Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00495

 

 

 2025        12                02                                                 315/ШШ2025/00495

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар  би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ******* хороо *******, ******* байрлах ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн, ******* сум, ******* баг, *******ийн ******* тоотод оршин суух, *******гийн д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 422,506.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б. нь цахимаар авсан зээлийн төлөлт хийхгүй хугацаа хэтрүүлсэн тул 6000316364 тоот цахим зээлийн гэрээг цуцулж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар цахим зээлийн гэрээний үүрэгт 418,506.47 төгрөг нотариатын төлбөрт 24,000 төгрөг нийт 442,506.47 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* овогтой нь М Банкнаас 400,000 төгрөг зээлсэн. Түүнийгээ төлж барагдуула гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 -ийн нэхэмжлэлтэй Б. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 418,506.47 төгрөг нотариатын төлбөрт 24,000 төгрөг нийт 442,506.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,925 төгрөгийн тал хувь болох 6,962 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 6,962 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.гээс 6,962 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Банк  ХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. -ийн нэхэмжлэлтэй Б. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 418,506.47 төгрөг нотариатын төлбөрт 24,000 төгрөг нийт 442,506.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,925 төгрөгийн тал хувь болох 6,962 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 6,962 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.гээс 6,962 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Банк  ХК-нд  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                             Н.БАЯРБААТАР