2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/03658

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны төв байр, 3, 4 давхарт байрлах, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба,

Гуравдагч этгээд: ***дүүрэг, ***дугаар хороо, ***дугаар хороолол, ***байр, ***тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******)-г албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Б.*******-*******, гуравдагч этгээд М.*******, шүүхийн нарийн бичгийн дарга Ч.Анхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанаас шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.******* нь манай байгууллагын хяналтад 2025.05 дугаар сараас байнгын мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэж мансуурч ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй, мансуурах донтой нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож, М.*******г албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өмнө нь сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан, албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанаас М.*******г албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар М.******* Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн дотор, сүрьеэ, мэс засал, арьс, хавдар, мэдрэл, гэмтэл, халдвартын төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгээр оруулсан байх бөгөөд тухайн эмнэлгийн Сэтгэц-донтолтын эмчийн үзлэгээр эмнэл зүйн онош: F11.0, эмч нарын багийн шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн нэгдсэн дүгнэлтийг 2026.03.10-ны өдөр гаргасан байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар цагдаагийн байгууллагаас бүрдүүлэн ирүүлсэн баримтуудаар М.*******гийн ...2025 оны 05 дугаар сараас спийт гэх мансууруулах бодисыг хэрэглэсэн гэх, эх Г.*******-******* ... М.******* тус бодисыг хэрэглээд удаж байгаа, уг бодисыг хэрэглээд зан байдал нь өөрчлөгдсөн гэрээсээ олон хоног алга болж байсан... гэх тайлбар болон түүнийг 2023.04.12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан байна.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны хүсэлтийг хангаж, М.*******г албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн, эмэгтэй, РД:*******, ******* овогт ******* *******г албадан эмчилгээнд явуулсугай.

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт зааснаар М.*******г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дах хэсэгт зааснаар М.*******г албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА