Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 316/ШШ2026/00461

 

 

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 316/ШШ2026/00461

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: С* аймаг, С******* сум, * дугар баг, С******* * дугаар хэсэг гудамж, 1* тоот хаягт оршин суух, Л******* Г******* /РД:М*******/-ын хүсэлттэй

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Л.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б******* 1980-аад оноос таньдаг байсан. 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз, дүү нарын хамт ирж, аав, ээжид минь гэр бүлийн хүнээ болгохоор гуйж, тэр өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд нэгэн бүл болж амьдарсан. Бид дундаасаа хүүхэдгүй. 2019 оны 06 дугаар сард хүүхдээсээ охин үрчилж авахдаа гэрлэлтээ батлуулсан. Нөхөр Д.Б******* 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барсан ба тэтгэврийн 20 хувийг өвлөх хүсэлтэй байна. Иймд Д.Б*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагч нь дээрх шаардлагатай холбогдуулан С* аймгийн С******* сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нас барсны бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээ, гэрч П.Т*******, Д.Энхтуяа, Б.О нарын тодорхойлолт, Б.М төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.Г*******ын хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хүсэлт гаргагч Л.Г******* нас барагч Д.Б*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Тэрээр хүсэлтийн үндэслэлээ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу нас барагчийн тэтгэврээс 20 хувийг авах зорилготой гэж тодорхойлж байна.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд ханджээ.

 

4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбар зэргийг шинжлэн судалж, харьцуулан үзсэний үндсэн дээр хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.1 Хэрэгт авагдсан Л.Г*******, Д.Б******* нарын гэрлэлтийн гэрчилгээ, Д.Б*******ийн нас барсны гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн С******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч П.Т*******, Д.Энхтуяа, Б.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Л.Г******* нь нас барагч Д.Б*******тэй 1993 оны 10 дугаар сараас 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарсан болох нь тогтоогдож байна.

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасны дагуу хүсэлт гарагч Л.Г*******ыг нас барагч Д.Б*******тэй 1993 оны 10 дугаар сараас 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Хүсэлт гаргагч Л.Г*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Лхагважав овогтой Г******* /РД:М*******/-ыг Дагва овогтой Б******* /РД:МЬ52070155/-тэй 1993 оны 10 дугаар сараас 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Г*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ