Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

 

 

 

 

 

                                     *******,******* нарт холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Зулаа;

шүүгдэгч: *******, 

шүүгдэгч А.Батдорж, өмгөөлөгч Ц.Мөнхтуул

                       шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Цэрэнлхам нарыг оролцуулан

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн *******0*******5 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн *******0*******5/ШЦТ/*******1 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Батдорж, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын гаргасан гомдлоор *******,******* нарт холбогдох эрүүгийн *******51400*******50*******8******* дугаартай хэргийг *******0*******5 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын 1*******-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 0******* дугаар баг, *******-005 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, , /регистрийн дугаар ВК8*******0*******1*******1*******, иргэний бүртгэлийн дугаар/,

 

1.*******. Монгол Улсын иргэн, 1**************4 оны дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сумын дугаар баг, 16-1******* тоотод оршин суух хаягтай, урьд

- Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******015 оны 1******* дугаар сарын *******-ны өдрийн 0******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ************** дүгээр зүйлийн **************.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 01 хоногийн баривчлах ялаар,

- Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******016 оны 1******* дугаар сарын 08-ны өдрийн 16******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.*******.1, 181.*******.5 дахь хэсэгт тус тус зааснаар 0******* жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *******55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар *******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 1******* дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4, 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн *******4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.4 дэх заалтуудад тус тус зааснаар 0******* жил сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1*******8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4, 11.6 дугаар зүйлийн *******, 1.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.4 дэх заалт, 1.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 0 жил сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1*******0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 1******* дугаар сарын 1*******-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 01 жил 4 сар 18 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,   / регистрийн дугаар ВН*******40*******1, иргэний бүртгэлийн дугаар 6408550*********************/,

 

*******. Холбогдсон хэргийн талаар:

*******.1. Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн *******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс ******* дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас хохирогч ийн эзэмшлийн ******* тооны хонийг машин механизм ашиглаж хулгайлан бусдад 4*******0,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

 

1. Шүүгдэгч , нарыг Эрүүгийн хуулийн 1.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******, *******.4-д заасан бусдын  малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, 

******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******, *******.4-д зааснаар шүүгдэгч , нарыг нэг /01/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

. Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлийн , 4-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт нэг /01/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, 

4. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй   битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

5. Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлийн 1, *******, , 5-д зааснаар шүүгдэгч*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн “тоёота аква” маркийн авто машин буюу түүний үнэ 8,500,000 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар CD нэг ширхгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг *******0*******5 оны 11 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн тус тус тоолж,

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.******* дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдаж,

*******. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,  шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгч******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“... миний бие нь МУ-ын Эрүүгийн хуулийн 1.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******, *******.4-т заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаад шүүх хуралдаан *******0*******5 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр болж намайг МУ-ын Эрүүгийн хуулийн 1.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******, *******.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож *******0*******5 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн *******1 тоот шийтгэх тогтоол гарсан. Миний хувьд өндөр настай ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ээж минь сахрын өвчтэй үүнээсээ болоод хөл гар нь байнга өвддөг бараг л явж чаддаггүй хүн бөгөөд би л ээжийгээ асардаг гар хөлийн үзүүрт нь зарагддаг байсан. Миний хувьд маш их гомдолтой байгаа бөгөөд санамсаргүй явж байгаад Хүнбишийн гуйлтаар ахындаа очоод хоол аваад ирье чамд бензиний мөнгө өгнө гэхээр нь хүнд тус болох гээд явтал малын хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо одоо ч харамсаад барахгүй юм. Хүнбишээс болоод миний хувьд бие сэтгэл болон эд хөрөнгийн хувьд давхар хохирч байгаа бөгөөд ахиад ийм алдаа дутагдал гарахгүй гэж бодон гэмшин сууна. Шийтгэх тогтоолд дурдахдаа намайг анхнаасаа Хүнбиштэй хулгайлах санаа зорилго нэгдэж хохирогч ийн бэлчээрт байсан малаас ******* тооны хонийг бүлэглэн хулгайлсан гэж дүгнэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний хувьд анхнаасаа Хүнбиштэй мал хулгайлахаар ярилцан тохиролцоогүй бөгөөд замд явж байхад л Хүнбиш айлын малаас нэг бор толгойтой эвэртэй хонь барьж аваад миний машинд хийсэн ийм л үйлдэл болсон. Яллах дүгнэлтэд дурдахдаа намайг Хүнбиштэй санаа зорилгоороо биш үйлдлээрээ нэгдсэн байна гэж бичсэн байсан. Энэ асуудлыг нь би ерөөсөө ойлгохгүй юм. Бид ******* хамт явж байхад Хүнбиш зогсоогоод айлаас айл асуугаад байсан бөгөөд тэр айл нь хониноос ав ч гэсэн юм билүү би энэ талаар мэдээгүй. Цэнгэл гэдэг айлын малаас нэг л хонь авсан тэгээд тэр хонио аваад өөрөө гудамд буугаад хоцорсон хонио өрөө гаргаж авсан юм уу, цааш нь бусдад зарсан юм уу бүү мэд надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Шүүх хуралдаан дээр хохирогч мэдүүлэхдээ би хохирлоо төлүүлээд авсан авахдаа ******* хонь авсан гэж хэлсэн. Гэтэл Хүнбиш би нэг хонь төлсөн, үлдсэн нэг хонийг нь Цэнгэл гуйн хүүхэд нь түүнд төлж өгч байгаа гээд байсан нь ямар учиртайг нь ч би ойлгоогүй , бөгөөд шүүхээс бид хоёрыг бас ******* хонь хулгай хийсэн гэж дүгнээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид ******* нэг л эвэртэй хонь авсан тул эдгээр нөхцөл байдлуудыг хянан үзэж өгнө үү ...” гэжээ. 

 

5. Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“...Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн *******1 дугаартай шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Батдорж нь Хүнбишийн гуйлтаар хоолонд явна гэхээр нь явсан бөгөөд Батдорж нь анхнаасаа Хүнбиштэй мал хулгайлахаар ярилцан тохиролцоогүй бөгөөд замд явж байхад Хүнбиш айлын малаас нэг бор толгойтой эвэртэй хонь барьж аваад түүний машинд нь хийгээд Баянхонгор аймагт ирээд Буянт богд худалдааны төв рүү Хүнбиш гүйж ороод нэг эмэгтэйдээ гарч ирээд уулзаад , тэндээсээ хөдлөөд арван мянгатад Хүнбиш хонио аваад буусан гэх ийм л үйл баримт болсон.

 

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ ******* тооны хонь хулгайлсан гэж үзсэнийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.Шүүгдэгч нар анхнаасаа эвэртэй бор толгойтой хонь байсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан доорх баримтаар нотлогддог. *******0*******5 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгээр ******* хонь хулгайлсан нь нотлогдсон гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин ч энэхүү камерын бичлэгт ******* хонь байсан гэдгийг үгүйсгэдэг буюу ямар ч хонины зураг харагддаггүй.

 

Гэрч мэдүүлэхдээ” ...гаднаас нэг бор царайтай, намхан хүн орж ирээд мах авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар мах байна гэсэн чинь надад нөгөө хүн амьд хонь байна гэж хэлсэн...” ,

 

Мөн хохирогчийн мэдүүлэгт “...*******0*******5 оны 5 дугаар сарын *******0-ны үеэр бүх хонио ноосолж үзэхэд хар толгойтой шүдлэн хонь алга болсон байсан...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогч нь хэзээ хойно малын зүс хэлээд үгүйлээд байгаа, Батдоржоос мэдүүлэхдээ Хүнбиш нь хонио аваад гудамжинд буугаад хоцорсон гэх, Гэрч Отгонбаатарын мэдүүлэгт “...тэгээд нөгөө машин дээр яваад очсон чинь танихгүй цагаан өнийн машин байсан дотроос нь ******* хүн буугаад манай хундан цагаан хонийг чирээд хаалгаа онгойлгоод машиндаа хийх гэж байсан. Тэгсэн намайг хараад нөгөө хонио үлдээгээд зугтаагаад яваад өгсөн...” гэх гэрчийн мэдүүлэг зэргээр ******* хонь гэдэг нь үгүйсгэгддэг билээ. Мөн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд ******* хонь алдсан гэдэг нь нотлогдохгүй байна, эвэртэй бор хонь авсан гэдэг нь үнэлгээ *******50,000 төгрөг тогтоогдож байна. Энэ бор хонины үнэлгээ хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа учраас эрүүгийн хэрэг биш гэсэн байр суурьтай оролцсон. Үүнийг шүүхээс дүгнэхдээ ******* тооны хонь хулгайлсан нь бүрэн нотлогдсон байгаа бөгөөд 1 тооны хонь бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, үүний улмаас хохирогчид 00,000 төгрөг буюу түүнээс доош бага бус хэмжээнээс доош хохирол учирсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд бүлэглэсэн, машин механизм ашигласан нь уг хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарч байгаа бөгөөд бага бус хэмжээний хохирол учруулсан байсан ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. 1.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн эсэхийг шалгасны дараа хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхээс биш эхлээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг дүгнээд дараа нь хулгайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнээ хэрэглэхээр хууль тайлбарлаж байна гэж үзэж байна. Тиймээс *******1 дугаартай шийтгэх тогтоолыг хянуулахаар гомдол гаргаж байна....” гэжээ.

 

6. Прокурор Н.Зулаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:

            “... Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болон хуульд заасан журмын дагуу цуглуулж бичүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн *******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр хохирогч н.Цэнгэлийн эзэмшлийн ******* тооны хонийг машин механизм ашиглаж бүлэглэн хулгайлсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль хэрэглээ, дүгнэлт, бүтцэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан, хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын зорилго зэрэгт үндэслэн шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 11 дүгээр сарын -ны өдрийн *******0*******5/ШЦТ/*******1 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

. Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 11 дүгээр сарын -ны өдрийн *******0*******5/ШЦТ/*******1 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                       

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн *******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс ******* дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас иргэн ийн эзэмшлийн  тооны бог малыг машин механизм ашиглаж хулгайлж, бусдад 4*******0,000 /дөрвөн зуун хорин/ төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******, *******.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч*******, ******* нар бүлэглэн *******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс ******* дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас хохирогч ийн эзэмшлийн 1 тооны бог мал буюу бор толгойтой эвэртэй хонийг машин механизм ашиглан хулгайлан авч, иргэн д *******50,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд *******ийн яллагдагчаар... Би ******* тооны хонь аваагүй харин 1 тооны хонь л авсан юм тэр хонь нь бор толгойтой хонь байсан. *******ид би тэр үед хулгайн хонь гэж хэлээгүй манай ахын хонь л гэж хэлсэн юм....”/1хх88-8*******/,

 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн“...Л.Батдорж бид хоёр *******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр хамт хөдөө яваад,  Цэнгэл гэдэг айлаас нэг хонь авсан. Миний буруу гэв...”/*******хх1/,

 

Мөрдөн байцаалтын шатанд*******ийн яллагдагчаар”…******* нь надтай хамт хөдөө хамт яваад шөл /мал/ аваад ирье гэж хэлсэн, тэгээд бид ******* хамт Баянхонгор аймгийн Жинст сум руу яваад нэг айлд очоод айл сураад байсан тэр үед би машиндаа байсан ******* буугаад л айл сураад л байх шиг байсан, тэгээд айлаас гараад заалгасан замаар явж байтал замд хариулгагүй хонь шуурга дунд тааралдсан юм тэгээд тэр хонины наад талын захад би машинтайгаа зогссон тэгтэл ******* машинаас буугаад шуурган дунд гүйгээд л нэг бор хонь бариад авсан...”, “...тэр үед би машинаасаа буугаагүй...”, “...******* барьж ирсэн хонио миний машины ар талын хаалгаар хийсэн, тэр үед хонины цаад талд нэг мотоциклтой танихгүй хүн ирээд зогссон байсан...”, “...тэгээд ******* ахиад хонь руу яваад урд талын захад очсон байсан тэгээд өөрөө алхаж ирж суугаад тэгээд бид ******* Баянхонгор аймаг руу явсан...”, “...аймагт ирээд тэр өдрөө шууд Дунд зах дотор махны зах дээр ирээд ******* махны зах руу орсон, тэгээд авахгүй байна гэж хэлээд хөх толгой өгсөөд явж байгаад ******* нь хоньтойгоо хамт хөх толгойн голд буугаад үлдсэн юм, тэгээд би гэртээ харьсан...” /1хх**************-100/,

 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ”...Цэнгэл гэдэг айлаас  хонь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”/*******хх1/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ийн “...*******0*******5 оны дугаар сарын *******5-ний өдөр тухайн үед гадаа аймар их шуургатай өдөр байсан...”, “...машинаас нь хүн гарч ирээд малыг нь хөөгөөд байхаар нь Отгонбаатар ойртоод очсон чинь танихгүй хүн нэг хонь барьчихсан машиндаа хийх гэж байсныг Отгонбаатар хараад орилсон чинь нөгөө хонийг үлдээгээд яваад өглөө гэж тэр машиных нь улсын дугаар *******-0 БНА гэсэн дугаартай цагаан өнгийн Аква маркийн тээврийн хэрэгсэл байсан гэж хэлсэн...”/1хх41-4******* /,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ийн “...тухайн өдөр манай хотноос ******* тооны хонь алга болсон байсан юм. энэ талаараа өмнө нь мэдүүлэгтээ тусгаж олж өгсөн. Зүсийг нь мэдэж байгаа хонь эвэртэй, бор зүсмийн хонь, сахлаг сэгсгэр үстэй их содон зүстэй хонь байсан юм....”,”...манайх сая хотоороо *******0*******5 оны 5 дугаар сарын *******0-ны үеэр бүх хонио ноосолж үзэхэд хар толгойтой шүдлэн хонь алга болсон дутаж байсан, энэ талаар бол өмнө нь мэдүүлэг өгөөгүй бөгөөд тэр үед хонио ноослоогүй байсан юм. Тэгээд хонио ноослоод үзэхэд бол хар толгойтой шүдлэн хонь дутсан байсан...”, “...нийт ******* тооны хонь алга болсон. Нэг нь эвэртэй, бор зүсмийн хонь, сахлаг сэгсгэр үстэй их содон зүстэй хонь байсан юм...”/1хх10*******-10/,

 

            Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ийн “...*******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр хүчтэй шуурга шуурч байсан. Хавар мал төллөөд, хүүхдүүд малаа дагаад урд талаа, хойд талаа эргүүлээд явж байхад би гэртээ байсан...”, ‘...цагаан өнгийн машин хонин дээр зогсож байхаар нь манайх цагаан өнгийн машинтай учраас хойд талаар явсан ахыгаа байна гэж бодсон. Тэгсэн хониноос хонь бариад авахаар нь наад талаас нь очсон чинь давхиад явчихсан. Тэгээд орой нь хонио нүдэлсэн чинь эвэртэй бор хонь алга болчихсон байсан...”/*******хх14/,

 

 Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд “...*******0*******5 оны дугаар сарын *******5-ний өдөр аймаг шуургатай байсан...”, ‘...манай дүү над дээр ирээд нэг цагаан машинтай хүн манай малаас хонь аваад явчихлаа ахаа гэж хэлсэн. Би таныг мал дээрээ очсон байна гэж бодсон чинь өөр машин байсан. Би машиныхан дугаарыг хараад үлдсэн цагаан өнгийн Аква маркийн *******-0 БНА гэсэн дугаартай машин байна гэж надад хэлсэн...” /1хх51-5*******/,

 

            Гэрч  ын  мөрдөн байцаалтын шатанд “... *******0*******5 оны дугаар сарын *******5-ний өдөр аймаг шуургатай байсан...”, ‘...манай мал дээр нэг цагаан машин ирчихсэн зогсож байсан...”,’...тэгээд нөгөө машин дээр яваад очсон чинь танихгүй цагаан өнгийн аква маркийн *******-0 БНА гэсэн улсын дугаартай машин байсан дотроос нь хоёр хүн буугаад манай хундан цагаан хонийг чирээд хаалгаа онгойлгоод машиндаа хийх гэж байсан. Тэгсэн намайг хараад нөгөө хонио үлдээгээд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд эргээд малаа хоёр хоногийн дараа бүртгэсэн чинь манай эвэртэй бор хонь алга болсон байсан...”/1хх55-56/,

 

            Гэрч Т.ийн мөрдөн байцаалтын шатанд “...*******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр би ажил дээрээ байж байсан чинь орой 1******* цагийн үед байх манай махны худалдаа хаах гэж байсан..., тэгсэн гаднаас нэг бор царайтай, намхан хүн орж ирээд мах авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар мах байна гэсэн чинь надад нөгөө хүн амьд хонь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би амьд хонь авахгүй гэж хэлсэн чинь нөгөө залуу гараад явсан. Би хаанаас ирсэн хонь байна гэсэн чинь надад Баацагаан сумаас ирсэн хонь байна гэж хэлсэн...”  зэрэг дээрх мэдүүлгүүдээр/1хх44-45 / нотлогджээ.

 

Шүүгдэгч******* “...яллах дүгнэлтэд дурдахдаа намайг Хүнбиштэй санаа зорилгоороо биш үйлдлээрээ нэгдсэн байна гэж бичсэн байсан..., ...шийтгэх тогтоолд намайг Хүнбиштэй хулгайлах санаа зорилгоо нэгдэж ийн бэлчээрт байгаа малаас ******* тооны хонийг бүлэглэн хулгайлсан гэж шүүхээс дүгнэснийг би хүлээн зөвшөөрөхгүй...”гэж,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “… хонины үнэлгээ хохирлын хэмжээнд хүрэхгүй  байгаа учраас  эрүүгийн хэрэг биш..., Эрүүгийн хуулийн 1.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг ман эсэхийг залгасны дараа хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхээс биш эхлээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг дүгнээд  дараа нь хулгайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнээ хэрэглэхээр хуулийг буруу тайлбарлаж байна...” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд тус хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Шүүх аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо, уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын эх сурвалж  нь тодорхой, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн  болохыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолсон байх ёстой.

 

Гэтэл шүүгдэгч*******, ******* нар бүлэглэн *******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр ийн эзэмшлийн 1 тооны бог мал болох “...хар толгойтой шүдлэн хонь..”-ыг хулгайлсан гэх үйлдэл, үйл баримт хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нарт холбогдох 1 тооны хонь хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

 

хохирогч ийн “...маргааш нь хонио бүртгэх гэсэн цас ороод бүртгэж чадаагүй дараа нь бүртгэсэн чинь манайд эвэртэй бор хонь байсан тэр алга болсон байсан, наана нь бас нэг хонь алга болсон байсан. Манайх 16 хоньтой байсан чинь ******* хонь байхгүй 14 хонь болчхоод байгаа юм...”/1хх41-4*******/,

 

”...манайх сая хотоороо *******0*******5 оны 5 дугаар сарын *******0-ны үеэр бүх хонио ноосолж үзэхэд хар толгойтой шүдлэн хонь алга болсон дутаж байсан, энэ талаар бол өмнө нь мэдүүлэг өгөөгүй бөгөөд тэр үед хонио ноослоогүй байсан юм. Тэгээд хонио ноослоод үзэхэд бол хар толгойтой шүдлэн хонь дутсан байсан..., ...нийт ******* тооны хонь алга болсон. Нэг нь эвэртэй, бор зүсмийн хонь, сахлаг сэгсгэр үстэй их содон зүстэй хонь байсан юм...”/1хх10*******-10/ гэх мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй, няцаагдаж байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн “...*******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс ******* дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас хохирогч ийн эзэмшлийн 1 тооны бог мал  “...хар толгойтой шүдлэн хонь...”-ыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тухайн хонь  хэзээ алга болсон нь цаг хугацааны хувьд тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин  хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч , ******* нар бүлэглэн *******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс ******* дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас хохирогч ийн эзэмшлийн 1 тооны бог мал“...эвэртэй бор зүсмийн хонь...”-ыг  хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан нь хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  1.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******, *******.4-т тус тус заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн  *******.*******, *******.4-т зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

            Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлд “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”... Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно..гэжээ.

 

Эрх зүйн онолын хувьд гэмт хэргийг бүлэглэж үйлдэх ойлголт нь гэмт хэрэгт оролцогчдын оролцооны дотоод холбоогоор тайлбарлагдах бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хамгийн энгийн хэлбэр нь ...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй, хоёр буюу түүнээс дээш гүйцэтгэгч хамтарсан үйлдлээрээ нэгдэж тухайн гэмт хэргийн хор уршгийг бий болгосон байх явдал юм.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хамтран үйлдэж байгаа гэмт үйлдэл нь  нэг хүний үйлдэж чадахгүй хэргийг хамтын хүчээр буюу гэмт хэрэг хамтран үйлдэгчийн гэмт үйлдэлд сэтгэл зүйн болон биеийн хүчээр дэмжлэг үзүүлэх, нэг хүний үйлдсэн хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюулаар их, хамтран оролцогчид гэмт хэргийн ул мөрийг баллаж, хэргийг илрүүлэхэд саад учруулдаг зэрэг шинжээрээ бусад гэмт хэргээс ялгаатай, энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь илүү хүнд байх ёстой гэж үздэг.

 

Анхан шатны шатны шүүх  “...шүүгдэгч******* нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүгдэгч *******ийн хулгайлсан малыг зөөж тээвэрлэсэн, худалдан борлуулахад авто машинаар дэмжлэг үзүүлж уг гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн байна...” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 1.1******* дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь “Бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд мөн зүйлийн тайлбарт ...энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна..гэжээ.

 

Өөрөөр хэлбэл бусдын малыг хулгайлах гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинжийн хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй, хор уршиг шаардах хэдий ч хуульд гэмт хэргийн халдлагын зүйлийг нэрлэн заасан тул гэмт этгээд мал хулгайлснаар гэмт хэргийн обьектив шинж хангагдах бөгөөд энэ үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн *******.5 дугаар зүйлийн 4.-т заасан “бага хэмжээний хохирол” учирсан байхыг шаардахгүй юм.         

 

            Харин Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжид ... энэ үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...гэснийг Эрүүгийн хуулийн 1.1******* дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй адилтган Эрүүгийн хуулийг төсөөтэй тайлбарлан хэрэглэх боломжгүй. /Эрүүгийн хуулийн 1.******* дугаар зүйлийн *******-т Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй/

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д зааснаар шүүгдэгч*******, ******* нарт холбогдох “...*******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс ******* дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас хохирогч ийн эзэмшлийн 1 тооны бог мал болох “...хар толгойтой шүдлэн хонь...”-ийг хулгайлж, түүнд 10,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Дээрх үндэслэлээр шүүгдэгч*******, түүний өмгөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нар нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэх үед тус бүр 50 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэлээ. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч , ******* нарыг бүлэглэн *******0*******5 оны дугаар сарын *******5-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс ******* дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны бог малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн *******0*******5 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн *******0*******5/ШЦТ/*******1 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын *******0*******5 оны 11  дүгээр сарын 0-ны өдрөөс *******0*******5 оны 1******* дугаар сарын *******-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, *******-д зааснаар Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.ГАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                     Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                                        Л.НЯМДОРЖ