Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00491

 

 

 

2025          12            02                                                    

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ******* багийн нутагт байрлах, Тун гуан майнз констракшн ХХК-д холбогдох

*******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг  хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Номин-Эрдэнэ  нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь тус компанид 2023 оны 6 сараас одоог хүртэл Хятад гал тогоонд бэлтгэгчээр 2 жил гаруй ажилласан. Гэтэл Хятад гал тогооны ахлагчаас намайг ******* солигдож өдөр гараач, цагийг чинь өдрийн ээлжид гарснаар бүртгэчихье гэсний дагуу 2025 оны 7 дугаар сарын 03,09,19-ний өдрүүдэд өглөөний ээлжид гарч ажилласан. Гэтэл компанийн зүгээс намайг ээлж сольж, ирц буруу бүртгэсэн, үүнийгээ нуун дарагдуулсан гэж сануулах арга хэмжээ аваад улмаар ажлаас чөлөөлсөн. Миний бие ахлах тогоочийн хэлснээр ээлжээ сольж гарсан бөгөөд ирц бүртгэсэн нь Хятад ахлах тогоочийн хийсэн зүйл байтал надад хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.10-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах нь ажил олгогчийн үүрэг гэж заасан байтал ажил олгогч нь тайлбарлаж танилцуулаагүй ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Иймд шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч овогтой Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Борхүү овогтой Орхонтуяа нар нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эвлэрч *******д 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн тэтгэмж олгож, ******* нь ажилдаа буцаж орохгүй нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрэх саналтай байна гэв .  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Би компанийнхаа итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байна. Миний бие Золзаяатай харилцан тохиролцож эвлэрсэн. Одоо 4 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон. Шүүхэд эвлэрлийн талаар хүсэлт гаргасан байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч Тун гуан майнз констракшн ХХК-ны  гүйцэтгэх захирлын 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 190/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигчид 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эвлэрч *******д  ажилдаа буцаж орохгүй нөхцөлтэйгөөр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн тэтгэмж авч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч Тун гуан майнз констракшн ХХК-ны  гүйцэтгэх захирлын 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 190/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигчид  эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР