинаар тоолохыг хараад авсан. Мөнгө солиулсны дараа худалдааны төвд 1 цаг орчим үйлчлүүлж, Цагаан сарын баярын бэлэг сэлт цуглуулсан. Дэлгүүр 22:00 цагийн үед хаах үед гарч явсан. Миний хувьд Солонгос улсын мөнгөн дэвсгэртийг сайн мэдэхгүй ба 1.680.000 вон солиулсан гэж бодож байна. Хэрэв миний буруу гэдэг нь тогтоогдож байгаа бол хохирол төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Мөн тухайн теллер эмэгтэйн ажлаа хийж гүйцэтгэж чадаагүйн улмаас яллагдагч болж мөн Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумаас 2 удаа ирж байна. Нэг удаагийн ирж, буцах зардалд 120.000 төгрөгний замын зардлаа төлүүлэх болно гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалын тухай: Б.Оюунмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1-р багийн тодорхойлолт, дипломны хуулбар /хх-ийн 30-32, 40, 44, 45-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Оюунмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь төлбөр тооцооны  алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Оийн төлбөр тооцооны  алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Б.О нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Хас банк нь өөрт учирсан хохирол болох 1.297.440 төгрөгийг алдаатай гүйлгээ хийсэн өөрийн ажилтан буюу тухайн хэргийн иргэний нэхэмжлэгч Г.Батцэцэгээс гаргуулан авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байна.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Батцэцэг нь 1.297.440 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Харин гэмт хэрэг үйлдэгдэхэд иргэний нэхэмжлэгч Г.Батцэцэгийн хариуцсан ажилдаа илт хайнга хандсан нь нөлөөлж Б.Онь илүү олгосон мөнгийг авч явсан байх учир Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар тухайн гэм хор учирхад хохирогч, иргэний нэхэмжлэгчийн буруутай байдлыг харгалзан шүүгдэгч Б.Оюунмаагийн хариуцах гэм хор, хохиролын хэмжээг тухайн үнийн дүнгийн 20 хувиар тооцон багасгаж 1.037.952 төгрөг болгон тооцох хууль зүйн үндэслэлтэй байх ба шудрага ёсны зарчимд нийцхээр байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ог алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалаж, шүүгдэгч Б.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлйийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас 1.037.952 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Батцэцэгт /РЮ89102761/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ