| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2026/01410/И |
| Дугаар | 191/ШШ2026/03819 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/03819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***дүүрэг, ***дугаар хороо, **талбай-2, ****Тауэр, *** давхарт байрлах ******* ББСБ ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
******* ББСБ ХХК нь Н.*******тэй зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.05.13-ны өдрийн 193/ШЗ2025/01587 дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.05.13-ны өдрийн 193/ШЗ2025/01587 дугаартай захирамжийг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.******* овогт ******* ******* (РД:*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа шүүхэд гаргана. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Н.******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд тусгагдсан хаягаар мэдэгдэх ажиллагаа хийсэн боловч тус хаягт оршин суудаггүй гэх асуудлаас болж зээлийн төлбөрийг төлүүлж чадахгүй байна гэжээ.
6.******* ББСБ ХХК болон Н.******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээгээр тогтоогджээ.
Н.******* нь ***дүүрэг, ***дугаар хороо, ****тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.05.13-ны өдрийн 193/ШЗ2025/01587 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
7.Мөн шүүхийн журмаар ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс ******* овогт ******* ******* (РД:*******)-ийн хаягийн бүртгэлийн лавлагааг ***дүүрэг, *** дугаар хороо, **** гудамж, *** тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэх лавлагаа ирүүлсний дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар шуудан хүргэгч магадалгаа, хорооны Засаг дарга тодорхойлолт ирүүлжээ.
8.Иймд Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК (утас:*******, *******)-д мэдэгдэхийг Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА