Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 316/ШШ2026/00465

 

 

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 316/ШШ2026/00465

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Пүрэвдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: С* аймаг, С******* сум, * дугаар баг, Боргүвээ * дугаар хэсэг гудамж, 1* тоот хаягт оршин суух, Ж******* овогт Д******* Б******* (РД:Ц*******)-ийн хүсэлттэй,

Овог нэр зөвтгүүлэх, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.     Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын газарт очтол Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тушаалд Т******* Б******* гэж эцгийн нэрийг буруу бичсэнийг зөвтгүүлэх хүсэлтэй байна. Мөн 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ойн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд соёл олон түмний зааварлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тодорхойлолт, гэрч Н.О*******, Б.Т*******, Д.М*******, Д.Даваасүрэн нарын тодорхойлолт, Ардын боловсролын яамны харьяа Сэлэнгэ аймаг дахь Ойн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаалууд, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Ээрмэлийн үйлдвэрийн даргын тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.     Хүсэлт гаргагч Д.Б*******гийн овог нэр зөвтгүүлэх болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймаг, С******* сум, 5 дугаар баг, Боргүвээ 2 дугаар хэсэг гудамж, 106 тоот хаягт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбарт тэмдэглэгдсэн байна.

3.  Хүсэлт гаргагч Д.Б*******гийн хөдөлмөрийн дэвтэр, Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар Ажилд авах шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт Т******* Б******* гэснийг, мөн даргын 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд томилох, чөлөө олгох, ажлаас чөлөөлөх тухай 164 дугаар тушаалын 3 дахь хэсэгт Д.Б******* гэснийг, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаанд Д******* Б******* НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дугаар тушаалаар цэргийн албанд татагдсан гэснийг, Д.Б*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Д.М*******, Д.Даваасүрэн нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг харьцуулан шинжлэн судлаад хүсэлт гаргагч Д******* Б*******гийн овгийг Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тушаалын 1 дэх хэсэгт ... Т******* Б******* гэж андуурч бичсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж зааснаар Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь Д******* Б******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хүсэлт гаргагч нь 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ойн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд соёл олон түмний зааварлагчаар ажиллаж байсан болохыг дараах баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

5.1. Д.Б*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ТМС-ийн захирлын тушаалаар Соёл олон түмний зааварлагчаар авч ажиллуулав, өөрийнх нь хүсэлтээр ажлаас халав гэж бичилт хийсэн байна.

5.2. Гэрч Н.О******* ... Д.Б******* нь сургуульд соёл урлагийн ажил хийдэг байсан нь үнэн гэх, Б.Т******* ... Д.Б******* МСҮТ-ийн соёл, олон түмний зааварлагчаар ажиллаж байсан гэх тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

6.  Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Д.Б*******г 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ойн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд соёл олон түмний зааварлагчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Ээрмэлийн үйлдвэрийн даргын 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь Д******* Б******* (РД:Ц*******) мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д******* Б******* (РД:Ц*******)-г 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ойн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд соёл олон түмний зааварлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ПҮРЭВДУЛАМ