Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2026/00453

 

 

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2026/00453

Сэлэнгэ аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би

Нэхэмжлэгч: А******* к******* Б******* Х******* /РД:6*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц******* С******* /Ш******* сум * баг, орхон 5* тоот, РД:М*******, утас-9/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,303,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А******* к******* Б******* Х******* нь хариуцагч Ц.С*******т холбогдуулан 16,303,978 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.С******* нэхэмжлэлийн шаардлага 16,303,978 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А******* к******* Б******* Х*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С*******т холбогдох 16,303,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,470 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,735 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 119,735 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч А******* к******* Б******* Х*******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ