| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/07047/И |
| Дугаар | 197/ШШ2026/00133 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2026/00133
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******,*******, ХХК*******/,
Хариуцагч: *******,*******,*******,****************************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 9,333,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, хариуцагч ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.Баярсайхан, хариуцагч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.
1.Хариуцагч ХХК холбогдох нэхэмжлэл болон 70,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.*******аас 9,260,000 төгрөг гаргуулж, Х.т олгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь 4,500 төгрөгийн үнэ бүхий 4х6 хэмжээтэй прусс мод 1,000 ширхэг, 8,500 төгрөгийн үнэтэй 7х7 хэмжээтэй прусс мод 560 ширхэг, нийт 9,260,000 төгрөгийн үнэ бүхий модыг ХХК-ийн захирал Ж.******* гэж өөрийгөө танилцуулаад н.Номгон, н.Энхбаатар гэх хүмүүс ачуулж авч явсан. Иймд 9,260,000 төгрөг болон ХХК-г эрэн сурвалжлуулж хаягийг тогтооход төлсөн 70,000 төгрөгийн хамт нийт 9,330,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан.
3.Хариуцагч ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.Баярсайхан нь манай компани Х.аас мод худалдан аваагүй, Ж.******* нь манай компанид ажиллаж байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4.Хариуцагч Ж.*******ын төлөөлөгч нь Ж.******* нь иргэний хувьд Х.аас мод худалдаж аваагүй. Тухайн үед ХХК-д төслийн менежерээр ажиллаж байсан ба ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Иймд компани хариуцна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Х. нь 4,500 төгрөгийн үнэ бүхий 4х6 хэмжээтэй прусс мод 1,000 ширхэг, 8,500 төгрөгийн үнэтэй 7х7 хэмжээтэй прусс мод 560 ширхэг, нийт 9,260,000 төгрөгийн үнэ бүхий модыг ХХК-д худалдсан гэх боловч тус компанид мод худалдсан, компани хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн хариуцагч ХХК-ийн төлөөлөгч модыг Х.аас худалдаж аваагүй гэж тайлбарлаж байна.
5.2.Хариуцагч Ж.******* нь дээрх үнэ бүхий модыг авсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1473 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, ХХК итгэмжлэл гаргах нь гэх гар бичмэл, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Тодруулбал: Дээрх тогтоолд гэрч Жамсрангийн *******ын би 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын хүртэл ХХК-ийн төсөл хариуцсан менежерээр ажиллаж байсан. 2019 оны 09 сард манай байгууллага Тэрэлж дээр барилга барьж байсан ба барилгын материал энд тэнд байх байгууллагаас татаж авч байсан. Тооцоотой холбоотой асуудал би мэдэхгүй байна. 2019 оны 10 сард байх Х. гэх эмэгтэй надаас мөнгө нэхээд байсан. Тухайн үед юу гэж хэлж байснаа санахгүй байна. Би гэх компанид ажиллаж байх үедээ хийсэн бичиг байна. Энэ мөнгийг би төлөхгүй. ХХК төлөх ёстой. гэх мэдүүлэг, ХХК итгэмжлэл гаргах нь гэх баримтын Монгол Улсын Боловсролын их сургуулийн Налайх баригдаж буй оюутны дадлагын баазад Х.аас 9,280,000 бүхий үнийн дүнтэй прусс мод авсанаас 1,500,000 өгсөн. 7,760,000 үлдэгдэл байгаа болно. Энэхүү асуудлыг ХХК бүрэн хариуцна гэх баримт зэргээр нэхэмжлэгч Х. нь 9,260,000 төгрөгийн модыг бусдад худалдсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
5.3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
5.4.Хариуцагч Ж.******* болон түүний төлөөлөгч нь ХХК-д ажиллаж байхдаа энэхүү модыг авсан гэж тайлбарлаж байх боловч тус энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч ХХК-ийн төлөөлөгч түүнийг тус компанид ажиллаж байгаагүй гэж тайлбарласан.
Иймд 9,260,000 төгрөгийн модыг Ж.*******ыг авсан гэж үзэж, түүнээс уг мөнгийг гаргуулан Х.т олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин ХХК модыг худалдаж авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5.5. ХХК-ийн хаягийг тогтоох, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаснаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн, зардалд 70,200 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хан-Уул дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/04295 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар тус тус тогтоогдож байна.
Гэвч хариуцагч ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул 70,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 164,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70 төгрөг илүү төлсөн байх тул улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.*******аас 164,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж.*******аас 9,260,000 төгрөг гаргуулж, Х.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,000 төгрөг болон ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.*******аас тэмдэгтийн хураамжид 164,230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ