Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00465

 

 

 

 2025        11                24                                                 

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар  би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* суманд байрлах, *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар оршин суух, ******* *******ид,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар оршин суух, *******ийн ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,790,682.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******, Б.******* нар нь тус банкны ******* тооцооны төвөөс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ЗГ202351306392 тоот зээлийн гэрээ байгуулан, 35,000,000 төгрөгийн зээлийг сарын 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд тэмээ-1, адуу-126 толгой, үхэр-101 толгой, хонь-374 толгой, ямаа-260 толгой, 5 ханатай гэр, мөнгөн эмээл, мөнгөн хазаар, нарны цахилгаан үүсгүүр зэргийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нар 2024 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулж хугацааг сунгуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2,479,949.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,701,407.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 103,170.27 төгрөг, нийт 7,284,528.07 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч нар нь үүргээ зөрчиж, 168 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 32,520,050.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,110,387.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 160,245.72 төгрөг, нийт 43,790,682.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Бат-Очир овогтой ******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эхнэр *******гийн хамт Хаан банкнаас малчны зээл авсан нь үнэн. Одоогийн байдлаар банкны зээлээ төлж барагдуулаагүй шалтгаан маань 2023-2024 оны цаг улирлын зудны байдлаас өөр дээрх тоо толгой мал маань үхэж хорогдсон. Мөн гэр бүлийн салалт үүсэж 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хурлаар орж бид хоорондоо тохиролцон  эхнэр ******* 3 хүүхдийг маань өөрийн нэр дээрээ авч, надаас машин болон гэрийг маань авахгүй, нэхэмжлэлд заасан 43,790,682.98 төгрөгийг хамтран төлөхгүй байхаар  болж шүүх хурлаар тогтоосон. Иймд учир нэхэмжлэлд заасан 43,790,682.98 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулах нь үнэн учир хүсэлтийг маань хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хаан Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 418,506.47 төгрөг нотариатын төлбөрт 24,000 төгрөг нийт 442,506.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,925 төгрөгийн тал хувь болох 6,962 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 6,962 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.*******оос 6,962 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан Банк  ХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1,  12******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хаан Банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 418,506.47 төгрөг нотариатын төлбөрт 24,000 төгрөг нийт 442,506.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,925 төгрөгийн тал хувь болох 6,962 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 6,962 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.*******оос 6,962 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан Банк  ХК-нд  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                             Н.БАЯРБААТАР