| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/08114/И |
| Дугаар | 197/ШШ2026/00057 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2026/00057
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: ,,,,, ББСБ ХХК/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,**************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,760,854 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"Гэрэл Финанс ББСБ" ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2021 оны 12 сарын 16-ний өдрийн ******* тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, 2022 оны 02 сарын 24-ний өдөр *******21 кодтой 140,000, *******31 кодтой 50,000, *******37 кодтой 160,000 төгрөгийг тус бүр, 2022/12/28-ний өдөр 50,000 төгрөгийг 8,7%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон "Гэрэл аппликейшн"-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3,2,2 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймээс 2024 оны 12 сарын 06 байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Л.******* миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,760,854 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 3 сард хуваан төлөхөөр тохиролцов. 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 293,477 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 293,477 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 586,950 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 586,950 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,760,854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,760,854 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 293,477 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 293,477 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 586,950 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 586,950 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,124 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 21,562 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,760,854 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 293,477 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 293,477 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 586,950 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 586,950 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,124 төгрөгийн 21,562 төгрөгийг улсын орлогод үлдээж, 21,562 төгрөгийг улсын орлогоос, 21,562 төгрөгийг хариуцагч Л.*******эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ